Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн Италийн бүх компани байгалийн гамшгийн эрсдэлээс сэргийлэх даатгалд заавал хамрагдах шаардлагатай болж байна. Дэлхийн дулааралд хамгийн их өртөж буй Европ тивийн хувьд дээрх асуудал хамгийн их анхаарал татсан сэдэв болоод байна. Тухайлбал: хээрийн гал түймэр, ган гачиг, үер зэргээс үүдсэн эдийн засгийн алдагдал нь 2009-2023 оны хооронд 2.9 хувиар өсжээ.
Итали улсын ихэнх бизнес, ялангуяа жижиг, дунд бизнесүүд энэ чиглэлд ямар ч хамгаалалтгүй байгаа аж.
Шинэ хуулиар компаниуд даатгалд хамрагдах, даатгалын компаниуд байгалийн гамшгийн үеийн даатгалын нарийвчилсан бодлогоо тодорхойлж, бүтээгдэхүүндээ тусгах зэрэг үүрэг хүлээх юм байна.
Энэхүү төлөвлөгөөг 5.3 тэрбум ам.долларын санхүүжилттэй давхар даатгалын сан болон Италийн Төрийн өмчит санхүүгийн байгууллага дэмжин ажиллана гэдгээ онцолжээ.
П.Түмэнзаяа