УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нартай холбоотой, ташаа мэдээлэл өнгөрсөн баасан гарагийн орой цахим орчинд цацагдсан. Иймд өнөөдөр хоёр гишүүн хамтран Төрийн ордонд хэвлэлийн хурал хийв.
"Интермед эмнэлэг өвчтөнүүдийнхээ хувийн мэдээлэл, утасны дугаар, эмнэлгийн дата зэрэг чухал мэдээллүүдийг хакердуулахад УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Б.Мөнхсоёл нарын TPHA+ буюу тэмбүү өвчний оноштой эмчлүүлж байсан тухай мэдээлэл алдагдсан" гэх утгатай мэдээлэл нийтлэгдсэн юм.
Мэдээллийн эхэнд, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, "Парламентын 34 жилийн түүхэд УИХ-ын гишүүдийг тэмбүүтэй гэж гүтгэж байсан тохиолдол байдаггүй юм байна. Бид анхных нь боллоо. Хамгийн харамсалтай нь энэ худал мэдээлэл юм. Би Интермэд эмнэлгээр огт үйлчлүүлээгүй. Би хамгийн сүүлд хоёр жилийн өмнө дүүргийн эмнэлэгтээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан.
Сонгуулиар МАН-ын талд ажилласан сэвээчингүүд нэгэнт худал гэдэг нь батлагдсан мэдээллийг их сэвсэн юм билээ.
Гүтгэлгийн шинж чанартай худал мэдээлэл гэдгийг баримт шалгадаг, мэргэжлийн, холбогдох байгууллагууд олж тогтоосон. Би хувьдаа үүнд эмзэглээгүй. Интермед эмнэлгийн зүгээс албан ёсны мэдэгдэл гаргаж, уучлалт гуйсан. Би гишүүнээр сонгогдсноосоо хойш буруу зүйлд шүүмжлэлтэй хандсан.
Засгийн газрын тэргүүнийг шүүмжилсэн. 2023 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсөв гэх мэт олон асуудлыг шүүмжилж, акц зохион байгуулсан. Энэ акцад Б.Мөнхсоёл гшүүн мөн хамт оролцсон. Эцэст нь ийм гүтгэлэг явагдаж эхэлсэн. Би хувьдаа МАН-аас явуулж байгаа башир арга юм болов уу гэж бодож байна. Дуу хорих зорилготой болов уу. Гэхдээ тэмбүүтэй гэж гүтгэнэ гэдэг бол арай хэтэрсэн үйлдэл, тунг нь хэтрүүллээ.
УИХ-д олон ургалч үзэл, шүүмжлэлт сэтгэлгээ бүхий гишүүдийн дууг хорих гэсэн башир арга. Ер нь парламент бол мэтгэлцээний талбар.
Гишүүд асуудлыг засахын төлөө үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Үүнийх нь төлөө мохоох гэсэн, ам хэлийг нь үдэх гэсэн айлгах гэсэн башир арга хэрэглэлээ. Би бууж өгөхгүй, цаашид ч буруу гэж үзсэн бол шүүмжлэлтэй хандана. Парламентын орчинд үг, үзэл бодлоо хамгаалах, шүүмжлэлтэй хандах сэтгэлгээг хэн ч, ямар ч хүчин, МАН ч зогсоож чадахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Бид ардчилсан, нээлттэй нийгэмд амьдарч байна.
Сонгуулиар МАН-ын талд ажилласан сэвээчингүүд нэгэнт худал гэдэг нь батлагдсан мэдээллийг их сэвсэн гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсэн. Тэд Эрүүгийн хуулийн 13.14-т зааснаар илт худал мэдээлэл тараасан бол хорих ял эдэлнэ. Гэхдээ би тэдгээр хүмүүсийг хууль, шүүхийн байгууллагад өгөхгүй.
2025 оны төсөв нь өөрөө бараг тэмбүүтэй шахам байсан. Иймээс Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ хүлээн авсан шүү дээ. Үнэн явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэж үг бий. Цаашид дуугараад байвал ингэдэг шүү гэж айлгах гэсэн юм байлгүй." гэв.