"Гаднынхны нүдээр Монголчууд" булангийн энэ удаагийн зочноор Канад Улсын төгөлдөр хуурч Тони Янгийг урьж ярилцлаа.
Монгол Улсын Консерватор БНПУ-ын ЭСЯ-тай хамтран Польшийн нэрт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фридерик Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын IV уралдааныг энэ сарын 10-16-ны өдрүүдэд зохион байгуулж, Тони Янг шүүгчээр ажилласан юм.
Тэрбээр энэ удаад гурав дахь удаагаа Монгол орон хүрэлцэн ирсэн. Тони 16 настай байхдаа Варшав хотноо зохион байгуулагддаг Ф.Шопены нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдааны шагналтан болж уг шагналыг авсан хамгийн залуу уран бүтээлч болж байв. Тони Янг дэлхийн олон оронд уран бүтээлээ толилуулдаг, чадварлаг хөгжимчин юм. Сонирхуулахад тэрээр энэ оны 10 дугаар сард Монгол Улсын Филармонийн концертын танхимд Моцарт, Лист, Шопены уран бүтээлээс бүрдсэн гоцлол тоглолтоо амжилттай хийсэн юм.
"МОНГОЛ ХӨГЖМИЙН БҮТЭЭЛ СЭТГЭЛ ТАТАЖ, СОНОР БАЯСГАМ"
- Та Монголд анх хэзээ ирж байсан бэ, тэр үеийн сэтгэгдлээсээ хуваалцаач?
- Би анх өнгөрсөн оны аравдугаар сард ирсэн. Гэхдээ ирэхдээ бараг 30 цаг зарцуулсан. Би аялах маш дуртай хүн л дээ. Энд ирэхэд найз минь угтаж авч мөн өөрийн найзуудтайгаа танилцуулсан. Тэгээд тэд намайг олон зүйлстэй танилцуулж, тэдгээрийг би яг л нутгийн хүн шиг мэдэж авах сайхан байсан.
Канадад өссөн би Европт ч ийм хөгжмийн зохиолыг сонсож байгаагүй.
Тухайн үед зун цаг шувтарч, гадаа үнэхээр сайхан байсан санагдаж байна. Намрын хотын байдал маш тухтай бөгөөд надад таалагдсан. Мэдээж замын хөдөлгөөнөөс шалтгаалж алхах нь илүү дээр байсан, одоо ч хэвээр. Миний бодлоор Монгол бол яг л бодит, эх дэлхийтэйгээ ойр буюу жинхэнэ мэдрэмж төрүүлсэн. Монголын онцлог шинж чанаруудтай танилцаж буй хүн үүнийг л юун түрүүнд үнэхээр мэдрэх байх.
Мэдээж хамгийн алдартай, ноолууран бүтээгдэхүүнийг дурдмаар байна. Найз маань намайг дагуулаад дотоод засал нь яг л монгол гэртэй адилхан, үндэсний хоолны газар орсон. Тэнд нэрийг нь сайн санахгүй байгаа ч банш шиг, Монголын үндэсний хоол идэж, маш “хүчтэй” амттай айраг уусан.
- Сая болж өнгөрсөн, та шүүгчээр ажилласан Шопены нэрэмжит олон улсын тэмцээний талаар сэтгэгдлээ хуваалцаач?
- Үнэхээр гайхалтай байсан. Сэтгэгдэл маш өндөр байна, энэ нь миний хүлээлтээс давсан. Миний бодлоор төгөлдөр хуурын хөгжимд монгол онцлогийг харуулсан нь гайхалтай санагдлаа. Хүүхдүүд тэнд үнэхээр чин сэтгэлээсээ тоглож байсан. Тэмцээнээс онцлох зүйл нь төгөлдөр хуур дээрх монгол найруулга юм. Би тэднээс ганц нэгийг нь бүр сурмаар санагдсан гээч.
Нэг оршил надад үнэхээр таалагдсан. Бас Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх “Staying with the Devil” зохиол байсан. Энэ үнэхээр сайн болсон. Мөн СУИС-ийн профессор Ш.Өлзийбаярын "Рапсоди"-г дурдмаар байна.
- Тэр олон авьяаслаг хүүхэд, залуусыг шүүхэд хэцүү байдаг уу?
- Тийм ээ, үнэхээр хэцүү. Шүүхэд хамгийн хэцүү бүлэг бол 13-аас доош насны С ангиллын хамгийн залуу оролцогчид байлаа. Оролцогчдын хооронд насны зөрүү маш их байсан тул багагүй хэцүү байсан гэж хэлж болно. Мэдээж 18-35 нас бол илүү их насны ялгаа. Гэхдээ А эсвэл В ангиллын оролцогчид ижил түвшнийх буюу төстэй тоглодог.
Харин нас нь жаахан байх тусам ялгаа маш их гардаг шүү дээ. Тиймээс бага ангиллын оролцогчид харьцангуй анхан шатны түвшинд тоглож байсан. Мэдээж тэднийг шүүх хэцүү. Жишээ нь Бахын бүтээлийг маш сайн тоглох жаахан нэгэн байхад дараа нь магадгүй хэдэн насаар ах оролцогч Бахын хамгийн хэцүү оршлыг тоглоно. Гэтэл дараа нь тухайн бүтээлийг илүү хялбараар тоглох оролцогч сэтгэл хөдөлгөм байх нь шүүлтийг бүр ч төвөгтэй болгоно. Тэгж байтал нас арай илүү оролцогч ур чадвар шаардсан хүнд бүтээлийг тоглох ч нэгэн жигд, эмоцигүй тоглож, магадгүй алдаа гаргана. Тиймээс эдгээр бүх хүчин зүйлийг тооцож, тэнцвэртэй шүүх нь маш хэцүү байдаг. Шүүлтийн өдөр ер нь хэцүү. /инээв/
- Монголын сонгодог урлаг, тэр дундаа төгөлдөр хуурын урлаг хэр хөгжиж байна гэж таны хувьд хардаг вэ?
- Миний бодлоор энэ маш сонирхолтой. Үнэнийг хэлэхэд надад маш их сэтгэгдэл төрүүлдэг. Ялангуяа монгол хөгжмийн зохиолоос би маш их урам зориг авдаг. Канадад өссөн би Европт ч ийм хөгжмийн зохиолыг сонсож байгаагүй.
Гэхдээ миний бодлоор монгол хөгжмийн бүтээлүүд илүү их танигдаж, үнэлэгдэх ёстой. Тэд маш их сэтгэл татам, сонор баясгам сайхан. Энэ маш чухал. Учир нь энэ бол зүгээр ч нэг хөгжим биш, маш их агуулгатай, өгүүлэх зүйл ихтэй.
Зөвхөн хөгжим ч бус, эндхийн хүмүүс урлагт хайртай, маш их бодолтой ард түмэн шиг санагддаг. Учир нь хөдөөгийн уудам тал нутаг, амьсгалах, аж төрөх орон зай ихтэй байдал нь ч нөлөөлдөг байх гэж бодож байна. Энэ төрлийн хүчин зүйл нь монголчуудын бүтээлч, уран сайхны амьдрал, сэтгэлгээг өдөөдөг байх. Гайхалтай авьяаслаг хүмүүс олон бий. Монгол Улсын Консерваторийн захирал, багш нарын шаргуу хөдөлмөрөөр энэ салбар хурдацтай хөгжиж байгаа гэж би боддог.
- Таны тухай ярилцъя. Та хэзээнээс төгөлдөр хуур тоглож эхэлсэн бэ?
