gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Архины донтолтыг иогоор эмчлэх судалгааны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Б.Азбаяр
Нийгэм
2024-08-02
12
Twitter logo

“Моддоор хүрээлсэн уулан дээрх байшинд хар тамхинд донтсон хүмүүс эмчилгээний иог хийж байхтай таарсан юм. Гэвч тэдний зарим нь иогийн эмчилгээнд үл итгэж байхад нөгөө талд үр дүн гарна гэж найдсан хүмүүс ч байсан.

Японд харсан энэ үзэгдлээс хүн үнэхээр хүссэн зүйлээ хийж байж л үр дүнд нь хүрч чадах юм гэдгийг харж болохоор. Аливааг хийж эхлэхдээ л таагүй байдлаар төгсөнө гэж бодвол тэр хүнээс ямар хүч гарахгүй. Хийхийг ч хүсэхгүй” хэмээн СЭМҮТ-ийн захирал, Анагаах ухааны доктор В.Баярмаа ярив.

Тэрбээр үргэлжлүүлэн “Ямарваа нэгэн донтолтоос үүссэн хорийг биеэс гадагшлуулаад л эмчлэгдсэн гэж үзэхгүй. Эмийн эмчилгээний дараа сэтгэл засал, сэргээн заслын эмчилгээ хийдэг. Эмчилгээнүүд нийт зургаан сар үргэлжилнэ.

Эдгээр эмчилгээг хийж дууссаны дараа амьдралынхаа туршид зөв дадалтай байх орчноо бүрдүүлж эхэлдэг. Сайн дурын бүлгэмүүд ч бий. Үүний нэг хэсэг нь хамгийн эхэнд дурдсан жишээ юм.

Архины донтолтоос эмчлэх арга ч бас үүнтэй ижил. “АА” уулзалт гэх сайн дураараа нэгдсэн хүмүүс байдаг. Тэд өөрсдөдөө тулгарсан асуудлыг хамтран шийдвэрлэх зорилготой. Гурван жилийн турш архи огт уугаагүй бол архинаас гарч магадгүй гэж үздэг” гэлээ.

Түүнтэй Тархи судлалын долоо хоногийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Тархи судлалын салбар дундын хурал”-аар ярилцсан юм.

Хурлаас онцолбол ирэх 11 дүгээр сараас эхлэн архины донтолттой хүмүүст эмчилгээний иога хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг өнөөдөр хэлэлцэх аж.

Хөтөлбөрийн тухай СЭМҮТ-ийн амбулаторийн эрхлэгч Т.Ганцэцэг хэлэхдээ “Хүмүүс ихэнхдээ стресстэж, гуниглахаараа архи, тамхи хэрэглэх хандлагатай байдаг. Гэхдээ стрессээ зохицуулах, тархиа амраах зөв арга дадалтай болох нь чухал. Жин нэмэгдээд байгаа бол жингээ хасах дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Донтох эмгэгтэй хүмүүс тэр дундаа архинд донтсон хүмүүст эмчилгээний иог хийе гэсэн хамтарсан судалгааг эхлүүлэхээр тохирсон юм. Хүн өөрийгөө таних, удирдах, анхаарал төвлөрөхөд иога чухал ач холбогдолтой.

Энэ чиглэлээр Тайван, Японд судалгаа хийгээд үр дүнтэй гэдэг нь батлагдчихсан юм. Хэлэлцээр, зөвшөөрөл, бичиг баримтыг бүрдүүлэх ажил үргэлжлээд, арваннэгдүгээр сараас эмчилгээний иогийн хөтөлбөрийг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Мэдээж эмчилгээг сайн дураараа хийлгэх хүмүүст хийнэ. Эхний ээлжид 30 хүн дээр судалгааны ажлыг хийнэ. Дараагийн жилээс 80 хүнд хийх зэргээр тооцож, судалгааны нийтлэл бичиж олон улсад илтгэлээ тавья гэж зорьж байна” гэв.

Тус хуралд Япон, Тайланд улсад эмчилгээний иогийн үйлчилгээ явуулдаг компаниудын төлөөлөл оролцлоо.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан