Интернет датаг хугацаагаар хязгаарлаж, хэрэглэгчийн ашиглаж дуусаагүй датаг хүчингүй болгодог нь хууль зөрчиж байгаа талаар ШӨХТГ-т гомдол гаргана гэв.
“Дата хугацаагүй болгох нэгдэл”-ийг төлөөлөн Ч.Үүрийнцолмон мэдээлэл өгч байна. Тэрээр
-Хэрэглэгчийн дата дуусаагүй байхад хүчингүй болгодог нь хэрэглэгчийг хохироосон үйлдэл тул үүнийгээ зогсооно уу хэмээн бид үүрэн холбооны операторуудад шаардлага хүргүүлсэн. Европын зарим улсад үүнийг хориглодог юм байна.
Бид Монополийн эсрэг газарт дахин гомдол гаргалаа. 2023 оны гуравдугаар сард хуулийн хүрээнд гомдол шаардлага хүргүүлсэн юм. Гэвч бидэнд өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул би өнөөдөр олон нийт мэдэх ёстой гэж үзэн, хэвлэлийн бага хурал хийв. Бид нийтээрээ хохирч байгаа тул олон хүн үүнийг мэдэх ёстой.
Интернет бидний зайлшгүй хэрэглээ болсон. 2010 онд нийт хүн амын 10 орчим хувь нь л интернет ашиглаж байсан юм билээ. Харин одоо нийт хүний 80 хувь нь тогтмол ашиглаж байна.
Бид интернет датаг гадаадад суугаа ах дүүтэйгээ холбогдох гэж авдаг. Үүрэн холбооны компаниуд хугацаатай дата худалддаг. Бидний хэрэглэж дуусаагүй датаг устгадаг нь бидний өмчлөх эрхэд халдсан үйлдэл юм. Уг нь бид датагаа хадгалаад дараа нь ашиглах эрхтэй. Энэ эрхээ бид худалдан авснаар эдлэх боломжтой болно. Бид худалдан авсан тул захиран зарцуулах эрх үүсэж байна. Бид хэрэгцээндээ тохируулан ашиглана.
Мөн Үндсэн хуульд хувийн өмчийг хуулиар хамгаална гэж заасан.Өрсөлдөөний тухай хуулийн 7.1.1-т “... давуу байдлаа ашиглаж, хэмжээг хязгаарлахыг хориглоно” гэсэн.
Нөгөө талаас ёс зүйгүйгээр бизнес хийж байна. Би мөнгөө төлсөн байтал миний өмчид халдаж, устгаж байгаа нь хулгайлсантай ижил юм. Хэрэглэгчийнхээ хэтэвчийг тэмтэрдэг бизнесийг би ойлгохгүй байна. Бизнесийн энэ ёс зүйг би ойлгохгүй байна.
Юнител групп “Түрүүлж алхъя” гэсэн уриатай. Тэгвэл та бүхэн энэ үйлдлээ түрүүлж зогсоохыг би уриалж байна. Мобиком ууган компанийн хувьд түүчээлнэ үү. УИХ-ын гишүүд ч энэ талаар үзэл бодлоо хэлж, дуугарах ёстой. Учир нь хүн амын 80 хувь нь хохироод байна.
Би хуульч биш, нягтлан бодогч хүн. Би хуулийг хэрэглэдэг хүн. Таны ашиглаагүй датаг устгасан бол та ч мөн хохирогч юм шүү. Иймд бидэнтэй нэгдэж, дуу хоолойгоо хүргээрэй. Бид олуулаа болбол бидний гомдлыг хэлэлцэнэ. Би хоёр жилийн өмнө өргөдөл өгсөн ч нохой хуцсан мэт тоогоогүй. Швед, Сингапур гэх мэт зарим оронд хугацаагаар хязгаарладаггүй юм билээ гэв.