gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.09
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.09
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хиймэл оюунт хогийн сав хоолны газруудын хаягдлын асуудалд шийдэл болох боломжтой

Bloomberg TV Mongolia
Технологи
2024-07-09
2
Twitter logo
Bloomberg TV Mongolia
2
Twitter logo
Технологи
2024-07-09
Хиймэл оюунт хогийн сав хоолны газруудын хаягдлын асуудалд шийдэл болох боломжтой Зургийг: Winnow/Bloomberg

Хиймэл оюуны технологи гал тогооноос гарч буй хог хаягдлыг бүртгэхэд тусалснаар үйлчилгээний байгууллагууд хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө, төсвөө хянах боломжтой болж байна

Хүнсний хаягдлаа бууруулахыг эрмэлзэж буй зоогийн газар, буфет, явуулын ресторанууд ашиглаж болох нэгэн шинэ төхөөрөмжтэй боллоо. Энэ бол хиймэл оюунт хогийн сав.

Ухаалаг камер, хэмжүүртэй, мэдрэгчтэй болон мэдрэгчгүй дэлгэц бүхий дэвшилтэт технологийн хогийн савнуудыг  “Leanpath”, “Winnow Solutions”, “Orbisk B.V.” зэрэг компани санал болгож байгаа юм. Энэхүү систем хаягдсан хүнсний бүтээгдэхүүн ямар төрлийн хүнс байсан, чанасан  уу, хэрчсэн үү гэх зэргийн нарийн мэдээлэл цуглуулдаг аж.

Энэхүү технологийн гол зорилго нь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт хэдэн тэрбум ам.доллароор хэмжигдэх хоол хүнс хаягддаг явдлыг зогсоож, хүлэмжийн хийн ялгарлын нэгэн томоохон эх үүсвэрийг бууруулах юм.

2022 онд дэлхий дахинд1.05 тэрбум тонн хүнс хаягдаж, хүнсний ялзрал агаарын тээврийн салбараас бараг тав дахин их хүлэмжийн хий ялгаруулсныг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр тооцоолсон байна. Үүний гуравны нэг орчим нь буюу 290 сая тонн хаягдлыг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар бий болгожээ.

“Биднийг үйл ажиллагаагаа эхлүүлж байх үед хүнсний хог хаягдал бизнесийн ердийн нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байв. Гал тогооных нь томоохон асуудал байсан ч огт авч хэлэлцдэггүй байсан. Хүмүүс хүнсийг хаяж л байдаг гэсэн ойлголттой тул хаясаар л байв. Энэ талаар санаа зовнидог хүн ч байсангүй. Гэсэн атлаа компаниуд асар их мөнгө алдаж байсан” хэмээн  “Leanpath” компанийг 2004 онд үүсгэн байгуулсан, Гүйцэтгэх захирал  Эндрю Шакман өгүүлж байлаа.

“Leanpath”-ийн хог бүртгэх технологи дөрвөн мянга гаруй гал тогоонд ашиглагдаж байгаагийн дунд “Google” компанийн оффисууд,  “Marriott” зочид буудлын сүлжээ, их сургуулийн хоолны танхимууд бий. Ухаалаг хогийн сав нь тусгай хэмжүүр, мэдрэгчтэй дэлгэцтэй бөгөөд тогооч ямар төрлийн хүнс хаясан, яагаад хаясан, хэдэн цагт хаясан  зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл оруулна. Ухаалаг камертай зарим загвар ажилтнуудад хаягдал хүнс хэр их хуримтлагдсаныг графикаар харуулах аж.

Өнгөрсөн онд компани 15 сая хоолыг хогийн саванд хаягдахаас сэргийлж, 55 мянган тонн хүлэмжийн хий ялгарахаас сэргийлж чадсан хэмээн тооцоолжээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан