gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МОГОЙ ЖИЛИЙН ӨНГӨ: Залууст ээлтэй, ахиж дэвшсэн сайхан жил гарна

Б.Азбаяр
Нийгэм
2025-02-25
3355
Twitter logo
Б.Азбаяр
3355
Twitter logo
Нийгэм
2025-02-25
МОГОЙ ЖИЛИЙН ӨНГӨ: Залууст ээлтэй, ахиж дэвшсэн сайхан жил гарна Архивын зураг ашиглав.

XVII жарны "Хөхөгчин" хэмээх модон могой жилийн хаврын тэргүүн сарын шинийн 2-ны өдөр гуравдугаар сарын 1-нд тохиож буй. Бид ирж буй жилийн өнгө, засал номын талаар МБШ Төв-Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам Ч.Очирбаттай ярилцлаа.

-Модон могой жилийн ерөнхий өнгө болон шороон үхрийн зурлага хэрхэн дүрслэгдсэн бэ?
Шороон үхрийн шинжээр могой жилийн ерөнхий өнгө залууст ээлтэй, нялхаст дунд зэрэг, хөгшид биеэ энхрийлүүштэй жил гарч байна.

Залууст ээлтэй гэдэг нь амьдрал ахуй нь нэлээн ахиж дэвжсэн жил байхыг хэлж буй. Өөрөөр хэлбэл дунд албан тушаалтанд ээлтэй сайхан жил болно.
Нялхас гэж эгэл ардыг хэлэх бөгөөд могой жилд дунд зэрэг байх нь.
Өвгөд биеэ энхрийлүүштэй гэдэг нь төрийн өндөр албан тушаал баригчдад жаахан тааруу жил гарна.

Мөн, шороон үхрийн зурлагаас байгаль дэлхийн төлөв байдал буюу өвс, ургамлын гарц, бороо хурын байдлыг шинждэг.

Могой жилийн шороон үхрийн зурлагад цэнхэр, ногоон, улаан өнгө зонхилж буй бөгөөд өвс ургамал, хур бороо элбэг, амуу, будаа, тариа элбэг байхыг илтгэнэ. Үхрийн толгой ногоон байгаа нь улирал болон сар бүрийн эхэнд ургамлын гарц сайн байна. Эвэр, сүүл, өвчүү, чих, туурай нь цэнхэр байгаагаас үзвэл хур бороо тийм ч муу биш жил гарах нь.

Харин улаан өнгө хур бороо татраг, нар их гарахыг илэрхийлдэг. Үхрийн их биеийн дийлэнх нь улаан байгаа нь жил дундуур, улирлын дунд сард хур бороо татуу, жаахан гантай байх шинж дүрслэгджээ.

Үхэр хариулаачаар хүн зоныг шинждэг. Хариулаач нь залуу хүн байх агаад үхрийнхээ урд талд шилбүүр атган явж байгаагаар дүрслэгджээ. Энэ нь төрийн албан хаагч, тэр дундаа дунд шатны албан тушаалтанд ээлтэй байхыг харуулж байна.

-Жилийн онцлох заслын талаар юу хэлэх вэ?
-
13, 25, 37, 49, 61, 73, 85-ны жил орж буй тэр дундаа эрэгтэй хүмүүс цагаан сарын баярыг угтуулж, арванхоёрдугаар сарын 22-ны өдрөөс өмнө засал хийлгэвэл сайн.

Арванхоёрдугаар сарын 22-ноос хойш зургаадугаар сарын 22-ны хооронд засал ном машид сайн хийлгээрэй.

Мэнгэний хувьд хоёр хар мэнгэ голлож байгаа жил юм.  Тодруулбал, 10,19, 28, 37, 46, 55, 64, 73, 82, 91,100 нас хүрч буй хүмүүс мэнгэний засал хийлгэх хэрэгтэй.

Жилийн болон суудлын нас түрсэм гэж бий. Нас түрсэм таарсан хүмүүс заслаа хийлгээрэй.

Мөн их, бага харш жил гэж бий. Гахай жилтний их харш жил тохиосон тул, мөн бич, бар жилтэн бага харш жил гарч буй тул  бүгд харш жилийн засал хийлгэх хэрэгтэй.

Харин могой, үхэр, тахиа жилтэн ивээл жилийн засал хийлгэхээр байна.

Огторгуй, шороо, хий, уул хөлөлд сууваас суудал өнцгийн засал буюу "Саейнинбын доо", "Намхаанинбын доо" номуудын аль нэгийг уншуулж засаарай.

-Могой жилийн онцлог нь юу вэ?
-Арванхоёр жилийг дотор нь хатуу зөөлөн хэмээж эр, эм гэж хуваадаг. Могой бол эм жил учраас энэ жил зөөлөн байх нь ээ гэж үзнэ.

Шинийн 15-ны дотор заавал засал хийлгэх ёстой гэж айлтгасан зүйл байхгүй.

-Хүмүүс заавал шинийн 15-нд багтаж заслаа хийлгэхийг эрмэлздэг. Та энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
- Бурхан багшийн Рид хувилгаан үзүүлсэн сайн өдөр тул буян хийвэл 1000 дахин үрждэг хэмээн шинийн 15-ны дотор заслаа хийлгэхийг хүмүүс эрмэлздэг.

Эрэгтэй хүн жилээ угтдаг, эмэгтэй хүн жилээ дагадаг гэдэг. Тиймээс эрэгтэй хүн нар буцдаг арванхоёрдугаар сарын 22-ноос эхлээд жилийн заслаа хийлгэвэл тустай.

Эмэгтэй хүн жил гарсны дараа урд жилийн заслаа хийлгээд, араас нь гарч буй жилийн заслыг хийлгэвэл ач тус нь илүү. Мөн жилийн заслыг нэг удаа хийлгээд орхичих нь өрөөсгөл.

Шинийн 15-ны дотор багтаана хэмээн адгахгүйгээр арванхоёрдугаар сарын 22-ноос хойш нэг заслаа хийлгээд жилийн дундуур, сүүлээр дахин заслаа хийлгэх нь зүйтэй. Номд жилийн эхэнд, шинийн 15-ны дотор заавал хийлгэх ёстой гэж айлтгасан зүйл байхгүй.

-Ярилцсанд баярлалаа.

Хөхөгчин хэмээх модон могой жилд хэрхэн мөр гаргах, ямар хөлөлд суусан талаар болон засал номыг үзэх бол ЭНД дарна уу.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан