Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс “Ард санхүүгийн нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуягийн хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусжээ. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.
Прокурорын байгууллагаас Ч.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, энэ оны тавдугаар сард яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Гэвч Ч.Ганхуягийн өмгөөлөгч яллах дүгнэлтийг эс зөвшөөрч гомдол гаргасан ч Нийслэлийн прокурорын газраас гомдлыг хүлээн авахаас татгалзжээ. Улмаар прокурорын байгууллагаас Ч.Ганхуягт яллах дүгнэлтийг нь танилцуулахаар удаа дараа дуудсан боловч ирээгүй тул шүүгчийн захирамжаар албадан ирүүлэх санал гаргажээ.