gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Элчин сайд

Элчин сайд Хорхе Феррер: Монгол бол хүйтэн цаг агаартай ч халуун дулаан сэтгэлт ард түмэнтэй тул дасан зохицоход хялбар

Б.Нямдарь
Элчин сайд
2024-07-08
11
Twitter logo
 
Б.Нямдарь
11
Twitter logo
Элчин сайд
2024-07-08

Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Феррерийг "Элчин сайд" булангийнхаа энэ удаагийн дугаарт урьж ярилцлаа.

- Та Монголд ирээд багагүй хугацааг үджээ. Энд ирсэн анхны сэтгэгдэл болон одоо хэрхэн идээшиж дассан талаар тань хоёулаа яриагаа эхэлье.
- Энэхүү ярилцлагыг уншигчдад хүргэх боломжийг олгож буй GoGo.mn сайтын хамт олонд маш их баярлалаа. Монголын тал хээр нутаг, байгалийн цогцолборт газрууд үнэхээр гайхалтай. Тэр дундаа хамгийн гайхалтай зүйл бол баялаг түүх, соёл урлаг, найрсаг, урам зоригтой, хамтран ажиллахад таатай ард түмэн юм.

Мөн Морин хуурын чуулга тэргүүтэй язгуур хөгжим, Филармонийн найрал хөгжим, жазз хөгжмийн Баянмонгол чуулга болоод бусад нэр хүндтэй хамтлаг орчин үеийн хөгжмийн соёлоо хадгалж, сурталчилж байгаа нь сайшаалтай. Тэд үндэсний гоёмсог дээл хувцастайгаа театрын тайзыг солонгоруулан бүжиглэдэг. Түүхээ хамгаалах их үйлсэд үнэтэй хувь нэмэр болохуйц Чингис хааны үндэсний музейг нээлээ. Эцэст нь дүгнэхэд Монгол бол хүйтэн цаг агаартай ч халуун дулаан сэтгэлт ард түмэнтэй тул дасан зохицоход хялбар орон юм.

- Та энд чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
- Надад энд чөлөөт цаг тийм ч их гардаггүй. Монгол Улс дахь дипломат корпус тийм том биш ч  гадаад болон үндэсний дипломат арга хэмжээ ихээр болдог. Аялал жуулчлал, уул уурхай, хүнсний салбарын чухал арга хэмжээ, үзэсгэлэн яармаг, урлагийн долоо хоног, эдийн засгийн форум, “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх чуулган” зэрэг арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг. Би чөлөөт цагаа театрт юм үзэж, сонирхолтой газруудад зочилж, найз нөхөдтэйгөө буу халж, эсвэл ном уншиж амардаг даа.

- Хоёр улсын дипломат харилцааны түүхийн талаар та яриач. Монгол Улс Латин Америкийн орнуудаас анх удаа Куба Улстай дипломат харилцаа тогтоосон юм билээ.
- Хэдийгээр бид газарзүйн хувьд алслагдсан ч хэн хэнийхээ ард түмний зүрх сэтгэл, оюун санаанд ойр байж, сайн сайхан хийгээд хүнд хэцүү үед үргэлж хамт байсаар ирсэн. Манай хоёр орны түүхэн харилцаа цаг хугацааны сорилт, дэлхийн энд тэнд болж буй өөрчлөлтийг даван туулсан.

Куба улс нь 1960 оны 12-р сарын 7-нд Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны орон болсон нь нэр төрийн хэрэг. Хоёр улс 1962 онд Улаанбаатар, Хавана хотуудад харилцан Элчин сайдын яамаа нээсэн түүхтэй. Өдгөө Монголд байгаа 26 орны ЭСЯ-ны нэг нь Куба Улсынх байдаг нь мөн нэр төрийн хэрэг юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын нийслэлд Латин Америк, Карибын тэнгисийн орнуудаас ганцхан Куба Улсын ЭСЯ байдаг бол Монгол Улсын ЭСЯ нь тус бүс нутагт зөвхөн Гавана нийслэлд байдаг. Энэ нь манай хоёр орны харилцаанд ихээхэн ач холбогдолтой.

Өнгөрсөн 60 жилийн хугацаанд хоёр орны харилцаанд чухал нөлөөтэй өндөр түвшний айлчлал бүрийг энд дурдах боломжгүй. Мөн олон улсын байгууллагуудын харилцан хүндэтгэл, зөвшилцөл, ялангуяа чухал сонгуулийн үед дэмжлэг үзүүлж, энх тайвныг хамгаалах чиглэлээр харилцан тохиролцож, цөмийн зэвсэггүй бүс, олон талт байдал, олон улсын эрх зүйн зарчмууд гээд бидний харилцаанд онцлох зүйл олон.  

Кубын эсрэг АНУ-ын эдийн засаг, худалдаа, санхүүгийн нэг талын хоригийг буруушаасан, олон улсын эрх зүй, чөлөөт худалдааны олон талт дүрэм, манай ард түмний амар амгалан, хөгжил дэвшил, амьдралын зохих түвшинд байх эрхийг зөрчиж буйн буруушаасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг Монгол Улс дэмжсэнд Кубын Засгийн газар, ард түмэн өндрөөр үнэлдэг.

1970 оны дөрөвдүгээр сард Кубын Коммунист намын хоёрдугаар нарийн бичгийн дарга, Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд, армийн генерал Раул Кастро Рус Монгол улсад өндөр түвшний айлчлал хийж байсан түүхтэй.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2016 оны есдүгээр сарын 15-18-ны өдрүүдэд Куба улсад албан ёсны айлчлал хийсэн бол 2023 оны есдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улсад айлчилж, Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцоход нь бид хүндэтгэн хүлээн авсан. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Кубын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канел, Кубын хувьсгалын удирдагч, армийн генерал ноён Раул Кастро Рус нартай уулзсан. Сүүлд хийсэн энэхүү айлчлал, өндөр дээд хэмжээний уулзалтууд нь хоёр орны урт удаан жилийн харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэх хүсэл эрмэлзлийн илэрхийлэл юм.

Харин ойрын хугацаанд гэвэл 2024 оны наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн форум: Ногоон ирээдүйн төлөө” чуулгад Куба улсаас оролцох болно.

- Хоёр орны эдийн засгийн эргэлтийн голлох бараа бүтээгдэхүүн болон мөнгөн дүн дунджаар хэр байдаг вэ?
- Манай хоёр орны худалдаа хязгаарлагдмал. Кубад дутмаг байгаа үхэр, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл зэрэг Монголын эдийн засгийн хүчирхэг салбаруудын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтыг нөхөх боломж бий. Монголын хөрш Хятад бол Кубын худалдааны гол түншүүдийн нэг учраас газарзүйн байршлын хувьд саадгүй.

Монголын бизнес эрхлэгчид Habanos навчин тамхи, куба рум болон зарим эмийн бүтээгдэхүүн тэр дундаа хорт хавдартай өвчтөнүүдэд зориулсан Vidatox, чихрийн шижингийн улмаас хөлний шархлааны хүнд шатанд байгаа өвчтөнүүдэд хөл тайрах эрсдэлийг багадаа 5 хувиар бууруулдаг, дэлхийн 25 гаруй улсад бүртгэлтэй, цорын ганц био эм болох HEBERPROT-P зэргийг импортолдог.

Өнгөрсөн онд 235 монголчууд Куба Улсад аялал жуулчлалын шугамаар явжээ. Энэ салбарыг бид хөгжүүлэх, хамтран ажиллах боломж бий. Кубын онгон дагшин далайн эрэг, наран шарлагын газар, далайн үзэсгэлэнт ёроол, төрөл бүрийн ургамал, амьтны аймаг, Дэлхийн өвд бүртгэгдсэн 9 газар, шим мандлын 6 нөөц газар зэрэг нь эко болон соёлын аялал жуулчлал явуулахад тохиромжтой газар юм. Тиймдээ ч олон улсын аялал жуулчлалын “Оскар” хэмээгддэг “Дэлхийн аялал жуулчлалын шагнал гардуулах ёслол”-д Куба улс 2021-2023 оны хооронд Карибын тэнгисийн соёлын тэргүүлэгч орноор шалгарч, аялал жуулчлалын нэр хүндтэй Tripadvisor вэб сайтаас 2023 оны аялагчдын шилдгээр шалгарсан. Мөн Куба улс “Дэлхийн шилдэг соёлын газрууд”-ын 6-рт, “Шилдэг хоолны газрууд”-ын 15-рт багтсан. Мөн “Варадеро” наран шарлагын газар дэлхийн шилдэг 10-ын нэгд багтдаг.

Хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын цаашдын шинэ боломжуудыг судлахын тулд ирэх арваннэгдүгээр сарын 5-9-нд Кубад болох Карибын тэнгисийн хамгийн чухал үзэсгэлэнгийн нэг, Хаванагийн XXXX олон улсын үзэсгэлэнд (FIHAV 2024) Монголын бизнесийн салбарынхныг оролцохыг энэ ташрамд урьж байна. 2023 онд болсон үзэсгэлэнд Хятад, Орос, Вьетнам, Өмнөд Солонгос, Япон зэрэг 60 гаруй орны 800 гаруй фирм оролцож, 24 экспортын гэрээ, 10 импортын гэрээ зэрэг 150 арилжааны болон хууль эрх зүйн баримт бичигт гарын үсэг зурсан.

Кубад худалдаа, хөрөнгө оруулалтын олон боломж бий. Кубын эдийн засгийн бүх салбар нь эрүүл мэнд, боловсрол, Зэвсэгт хүчний салбараас бусад гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй.

Кубад сул зогсолттой болон хангалттай хэмжээнд ашиглагддаггүй газрууд байдгаас улбаалж хүнсний эрэлт хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй, хүнсний импорт жилд 2000-2500 сая ам.доллар байдаг. Тэдгээр сул зогсолттой, дутуу ашиглагдаж байгаа үйлдвэрүүдийн ихэнх нь тийм ч их хөрөнгө оруулалт шаарддаггүй ч хэдэн арван мянган ам.доллароос эхлээд хэдэн саяар хэмжигддэг аж үйлдвэрийн байгууламжууд юм. Үүнээс гадна Карибын тэнгисийн 13 улсад 44 сая хэрэглэгчтэй зах зээл бий.

Кубад гадаадын хөрөнгө оруулалттай 334 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн олон улсын эдийн засгийн түншлэлийн 172 гэрээ бий. Sherrit International (Канад), Trafigura, Castrol, Lavazza, Pernod Ricard, British American Tobacco, Unilever Plc зэрэг олон үндэстэн дамнасан корпораци Кубад хөрөнгө оруулалт хийж байна. Nestlé, Altadis, Melbana Energy and Antilles Gold Limited's (Австрали) болон Viglacera Corporation, Binh Global Trading Corp (Вьетнам) зэрэг 15 гаруй олон улсын зочид буудлын сүлжээ байдаг.

Мариелийн Хөгжлийн Онцгой Бүс (ZEDM) нь хөрөнгө оруулалтын эхний 10 жилийн хугацаанд аж ахуйн нэгжийг татвараас, тоног төхөөрөмжийн импортын гаалийн татвараас чөлөөлөх зэрэг нэмэлт урамшууллыг санал болгодог. 2013 онд нээгдсэн ZEDM нь 3.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай 64 компанитай. Тухайлбал, Куба улс уул уурхайн салбарт 53 төсөлд хөрөнгө оруулах боломжийг санал болгож байна. Төмөр, никель, кобальт, зэс, хар тугалга, цайр, алт, мөнгө зэрэг металлын хүдрийн 9000 гаруй орд бий.