- Ээж маань төгөлдөр хуурын багш учраас би 5 настайгаасаа төгөлдөр хуур тоглож эхэлсэн. Гэхдээ хамгийн инээдтэй нь өөрийн хүүхдэд багшлах хэцүү байдаг тул ээж надад эхэндээ заахыг хүсээгүй. Харин эмээ маань ятгасаар ээжийг “дийлж” би гэдэг хүн анхны нотоо ээжээрээ заалгаж байлаа. /инээв/
Хятадад төрсөн учраас би төгөлдөр хуурыг тэнд байхдаа сурч эхэлсэн ба удалгүй намайг 5 настай байхад бид гэр бүлээрээ Канад руу нүүсэн. Манайх тийм ч их орлоготой байгаагүй тул надад төгөлдөр хуур тоглох чухал биш байлаа. Гэвч хэсэг хугацааны дараа надад төгөлдөр хуур авч өгч, би өөр багштай болсноор дахин хичээлээ үргэлжлүүлсэн.
"ОДОО ЭРГЭЭД ХАРАХАД ТЭР ЖААХАН ТОНИГООС СУРАХ ЗҮЙЛ ИХ БИЙ"
- Та 16 насандаа Шопений нэрэмжит олон улсын 17-р уралдаанд тавдугаар байр эзэлсэн нь энэ шагналыг хүртсэн түүхэнд хамгийн залуу хөгжимчин болсон байсан. Залуу хүн тэр олон мундаг хүмүүстэй өрсөлдөхөд ямар байсан вэ?
-Тийм ээ. Тэр өрсөлдөөний ач тус их бий. Энэ нь бас миний Монголд ирэх шалтгаан юм. Гэхдээ би энэ талаар арай өөр бодолтой явдаг. Тэр үед би их гэнэн бас жаахан байсан. Одоо эргээд бодоход ахимаг насны, дэлхий ертөнцийг таньсан, бусад хүмүүс болон харилцаа холбоо хэр чухал болохыг мэддэг ахимаг насны хүнээс илүү, хэнд ч юунд ч хүлээлтгүй, гэнэн цайлган залуу хүнд бол тэр том өрсөлдөөн хамаагүй хялбар байжээ.
Тэр үед би өөрийнхөө чадах бүхнээ л хийе гэж бодож байсан. Түүнээс өөр юу ч бодоогүй. Тиймээс би бусад өрсөлдөгчдийн талаар огт бодоогүй, учир нь надад тийм ч их боломж байхгүй гэж би өөрөө бодохын сацуу багш маань хүртэл намайг хоёрдугаар шатанд ч үлдэнэ гэж бодоогүй. /инээв/ Ер нь ямар ч хүлээлтгүй байх нь үнэхээр сайн тал юм байна гэж бодсон. Европт оролцож буй хамгийн анхны тэмцээн маань тэр байсан. Мэдээж шүүгчдийн бүрэлдэхүүнд багтсан 17 хүний зарим нь миний шүтээн, урам зориг авдаг эрхмүүд байсан ба би тэнд Шопены эх нутагт, польшчуудын өмнө хөгжмөө тоглосон. Ингэж бодохоор мэдээж илүү дарамттай байсан л даа. Тиймээс би өөртөө л илүү их анхаарал хандуулж байсан ба одоо эргээд харахад тэр жаахан Тонигоос одоо сурах зүйл их бий. Хамгийн сайн хийх зүйл бол зөвхөн өөртөө анхаарлаа төвлөрүүлэх явдал бөгөөд энэ зарчим миний амьдралын бусад үед ч үнэхээр тусалдаг.
- Таны хамгийн дуртай, хүндэлж явдаг төгөлдөр хуурч хэн бэ?
- Өмнө нь дурдсанчлан шүүгчдийн бүрэлдэхүүнд байсан Марта Аргерич юм. Түүнийг Монголд сонгодог хөгжим тоглодог хэн бүхэн мэдэх байх гэж бодож байна. Тэр маш алдартай, Аргентины сонгодог төгөлдөр хуурч. Одоо 80 нас хүрч байгаа ч маш идэвхтэй хэвээр байгаа ба миний хувьд тэр бол гайхалтай, зоримог, нууцлаг эрхмүүдийн нэг юм.
Мөн би Оросын төгөлдөр хуурч Владимир Хоровицд их дуртай. Тэр бол хамгийн гайхалтай төгөлдөр хуурчдын нэг гэж би боддог. Тэр 20-р зууны сор уран бүтээлч байсан ч өдгөө түүний гайхалтай бичлэгүүдийг хэзээ ч үзэж боломжтойгоороо бид маш азтай. Түүнээс гадна Оросын Святослав Рихтер шиг өөр хэд хэдэн хүнийг дурдаж болно. Би ахмад үеийн төгөлдөр хуурчдад их дуртай. Учир нь би тэднээс илүү сонгодог хөгжмийн үндсэн суурийг мэдэрдэг юм шиг санагддаг, нэг үгээр илүү бодит мэдрэмж. Одоо мэдээж бидэнд маш их мэдээлэл, өөр олон сонголт, анхаарал сарниулах зүйл их байна. Амьдралд ямар нэг зүйл бүтэхгүй бол бид маш амархан өөрчлөгдөж, эсвэл өөрчилж, өөр олон зүйлийг туршиж чадна. Харин хөгжмийн талаар цэвэр сэтгэлгээтэй байх нь арай илүү хэцүү байх болов уу гэж би бодож байна.
Ямартай ч энэ бол миний гүн гүнзгий хувийн бодол маань юм. Би хуучны уран бүтээлчдэд маш их дуртай. Учир нь бидний тоглодог хөгжим бол барууны алдартай сонгодог хөгжим юм. Мэдээж 200-300 жилийн өмнөх төгөлдөр хуурчид хөгжимтэй илүү ойр, шууд холбоотой байсан бол одоо бид шинэ хэв маягаар урагшилж байна. Би зөвхөн сонгодог хөгжим сонсдоггүй, этник хөгжимд ч дуртай. Тэр дундаа би Монголын үндэсний хөгжимд их дуртай. Поп, хип-хоп гэх мэт төрөл жанрыг мөн сонсдог. Одоо бас барууны сонгодог хөгжимчдийн хувьд бидний карьер маш сонирхолтой болсон, учир нь олон төрлөөр хослуулж болно. Жишээ нь барууны сонгодог хөгжмийг жааз хөгжимтэй бага зэрэг хослуулах, эсвэл киноны хөгжимтэй хослуулах нь ч бий. Өнөө цагт үүнийг дүрслэх хөгжим /descriptive music/ гэж нэрлэдэг.
- Алдартай төгөлдөр хуурчдын ихэнх нь эрэгтэй юм шиг санагддаг. Эмэгтэй уран бүтээлчид яагаад цөөн байдаг юм бол? Энэ талаарх таны бодлыг сонирхмоор байна?
- Миний хувьд энэ асуултын хариулт үргэлж өөрчлөгдөж байдаг юм. /инээв/ Өмнө нь дурдсан, миний хүндэлдэг Марта бол эмэгтэй хөгжимчин. Эмэгтэй төгөлдөр хуурч олон бий. Үүнд 80 гарсан сор хөгжимчин Элиза Верселадзег дурдаж болно. Тэр үнэхээр гайхалтай. Гэхдээ Мартагаас тэс өөр л дөө. Мөн Хятадын Жа Вонг, Гүрж улсын Катя Буниетич гэх мэт эмэгтэй уран бүтээлчдийг дурдаж болно.
Эрчүүдийг бодоход тэд яагаад илүү цөөн байдгийг нь онож хэлж мэдэхгүй юм. Гэхдээ энэ нь ихэвчлэн эрэгтэй давамгайлсан салбар хэвээр байгаа ч бага зэрэг өөрчлөгдөж байгаа гэж бодож байна. Миний бодлоор энэ нь эрчүүд давамгайлдаг бусад салбартай төстэй байж болох юм. Гэхдээ эмэгтэйчүүдэд эрчүүдтэй адил тэгш боломж ихээр нээгдэж байгаа тул өөрчлөгдөж байж ч болох юм. Одоогоос 100, 200 жилийн өмнө л гэхэд зарим улс оронд боловсрол эзэмших эрх илүү консерватив байлаа. Яг л үүн шиг цаг хугацаа шаардах байх гэж бодож байна.
