Үерийн гамшигт нэрвэгдсэн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдэд сэтгэлийн дэм үзүүлэх зорилгоор ХААН Банкны хамт олноос 15 сая төгрөгийн мөнгөн хандив өргөснийг ХААН Банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирал Б.Бауыржан нутгийн удирдлагуудад гардуулан өглөө.
Мөнгөн тусламжаас гадна ХААН Банкны Иргэдийн банк хариуцсан Дэд захирал М.Энхсайхан Баян-Өлгий аймгийн ард иргэдэд сэтгэлийн дэм өгч, чин сэтгэлийн захидал илгээснийг мөн энэ үеэр дамжуулсан юм.
ХААН Банк нь нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч байгууллага болохын хувьд өмнө жил Сэлэнгэ аймагт болсон гал түймрийн улмаас учирсан хохиролд мөн 10 сая төгрөгийг хандивлаж байсан билээ.
Монголын ард түмэн, аж ахуйн нэгж байгууллагуудын буцалтгүй тусламж, чин сэтгэлийн дэмжлэг тусламжаар Баян-Өлгийчүүдэд учирсан гарз хохирлыг шуурхай даван туулж, дахин сэргээн босгоно гэдэгт итгэлтэй байна. Эрхэм та бүхэн Баян-Өлгийчүүдэд сэтгэлийн дэм, хандив тусламж үзүүлэхийг хүсвэл ХААН Банкинд нээсэн тусгай хандивын дансанд хандив өргөөрэй.
Хандивын данс: 5197146415
Бид нэгэндээ учирсан гэнэтийн давагдашгүй хүчин зүйлсийг хамтдаа даван туулах сэтгэлийн хаттай, чадвартай, сэтгэлтэй, элэгсэг ард түмэн билээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.