- Куба улсын анагаах ухаан тэр дундаа шүдний эмч бэлтгэх чадвар өндөр. Үүний шалтгаан нь юу байдаг вэ?
- Куба дахь анагаахын шинжлэх ухааны судалгааг дэлхийн шилдэгүүдийн тоонд зүй ёсоор тооцох олон шалтгаан бий.

Нэгдүгээрт, Куба улс анагаах ухааны боловсролын 295 жилийн уламжлалтай бөгөөд 2024 онд Кубын Латин Америкийн Анагаах Ухааны Сургууль  болон түүний сургалтын хөтөлбөрийг Холбооны Олон улсын үнэлгээ, магадлан итгэмжлэлийн хороо (CEAI) 6 жилийн хугацаанд олон улсад магадлан итгэмжилсэн.

Хоёрдугаарт, Кубын эрүүл мэндийн тогтолцоо нь юун түрүүнд өвчнөөс урьдчилан сэргийлэх, удмын, нийгмийн болон ажлын орчны шалтгааныг тодорхойлж, шийдвэрлэхэд суурилдаг. Өвчнийг эмчлэхээс урьдчилан сэргийлэх нь илүү чухал гэж үздэг.

Гуравдугаарт, Кубын анагаах ухааны судалгаа нь манай Үндэсний баатар Хосе Мартигийн санаан дээр тулгуурлан онолыг практиктай хослуулж, оюутнууд суралцаж эхэлсэн эхний жилээсээ профессоруудын зөвлөгөөг дагаж, өвчтөнтэй шууд харьцдаг.

Дөрөвдүгээрт, Кубад анагаахын оюутнууд эрдэм шинжилгээний болон практикийн цогц сургалтанд хамрагддаг. Тэд ерөнхий боловсролынхоо үеэр дотрын өвчин, хүүхэд, эмэгтэйчүүд, мэс заслын үндсэн мэдлэгээ олж авдаг. Кубад төгссөн ерөнхий эмч бүр төрөлт, кесар хагалгаа, энгийн болон яаралтай мэс засал, тухайлбал ивэрхий, мухар олгойн мэс засал хийх чадвартай байдаг.

Тавдугаарт, 1963 оны тавдугаар сарын 23-наас хойш Куба улс анхны олон улсын эмнэлгийн бригадыг Алжир руу илгээснээс хойш өнөөг хүртэл Кубын 600 мянга гаруй эрүүл мэндийн ажилтнууд 165 улсад ажиллаж, 16 сая гаруй хагалгаа хийж, 5 сая гаруй хүүхэд эх барьсан. Өдгөө Кубын 22,861 эрүүл мэндийн ажилтан, тэдний 9,049 эмч дэлхийн 54 улсад үйлчилгээ үзүүлж байна. Тийм ч учраас Кубын анагаах ухааны профессорууд хэд хэдэн оронд ажиллаж, зөвхөн номонд гардаг олон өвчнийг мэддэг өвөрмөц туршлагатай болсон.

Зургадугаарт, манай эмнэлгийн тусламж, сургалтын тогтолцоо нь бүх эрүүл мэндийн төвүүдэд хийгдэж буй судалгаа шинжилгээтэй уялдаж, шаардлагатай үед боловсон хүчин бэлтгэх олон улсын мэргэжилтнүүдээс гадна хорт хавдар, зүрх судас, мэдрэл, бөөр, дотоод шүүрлийн, халуун орны, шинээр гарч ирж буй эсвэл онцгой өвчин гэх мэт чиглэлээр мэргэшсэн 20 шахам хүрээлэн, судалгааны төвийг татан оролцуулдаг.

Долдугаарт, эмч нарыг сургах нь эмнэлзүйн оношилгоонд онцгой анхаарал хандуулдаг. Тиймээс эмч нар зөвхөн эмнэлгийн тоног төхөөрөмжөөс гадна эмнэлзүйн үзлэгт үндэслэн өвчнийг оношлох чадвартай байдаг.

Мөн биотехнологийн салбарт бид хэрхэн хамтрах боломжтой вэ?
Куба улс нь Хятад, Испани, Тайланд, Сингапур, Вьетнам болон АНУ-тай 10 гаруй хамтарсан үйлдвэртэй, дэлхийн 50 гаруй оронд экспортлодог хүний ​​эрүүл мэнд, хөдөө аж ахуйн зэрэг дэлхийд өрсөлдөхүйц биотехнологитой, дотоодод болон гадаадад 2640 патенттай.

Монгол Улс хөдөө аж ахуй, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхүйц өндөр үнэтэй химийн бодисуудыг импортоор авдаг бол Куба улс тэдгээрийг 50-60 хувийг орлож чадах био бордоо, био пестицид, биостимулятор гэх мэт хямд, бохирдолгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бид тэдгээрийг импортлох эсвэл лиценз, технологи нэвтрүүлэх хамтарсан үйлдвэр байгуулах боломжтой.

Танай оронд бэлчээр, малын тэжээлд сөргөөр нөлөөлдөг мэрэгч амьтад их байдаг. Харин дэлхийд цорын ганц үр дүнтэй биологийн мэрэгч устгагчийг Куба улс үйлдвэрлэдэг.

Мөн Куба улс Монголд элэгний хорт хавдар/гепатит В, уушигны хорт хавдар, менингококк, менингит, пневмококк, лептоспироз, түлэгдэлт, Хэмофилийн томуугийн б хэлбэрийн (Hib) зэрэг хүний ​​нийтлэг өвчинд зориулсан эмийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг. Монголд зундаа халуун температураас болж сүү гашилдаг. Кубын Стабилак бүтээгдэхүүн нь түүхий сүүг хөргөгчинд хадгалахгүйгээр +34 градус хүртэлх температурт хүчиллэгжилтийг 24 цаг ба түүнээс дээш хугацаагаар хадгалах зориулалттай.

-Куба улсад суралцах оюутнуудын тоог нэмэгдүүлсэн гэсэн. Цаашид боловролын хамтын ажиллагаанд хийхээр төлөвлөж байгаа өөр ажил байна уу?  
-Тийм ээ, манай “Өмнөд-Өмнөд Хамтын Ажиллагааны Хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол оюутнуудад зориулсан Кубын үнэ төлбөргүй тэтгэлэгийн тоог энэ жилээс эхлэн жил бүр тав болгон, үүнээс дөрвийг нь анагаахын чиглэлд суралцуулахаар нэмэгдүүлсэн.

Кубын Засгийн газар 1963 оноос Монгол оюутнуудад тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 130 гаруй монгол мэргэжилтэн төгсөөд байна. Одоо Кубад 15-20 монгол оюутан сурч байна. Олон оюутан анагаах ухааны чиглэлээр төгсөж, энд тэргүүлэх зэргийн эмч, шүдний эмч болсон.

Монгол оюутнууд Кубад өөрийн санхүүжилтээр суралцах, мөн Монгол Улсаас шилдэг оюутнуудаа санхүүжүүлэх хөтөлбөрийн хэрэгжүүлэх гэх мэт нэмэлтээр оюутнуудыг гадаадын их дээд сургуулиудад сургах хоёр талт гэрээ байгуулах боломжууд бидэнд бий.

-2023 онд манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Куба Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ 2024 онд манай улсад айлчилна хэмээн мэдэгдэж байсан. Ерөнхийлөгч Мигель Марио Диаз-Канел Бермудез манайд энэ жил айлчлах уу?
-Эцэслэн тохиролцсоны дараа зарлах маш чухал айлчлалын тов учир хоёр орны албаны хүмүүс энэ талаар дипломат харилцааны шугамаар ярилцаж байна.

- Куба Улс хөгжлийн ямар хөтөлбөрийг баримталдаг вэ?
- Куба Улс ирээдүйд алсын хараатай урагшлахын тулд социалист хөгжлийн эдийн засаг, нийгмийн загварыг шинэчлэх цогц үйл явц бүхий олон улсын шинэ нөхцөл байдалд дасан зохицол, хөгжин цэцэглэсэн, тогтвортой социализмыг бий болгохоор олон жилийг туулсан.

