Канад Улсад сурч төгссөн, өөрийн өнгө төрх, ур чадвараа олон удаагийн бүжгийн төсөл болон компаниудаар дамжуулан олон түмэнд түгээж буй мэргэжлийн бүжигчин Г.Мишээл “Монголын нэг өдөр” нэртэй өөрийн дэглэсэн бүжгийн бүтээлээ эх орондоо толилуулах гэж байна.
Хүн цаанаасаа л өөрийнхөө явах замналыг мэдэрдэг дээ. "Аан би энэ замаар л явах юм байна" гэж... Бүжиг надад яг л тэгж санагддаг байлаа
Тэрбээр энэхүү контемпорари уран бүтээлээ 2022 онд дэглэжээ. Энэхүү бүтээл нь Монголчууд бидний ахуй амьдралын хэв маягийг контемпорари жанрын бүжгийн хөдөлгөөнөөр илэрхийлж, дэглэснээрээ онцлог аж. Түүнчлэн Канад улсын Засгийн газрын Үндэсний урлагийн сангаас тэтгэлэг авч, мөн Монгол улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам дэмжлэгээр үзэгчдэд хүргэж буй төсөл юм байна. “Монголын нэг өдөр” тоглолт ирэх арванхоёрдугаар сарын 18-нд ДБЭТ-т болно. Ташрамд сонирхуулахад, бүжигчин Г.Мишээл “Монголын нэг өдөр” төслөөрөө Канад найруулагч, уран бүтээлчидтэй хамтран богино хэмжээний кино бүтээж байгаа аж.
Сонирхуулахад тэрбээр Парисын олимпын нээлтэд бүжиглэж, Канадын алдартай уран бүтээлчид болох Лауренс Нербонн, КNLO, Alaclair Ensemble, олон улсад алдар хүндтэй Селин Дион, Апаше, Жан-Мишель Блэйс, Гиза планит нартай хамтран ажиллаж байсан туршлагатай. Түүнийг бид "Хүмүүс" буландаа урьж ярилцлаа.
- Бүжигт яагаад тэгтлээ татагдах болсон талаар тань хоёулаа яриагаа эхэлье.
- Би багаасаа л бүжигт дуртай байсан ч ээждээ энэ талаар огт хэлж байгаагүй. Төгөлдөр хуур тоглож, өөр олон төрлийн спортоор хичээллэдэг охин байсан. Бүр ээжээс нууцаар бүжгийн дугуйланд ч бүртгүүлж байлаа. /Инээв/ Олон хүний өмнө тайзан дээр бүжиглэж байгаа мэт төсөөлж өрөөндөө өөрөө бүжиг дэглэж цагийг их өнгөрөөдөг байсан. Хүн цаанаасаа л өөрийнхөө явах замналыг мэдэрдэг дээ. "Аан би энэ замаар л явах юм байна" гэж... Бүжиг надад яг л тэгж санагддаг байлаа. Багаасаа л урлагийн хүн гэдгээ мэдэрдэг байсан. Аав минь ч урлагийн хүн байсан, харамсалтай нь намайг бага байхад өөд болсон. Тэгэхээр цусанд минь урлагийн мэдрэмж өндөр байж ч магадгүй.
Ахлах сургуульд байхдаа нэг тоглолт үзсэн юм. Тэнд контемпорари бүжигчин Нина Воллнигийн /Nina Wollney/ бүжиг намайг алмайруулсан. Түүнийг хараад л би контемпорари бүжгээр явах ёстой хүн гэдгээ мэдэрсэн.
2011-2015 онд Канадын Кэбекийн бүжгийн консерваторыг бүжигчин мэргэжлээр суралцан дүүргэсэн. Сургуулиа төгсөөд Олон Улсад нэр хүндтэй "Springboard dance Montreal” хөтөлбөрт оролцож “Batsheva Dance” компани, “Gotheborgs Operans Dans kompani” зэрэг олон улсын томоохон компаниудад бүжигчнээр ажилласан.
- Одоо хийх гэж байгаа бүжгийн тоглолтынхоо талаар дэлгэрүүлбэл.
- 2022 онд Монголдоо буцаж ирье гэж бодож байсан. Канадад ковидын үеэр бүжигчдэд болон уран бүтээлчдэд улсаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг байсан. Тэр үед хамгийн түрүүнд Монголоо л боддог юм байна лээ. "Монголд урлагийн салбар, уран бүтээлчид минь яаж байгаа бол" гэж их бодогддог байлаа. Тэгээд ямар нэгэн зүйл хийх ёстой байсны нэг нь энэхүү төсөл юм. Хил нээгдээд л шууд наашаа ирсэн дээ.
2011 оноос хойш ардын бүжигчидтэй их холбоотой байдаг байлаа. Тэднээр дамжуулж Монголынхоо урлаг, соёлын түүхийг, өрнөл бүхий мэдээллийг авдаг байсан гэх үү дээ. Тэгээд төслийнхөө талаар бүжигчдэд танилцуулаад багаа бүрдүүлсэн. Би ямар нэгэн сонгон шалгаруулалт хийгээгүй. "Миний төслийг сонирхох хүн байна уу. Сэтгэлээрээ нэгдэх бүжигчин байна уу" гээд огт мөнгөний талаар дурдаагүй хүсэлт тавихад 11 бүжигчин нэгдэхээ илэрхийлсэн нь гайхалтай. Гэхдээ мэдээж би тэднийг өөрийн халааснаас цалинжуулах том үүрэг хариуцлага ирж байгаа юм л даа.
"КАНАДЫН СОЁЛЫН ЯАМНЫ ТЭТГЭЛЭГТ ТЭНЦСЭН МИНЬ НЭР ТӨРИЙН ХЭРЭГ БАЙЛАА"
Бид хоёр долоо хоногт 18 минутын бүжгийн дэглэлт хийсэн. Төсөл маань 2023 онд Канадын соёлын яамны тэтгэлэгт тэнцсэн. Мэдээж тэнд Канад даяараа кино, дуу, хөгжмийн гээд олон төсөл өрсөлдөнө, тэднээс шалгарна гэдэг бол нэр төрийн хэрэг. Тэтгэлэгт тэнцэх хүртэлх санхүүжилтийг би хувиасаа гаргаж байлаа. Канад руу буцахдаа "Би буцаж ирнэ, энэ төслөө заавал дуусгана" гэж бүжигчдэдээ амласан. Тэгээд амласан ёсоороо санхүүжилтээ аваад эргэн ирж, 18-нд төслийнхөө үр дүнг үзэх гэж буйдаа маш их баяртай байна. Учир нь маш том ажлын ард гарах мэдрэмж хэзээд гоё байдаг шүү дээ.
Мөн энэ хугацаанд баримтат киногоо хийж чадсан нь олзуурхууштай. Тус кино маань он гараад нээлтээ хийж, олон улсын фестивалиудад танилцуулагдана. Багадаа Монголын талаарх, гаднынхны хийсэн баримтат кинонуудыг үзээд "Энэ өнцгөөс нь харуулсан бол илүү гоё байх байж дээ" гэж байнга бодогддог байлаа. Нэг үгээр дутуу мэдээлэлтэй мэт санагддаг байсан. Мөн орчуулга хийхэд маш их мэдээлэл өөрчлөгддөгийг анзаарсан. Би Монгол хүн, нөгөөтээгүүр гаднын соёлыг сайн сайн мэддэг учир аль алиных нь үзэл бодлыг сайн ойлгодог. Тэдний гүүр нь болж, хүргэе гэсэн санаагаа баримтат киногоор сайн хүргэж чадахаар юм шиг санагдсан. Монголынхоо өөр талыг гаднынханд үзүүлмээр байсан тул баримтат киногоо хийсэн. Мэдээж кинондоо бүжгийн урлаг, Монголд төрсөн хэр нь гадаадад өсөхийн бэрхшээлийг харуулахыг зорьсон.
-Төслөө хэрэгжүүлэх явцад саад бэрхшээл гарав уу?
- Би энэ төслөө хэн нэгний туслалцаагүйгээр "бор зүрхээрээ" хийх нь надад заримдаа хэцүү санагддаг байлаа. 6 настайгаасаа хойш Канадад амьдарсан тул би яг л барууны үзэл бодол, хандлагатай болчихсон. Гэтэл Монголд заавал танил талтай байж ажил бүтэх хандлагатай байдаг юм байна. Гэхдээ би өөрийн үзэл бодолдоо үнэнч тул танихгүй бол танилцаад "ах аа, эгч ээ" гээд л байгаа бүх боломжоо ашиглаж, ажлаа явуулж байна даа. /инээв/ Гэхдээ энэ тийм ч том асуудал биш л дээ. Манай бүжигчид өөр хамтлаг, чуулгад харьяалагддаг уран бүтээлчид. Тэгээд хэн нэгэнд гэнэт л чухал уулзалт, бүжгийн тов гараад ажлаас нь дуудагддаг. Мэдээж төслөө дуусгахад үед ч тэд ажилтайгаа үлдэх ёстой тул би тэр үед өөрийнхөө бүтээлийн явцыг золиослох шаардлагатай болж байгаа юм. Магадгүй би Монгол хүн тулдаа л үүнийг сайн ойлгоод байх шиг, харин гаднынхан ийм нөхцөл байдлыг ойлгохгүй байх. Тэгэхээр бусдын төлөвлөгөөгүй байдал надад бэрхшээл болох тал бий.
