Улаанбаатар-Арвайхээр-Баянхонгор-Алтай-Ховд-Баян-Өлгий чиглэлийн авто замын батлагдсан трасс, замын дагуу хилийн гурван боомт, таван аймаг, 13 сумын төвүүдийг Google-Map-ийн газрын зурагт оруулах ажил үргэлжилж байна.
Зам, тээврийн хөгжлийн яам олон улс, улсын чанартай авто зам дагуух зорчигч тээврийн авто буудал, хоолны газар, авто засварын төв, эмийн сан зэрэг үйлчилгээний байгууламжийн байршил зүйн зураг, үйл ажиллагааны цагийн хуваарь, зурган мэдээллийг Google Map системд байршуулахаар "И-Тек" компанитай гэрээ байгуулжээ.
Өнгөрсөн сарын 19-нөөс ажлаа эхлүүлж, Баян-Өлгий, Увс аймагт ажлаа үргэлжлүүлж байна. Цаашид бүх орон нутгийн хэмжээн дэх олон улс, улсын чанартай замын дагуух мэдээллийг оруулах юм байна.