“Оюу толгой” ХХК ажилчдынхаа илүү цагийн хөлсийг олгохгүй байгааг тус компанийн орон нутгийн ажилчид эсэргүүцэн жагссан.
Тодруулбал “Оюу толгой” ХХК нь 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн компанийн дотоод журамд өөрчлөлт оруулж, уртын ээлжээр ажилладаг ажилчдын 168 цаг дотроо ажилласан илүү цагийг 14 хоногийн амралтаар нөхөж амарсанд тооцохоор болжээ.
Уг асуудлаар компанийн ажилчид Дээд шүүхэд гомдол гаргасан бөгөөд энэ оны тавдугаар сарын 28-нд шүүхээс “Оюу толгой” ХХК-ийн уг журмыг хуульд нийцээгүй гэсэн тайлбарыг өгсөн байна. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэг арга хэмжээ аваагүй талаар ажилчдын төлөөлөл ярьсан юм.
Орон нутгийн ажилчид нэгдэн "Оюу толгой" Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулсан бөгөөд уг хороонд "Оюу толгой" ХХК-ийн 2156 ажилтан нэгджээ.
Энэ талаар тус хорооны наймдугаар тойргийн тэргүүн Ц.Амарбаясгалан, Бидний жагсаалын гол зорилго бол компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /ТУЗ/-д гаргасан хүсэлтийнхээ хариуг авах. "Оюу толгой" ХХК нь аюулгүй ажиллагааны дүрэм, ажилчдын гүйцэтгэлийн үнэлгээ зэргийг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлдэг. Гэтэл цалин, илүү цагийн нэмэгдлийн тал дээр хуульд нийцээгүй журмыг мөрдөж байна.
Журамд өөрчлөлт орсон өдрөөс буюу 2022 оны нэгдүгээр сараас эхлэн ажилчид илүү цагийн хөлсөө авч чадаагүй хохироод явж байна. 2500 орчим ажилтнаар тооцож үзэхэд энэ хугацаанд 100 орчим тэрбум төгрөгийн цалинг олгоогүй байна. Үүнийг дагаад энэ хэмжээний татварыг Монгол Улсад төлөөгүй л гэсэн үг.
Шүүхээс нэгэнтээ энэ журам нь хуульд нийцэхгүй байна гэсэн албан ёсны тайлбарыг өгсөн тул монгол ажилчдынхаа эрх ашгийг хамгаалаач гэдэг хүсэлтийг бид компанид хүргүүлсэн. Өнөөдрийн жагсаалаар бид тэр хүсэлтийнхээ хариуг авах зорилготой байна гэсэн юм.
Орон нутгийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороо нь "Оюу толгой" ХХК-ийн ТУЗ-өөс дараах шийдвэрийг гаргаж өгөхийг хүсчээ.
- Ажилтнуудын илүү цагийн хөлсийг 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс шийдвэр гарах өдөр хүртэл хугацаагаар олгох, цаашид илүү цагийн хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 92.3-т заасны дагуу тооцож олгох;
- Дундаж цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 101.1-т заасны дагуу тооцож олгох;
- Ажил хаялтад оролцсон ажилтнуудыг хууль бусаар хянаж шалгаж байгааг ажиллагааг нэн даруй зогсоох;
- Хамтын хэлэлцээрийг 2024 оны 07 сарын 25-ны өдрийн дотор эхлүүлэх;