Ямар нэгэн урлагийн төсөлд зохиолч, зураглаач, нүүр будагч, оёдолчин цаашлаад гэрэл барих хүн хүртэл бий. Яг үнэндээ би энэ төсөлдөө бүгдийг нь өөрөө хийж байгаа /инээв/. Гэхдээ би үүнийг монгол эмэгтэй хүний "хүчирхэг" зан төлөвтэй холбож тайлбарламаар санагддаг. Монгол эмэгтэйчүүд маш их чадвартай гэж би боддог. Жишээ нь миний эргэн тойронд байдаг эмэгтэйчүүд их хүчирхэг, бүгдийг амжуулдаг. Жишээ нь миний ээж, эгч байна. Тэгэхээр магадгүй энэ нь аливаа саад бэрхшээлийг давахад түлхэц болдог байх. Олон орноор явж байхад миний нэг анзаарсан зүйл бол манай Монголд эмэгтэйчүүдийг их дээдэлж, хүндэлдэг юм байна лээ. Тэр нь их сайхан санагдсан.
- Тоглолтоо яагаад "Монголын нэг өдөр" гэж нэрлэх болсон юм бэ?
- Намайг бага байхаас л гэрт маань Марзан Шарав гуайн "Монголын нэг өдөр" зураг өлгөөтэй байсан. Энгийн мэт боловч тэр зураг Монгол соёл уламжлалын талаар маш их зүйлийг надад ойлгуулсан, гайхалтай бүтээл. Харах бүрдээ л би биширдэг. Үүнийг ер нь бүжгээр илэрхийлбэл ямар байх бол гэж боддог байлаа.
"МОНГОЛД ГАЙХАЛТАЙ ЗҮЙЛС ОЛОН"
Монголд контемпорари бүжиг ер нь одоо л хөгжиж эхэлж байна. Контемпорари бүжгийн онцлог нь хайрцаглагддаггүй, яаж ч өөрчилж болдог. Балет, ардын бүжиг зэрэг нь "кодлогдсон" буюу хайрцаглагдсан байдаг. Контемпорари бүжгээр ямар ч санааг илэрхийлж болдог. Хайр дурлал, улс төр, нийгмийн талаар ч өгүүлж болно. Гэхдээ зарим үзэгч "Ойлгохгүй байна" гэдэг л дээ. Тэрийг заавал ойлгох албагүй юм. Зарим киног үзээд дуусахад "Яг юу болоод өнгөрөв" гээд бодол болж үлддэгтэй л адилхан юм.
АНУ-ын нэгэн сонгодог бүжигчин бүсгүй Рут Сент Денис энэхүү жанрыг үндэслэсэн гэж үздэг. Тэр "Яагаад заавал чешкитэй бүжиглэх ёстой юм, зүгээр хөл нүцгэн бүжиглэмээр байна" гээд бүжгийн хөдөлгөөнийг өөрчилж, өөрийн хүслээр бүжиглэж энэ урлагийн төрлийг эхлүүлсэн түүхтэй.
- Сая зун болсон Парисын олимпын нээлтэд оролцсон талаараа сонирхуулаач.
- Олимп болон паралимп хоёулангийнх нь нээлтэд оролцсон. Эхлээд танилцуулгаа явуулаад шалгаруулалтын урилга хүлээн авсан. Сонгон шалгаруулалт 4 сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Сонирхолтой факт хуваалцахад, Канадаас нэг бүжигчин, Монголоос нэг бүжигчин тэнцсэн нь хоёул би. Хамгийн гоё нь хоёр нээлтэд оролцох завшаан тохиосон нь их сайхан санагдсан. Гэхдээ маш их ачаалалтай байсан ч түүхэн үйл явдалд гар бие оролцсондоо маш их баяртай байгаа.
- Тантай яриад суухад таны Монголоо гэсэн сэтгэл тань мэдрэгдэж байна. Үнэнийг хэлэхэд амьдрах орчны асуудлаас болж эсрэгээрээ харин ч гадагшаа явах хүсэлтэй монголчууд их болсон. Энэ талаарх таны бодлыг сонирхмоор байна.
- Би Монголд ирэхэд зарим нь надад "Энд их хэцүү байгаа биз, хүмүүс нь бухимдалтай, хот нь утаатай түгжрэлтэй..." гээд хэлдэг л юм. Би энэ талаар юу ч дурсаагүй байхад шүү. /инээв/ Гэхдээ бид хөгжиж байгаа гэж боддог. Аливаа хөгжилд асуудал бий. Түгжрэл, утааг би түр зуурынх гэж бодож байна. Амьдралынхаа ихэнх үеийг гадаадад өнгөрөөсөн болохоор Монголдоо ирээд би сайхныг нь л түрүүлж хардаг. Монголд гайхалтай зүйлс олон.
Монголоосоо хол цөөн жил болсон хүнд тэр мэдрэмж тод төрөхгүй байх. Энд моддын үнэр хүртэл гоё. Борооны дараах чийг ямар гоё гээч. Канадад тийм үнэрийг лав би мэдэрч байгаагүй. Тэнд ихэнх зүйл нь хиймэл юм шиг мэдрэмж төрүүлдэг. Ирэх бүрдээ би хөдөө явж амждаггүй, тиймээс яг л хөдөө тал нутагт очиж, Монголын амар амгаланг мэдэрмээр байгаа. Би Монгол хүн болж төрснөөрөө бахархдаг.
- Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье.