gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.23
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.23
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинэ хоршоо хөдөлгөөнийг 2.1 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР сурталчилжээ

Л.Амарцэцэг
Нийгэм
2024-10-30
37
Twitter logo

Жижиг дунд үйлдвэрийн газраас Шинэ хоршоо хөдөлгөөнийг сурталчлах зорилгоор нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллагуудтай гэрээ хийсэн баримт ил болоод байна. Гэвч тус гэрээнд бичигдсэн зарим тв, сайтуудын эрхлэгч нар уг гэрээнд оролцоогүй, ямар ч санхүүжилт аваагүй гэдгээ сошиал хуудаснаа мэдэгдсэн.

Эх сурвалж: Шилэн данс

Тус гэрээний тайланд Жижиг дунд үйлдвэрийн газар "Тусгай сурвалжлага" ТББ-тай 200 сая төгрөгийн, "Нэшнл Сошл медиа"-тай 500 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ хийжээ.

Бид энэ талаар Жижиг, дунд үйлдвэрийн газраас тодруулах гэсэн боловч хариу өгөөгүй бөгөөд эргэн мэдээлэх болно.

Уг гэрээний заалтуудыг үзэхэд “Тус хөдөлгөөнийг орон даяар эрчимжүүлэх, хоршиж, хамтрахын ач холбогдол, үр нөлөөг сурталчлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах үүргийг Засгийн газраас Жижиг, дунд үйлдвэрийн газарт даалгаж, нэмэлт санхүүжилтийн дансанд 2.144.200.000 төгрөг буюу 2.1 тэрбумыг шийдвэрлэж шилжүүлсэн" гэжээ. Нэг ёсондоо, Шинэ хоршоо хөдөлгөөнийг ухуулан сурталчлах хөдөлгөөн өрнүүлж, санхүүжилт олгожээ.  

Тэгвэл Жижиг, дунд үйлдвэрийн газар ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ? Энэ асуултын хариултад жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, хоршооны салбарыг эрчимтэй хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлж,

  • үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, импортыг орлох,
  • экспортыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийг хангах, хөнгөлөлттэй зээл, татаас олгох, улмаар нийгэм, эдийн засагт жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарын эзлэх байр суурийг бэхжүүлэх,
  • тэдгээрийн хөгжлийн цаашдын чиг хандлагыг тодорхойлж,
  • төрийн дэмжлэг үзүүлэх, тэдний эрх ашигт нийцсэн бизнесийн таатай орчныг бүрдүүлэх эрхэм зорилготой Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг юм гэж албан ёсны цахим сайтдаа байршуулжээ.

Өөрөөр хэлбэл, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих ёстой төрийн байгууллага. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуульд ч жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг төрөлжүүлэн хөгжүүлж, өрсөлдөх чадварыг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, тэдгээрийн эдийн засагт эзлэх хувь оролцоог дээшлүүлэхэд чиглэнэ гэж заажээ.

Хуулийн заалтдаа ч тэр, уг газрын үйл ажиллагааны чиг үүргийн дагуу сурталчилгаа хийх үүрэг алга. Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих байтал шинэ хоршоо хөдөлгөөнийг сурталчлах ажил хийж буй нь тохиромжгүй юм.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан