Дэлхий нийт түүнийг 2020 оны Токиогийн олимпын үеэр илүү сайн мэдэх болсон юм. АНУ-ын гимнастикч Симон Байлс энэ удаагийн олимпт мөн өндөр амжилт үзүүлсэн.
Тэрээр 2020 оны Токиогийн олимпын наадмыг сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын улмаас дуусгаж чадаагүй. Сүүлийн шатанд шалгарсан ч өрсөлдөхгүй гэсэн түүний шийдвэрийг олон хүн дэмжиж, урам зориг өгчээ.
Дэлхийн гимнастикийн түүхэн дэх хамгийн сайн тамирчдын нэгт тооцогддог тэрээр ядуу гэр бүлд төржээ. Симон Байлс АНУ-ын Охайо мужийн Колумбус хотод 1997 онд төрсөн. Түүний ээж архи, мансууруулах бодисын хамааралтай байсан тул дөрвөн хүүхэд нь хүнд нөхцөлд байв. Тэднийг хамгаалах байранд хүргэсэн аж. Симон Байлс гурван нас хүрэхэд түүнийг өвөө нь нэг дүүгийнх нь хамт асарч эхэлжээ. Түүнийг 6 настай байхад багш нар гимнастикт авьяастайг мэдэж, гэрийнхэн нь ч спортоор хичээллэхийг нь дэмжсэн байна.
Тэрээр нэг ярилцлагадаа “Би багадаа их өлсдөг байв. Азаар биднийг ээжээс салгаж, хамгаалах байранд хүргэсэн” гэж ярьжээ.
Симон Байлс 2011 оноос үндэсний тэмцээнүүдэд орж, жилийн дараа Америкийн шигшээ багт орсон. Шигшээ багийн хоёр шилдэг гимнастикч бэртсэн тул Симон тэдний халааг авч, 16-тайдаа анхны алтан медалиа хүртсэн түүхтэй. Үүнээс хойш тэрээр оролцсон тэмцээн бүрээсээ медаль авчээ.
Байлс Америкт ихээхэн шуугиан тарьсан гэмт хэргийн хохирогч болсон байна. 1998-2015 оны хооронд бага насны 250 хүүхдэд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн Ларри Нассарт бүх насаар нь хорих ял оноожээ. Тэрээр АНУ-ын гимнастикийн багийн эмч байв. Хохирогчдын нэг болох Симон Байлс шүүх хуралд оролцож, “Би энэ талаар ярихаас айхгүй. Би энэ спортод хайртай, хэзээ ч орхихгүй. Хайртай зүйлийг минь надаас булаахыг хэнд ч зөвшөөрөхгүй” гэжээ.
Тэрээр хэд хэдэн удаа АНУ-ын жилийн шилдэг тамирчин болж, 2016 оны Риогийн олимпоос дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртсэн. Мөн олон дээд амжилтыг эвджээ. Беларусийн эрэгтэй гимнастикч Виталий Шербо ДАШТ-ээс нийт 12 алтан медаль хүртсэн бол Байлс энэ амжилтыг 21-тэйдээ эвджээ. Тэрээр 2021-2023 онд түр завсарласан ч өнгөрсөн онд ДАШТ-д амжилттай оролцсон байна.
Эх сурвалж: AA