“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан “Монгол цэргийн дайчин уламжлал” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Монгол цэргийн музей жил бүр 4-6 түр үзэсгэлэнг гаргадаг уламжлалтай бөгөөд энэ удаагийнхад эртний улсууд, Их Монгол улсын цэрэг, зэр зэвсэг, дундад зууны үеийн монгол цэргийн түүхэн хөгжил, 1911, 1921 оны хувьсгалыг ялахад цэрэг эрсийн гүйцэтгэсэн үүргийг бодит үзмэрүүдээр дэлгэн харуулахыг зорьжээ.
Мөн 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1947 оны Баруун хилийн тулгаралтад цэрэг эрсийн байгуулсан гавьяа, түүхэн үйл явдлыг бодит баримтууд, үзмэрт тулгуурлан үзүүлж байгаагаараа онцлогтой аж.
Үзэсгэлэн Офицеруудын ордонд гурван хоног үргэлжлэх бөгөөд гуравдугаар сарын 17-ны өдөр худалдаа, үйлчилгээний “Хүннү молл” төвд дэлгэж, иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.