Сүүлийн үед химийн найрлагатай гоо сайхны хэрэглээнээс татгалзаж цэвэр байгалийн гаралтай органик гоо сайхны бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хүсдэг хүмүүсийн тоо дэлхий дахинд болон Монголд хурдацтай өсөж байна.
Орчин үеийн хэрэглэгчид илүү байгальд ээлтэй, эх дэлхийдээ хайртай, ногоон үзэл санаатай болж байгаа бөгөөд үүнийгээ өөрийн хэрэглэж байгаа хоол хүнснээс эхлээд гоо сайхны бүтээгдэхүүн, эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлсдээ энэ үзэл санааг шингээсэн брэндүүдийг сонгохыг эрмэлздэг болжээ.
Хэрэглэгчдийн энэхүү хүсэл сонирхлыг дэмжиж Mild Cosmetics нь Япон улсын 40 жилийн түүхтэй дэлхийн олон оронд танигдан, хэрэглэгчдийн хүлээлтийг давсан байгалийн, органик найрлагыг өөртөө агуулсан HABA (Health Aid, Beauty Aid) брэндийг Монголын хэрэглэгчдэдээ албан ёсоор танилцууллаа. Олон улсад алдартай HABA брэндийн байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд нь "additive-free" буюу нэмэлт бодис агуулаагүй байдлаараа онцлог юм.
Haba Брэндийн Түүх, Үүсэл Хөгжил
HABA брэндийн үүсэл нь арьс арчилгааны шинэ чиг хандлагыг нэвтрүүлж, Японы зах зээлд "Гоо сайхан, Эрүүл мэндийг дэмжих" гэсэн нэрийн дор нэмэлт бодисгүй бүтээгдэхүүнийг санал болгох зорилгоор эхэлсэн байдаг. 1983 онд үүсгэн байгуулагдсан энэ брэндийн анхдагч санаа нь үүсгэн байгуулагч болон түүний багийн хүмүүст арьсны мэдрэг байдлыг судалж, мэдрэмтгий арьстай хүмүүст зориулагдсан найрлагыг бий болгох гэсэн хүслээс үүдэлтэй юм. Тэдний эрэл хайгуул, туршилтын үр дүнд HABA брэндийн бүтээгдэхүүнүүд хүнд мэдрэмж төрүүлэхгүй, химийн бодис, үнэртүүлэгчгүй орцтой байхаар хөгжиж ирсэн юм.
Япон хүнсний болон гоо сайхны салбар дахь туршлагадаа үндэслэн HABA брэндийн хамгийн алдартай бүтээгдэхүүн болох “Сквалан” эссенц тосыг хөгжүүлж, зах зээлд амжилттай нэвтрүүлсэн ба энэхүү тос нь арьсыг булбарай зөөлөн, чийглэг байлгах үүрэгтэй бөгөөд арьсны хөгшрөлтийн эсрэг гайхалтай үйлчлэлтэй гэдгээрээ Япондоо төдийгүй олон улсад танигдаад байна.
Нээлтийн үеэр Haba брэндийн Япон төлөөлөгч KOUJIMA NOBUMOTO-той ийнхүү ярилцав:
1. Монголын зах зээлд анх удаа нэвтэрч байгаа талаарх таны сэтгэгдэл ямар байна вэ? Яагаад Монголыг сонгох болов?
Өнгөрсөн хугацаанд миний хувьд HABA брэндээс өөр ажлаар Монголд олон удаа ирж байсан. Монголын ард түмэн гоо сайхны бүтээгдэхүүний хэрэгцээ өндөр байдгийг би монголчуудтай бодитоор харилцах бүрдээ харж, сонсож байсан. Монгол эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүний талаар өндөр мэдлэгтэй бөгөөд арьс арчилгааны бүтээгдэхүүний хэрэгцээ нь улам бүр нэмэгдэх төлөвтэй гэж би харсан. Тиймээс, Монголын гоо сайхны салбарт тэргүүлэгч, ялангуяа Япон гоо сайхны бүтээгдэхүүнийг амжилттай борлуулж байгаа MILD COSMETICS (Амуулай ХХК) компанитай хамтран HABA-ийн бүтээгдэхүүнийг Монголд танилцуулах боломж гарч ирсэнд маш их баяртай байна.