Эрэгтэй болон эмэгтэй төгөлдөр хуурч тоглож байхыг сонсоход маш их ялгаатай байдаг. Учир нь эрэгтэйчүүдийнх ихэвчлэн илүү бат бөх дуугардаг.
- Илүү хүчтэй гэсэн үг үү?
- Тийм ээ, илүү хүчтэй. Магадгүй биологийн хувьд арай илүү байдалтай холбоотой байх. Учир нь тэнд нэг төгөлдөр хуур хөгжмөөс том орон зай бүхий заалыг дүүргэх чимээ гарна. Тиймээс эрэгтэй хөгжимчний гаргах дуу чимээ танхимыг арай илүү дүүргэж чадах болов уу. Гэхдээ Марта Аргерич, Элиссо Вирсаладзе гээд үүнийг чадах эмэгтэй хөгжимчид олон бий. Гэхдээ ерөнхийдөө мэдээж эмэгтэй хөгжимчний дуу чимээ бага зэрэг хүчтэй, бас сулхан байдаг. Гэхдээ зөв сургалтаар сайн удирдаж чадвал хөгжмөөр хүний сэтгэл хөдлөлийн илүү дотно, эмзэг байдлыг дүрсэлж болно гэж би бодож байна.
- Монголд байхад танд юу хамгийн их таалагддаг вэ, эсрэгээрээ юу хэцүү санагдаж байна вэ?
- Энд байхад миний хамгийн дуртай зүйл бол монголчууд. Би энд үнэхээр гайхалтай найзуудтай болсон. Би Монголд ирэх болгондоо маш тухтай байдлыг мэдэрдэг. Гадаа маш хүйтэн ч хот, хүмүүс надад дулаан мэдрэмж төрүүлдэг. Шөнө дунд ч гэсэн юм идэхээр бол жижиг дэлгүүрт ороод гоймон идэж болно. Энэ бол маш сайхан зүйл, энд миний хийх дуртай зүйлийн нэг шүү. /инээв/ Би бас хөдөө орон нутгаар явах маш их хайртай. Хэдийгээр би Тэрэлжид хоёр өдөр, нэг шөнө буюу маш цөөн өдөр байсан ч цагийг сайхан өнгөрөөсөн.
Гэхдээ дараагийн удаад Наадмын үеэр ирж, жинхэнэ нүүдэлчин амьдралыг мэдрэхээр хэд хоног хөдөө аялна гэж найдаж байна. Мөн үхрийн чанасан мах, банштай цай, зайрмагт дуртай. Би нэрийг нь санахгүй байна, гэхдээ гудамжинд зөөлөн зайрмаг зардаг даа. Тэрийг өвөл зардаг уу?
- Харамсалтай нь энд өвөл гадаа зайрмаг зардаггүй.
- Тэр бол миний амьдралдаа идсэн хамгийн гоё зайрмаг. Эдгээр нь миний Монголд үнэхээр дуртай зүйл юм. Харин энд байхад бэрхшээлтэй зүйлийг дурдах юм бол миний бодлоор энэ нь улирлын шинж чанартай холбоотой. Хүйтний улирал бол миний хувьд асуудал биш. Учир нь би Монголын цаг агаартай төстэй Канадад өссөн. Гэхдээ үүнээс ч хэцүү зүйл бол агаарын бохирдол гэж би бодож байна. Салхитай үед арай дээр. Гэхдээ салхилахгүй бол хэцүү. Харин зун ирэхэд цаг агаар үнэхээр төгс сайхан байсан.
- Бидэнтэй цаг зав гарган ярилцсанд баярлалаа!
Түүний инстаграм хуудсыг сонирхох бол ЭНД дарна уу.