Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар:
- Чөлөөт худалдааны хэлэлцээг эхлүүлэх асуудлаар санал солилцож, иж бүрэн чөлөөт худалдааны хэлэлцээрийг ойрын хугацаанд хийж эхлүүлэх дээр хоёр тал харилцан санал нэгдэв.
- Тянжинь боомт дээр үүссэн чингэлэг тээврийн бөөгнөрөл, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтын хил дамнасан бүтээн байгуулалтын асуудлаар харилцан санал солилцож, цаашид шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар тохиролцов.
- Сэргээгдэх эрчим хүчний салбар болон Шинжлэх ухааны парк байгуулах асуудлаар цаашид хоёр тал хамтран ажиллахаар тохиролцлоо.
- Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хурлыг ойрын хугацаанд хийх хүсэлтэй байгааг илэрхийлж, харилцан ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулахаар тохиролцов.
Эх сурвалж: Эдийн засаг, хөгжлийн яам