Кубын хөгжлийн хөтөлбөр нь хүн төвт гол зорилго, түүнд хамаарах, хүний нэр төр, тэгш эрх, эрх чөлөө, төрийг нийгэм, эдийн засгийн хөгжлийн ректор болгох, бүх ард түмний социалист өмчийг үргэлжлүүлэн эзэмших бусад зарчмуудыг баримталдаг. Үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл нь нийгэм, эдийн засгийн тогтолцооны өмчийн үндсэн хэлбэр, төлөвлөлт нь нийгэм, эдийн засгийн удирдлагын тогтолцооны үндсэн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд тогтвортой хөгжилд хүрэхийн тулд эдийн засгийн төвлөрсөн болон төвлөрсөн бус шинж чанарыг хослуулснаараа онцлог.

- Куба Улс АНУ-тай найрсаг бус харилцаатай байдаг нь үнэн. Түүх сөхвөл үүний үндсэн шалтгаан нь юу байдаг вэ?
- АНУ-Кубын маргааны эх үндэс нь 200 гаруй жилийн түүхтэй бөгөөд АНУ-ын засгийн газрууд Куба орны хувь заяанд хяналт тавихаар удаа дараа оролдож байсан. 1805 онд АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Томас Жефферсон Кубыг хялбархан эзлэхийг уриалж байв. 1823 онд Төрийн нарийн бичгийн дарга Жон Квинси Адамс "Боловсорч гүйцсэн жимс" /ripe fruit/-ийн онолыг боловсруулж, “Арлыг зөвхөн Хойд Америкийн холбоонд нэгтгэх боломжтой" гэсэн санааг дэвшүүлсэн бөгөөд 1823 онд Жефферсон "Куба бол манай улсын тогтолцоонд нийцтэй, онцгой газар" гэж үзэж байв.

1959 оны Кубын хувьсгалын дараа улс төрийн мөргөлдөөн улам хурцадмал байдалд хүрсэн. 1960 оны дөрөвдүгээр сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Америк хоорондын асуудал эрхэлсэн орлогч Лестер Маллори "Кубачуудын дийлэнх нь Кастрог дэмжиж байгаа бөгөөд улс төрийн үр дүнтэй сөрөг хүчин байхгүй" хэмээн АНУ-ын Засгийн газарт хандаж "Кубад өгөх санхүү, хангамжийг багасгаж, бодит цалинг бууруулж засгийн газрыг нь түлхэн унагахын тулд цөхрүүлж, өлсгөлөнд нэрвэгдүүлэх ёстой" гэж үзэж байв.

АНУ-аас Куба Улсын эсрэг оноосон эдийн засаг болон худалдааны хоригийг эсэргүүцэн НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүр хоригоо цуцлахыг шаардсан тогтоолыг дийлэнх олонхийн саналаар баталж эхэлснээс 31 жил өнгөрөөд байгаа бөгөөд энэхүү хориг нь 1962 оноос хойш өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Тухайн үеийн үнээр ханшаар тооцоход хоригоос шалтгаалсан нийт алдагдал 159 тэрбум ам.долларт хүрч, 2022 оны гуравдугаар сарын 1-нээс 2023 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийг хүртэлх нэг жилийн хугацаанд хоригийн улмаас дунджаар 4,867 сая ам.долларын хохирол учирсан нь дунджаар 405 сая ам.доллар давсан.

Хувьсгалын удирдагч, армийн генерал Рауль Кастро Рус өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нд болсон Кубын Хувьсгалын Ялалтын 65 жилийн ойд зориулан хэлсэн үгэндээ “Манай эдийн засгийн хүндрэлийн гол шалтгаан нь АНУ-ын засгийн газрын байнгын дайсагнал, хориг юм… Бид өөрсдийн алдаанаас болоод эсвэл алдаагаа мэдэхгүй байгаадаа биш юм...” гэсэн.

Асуудал нь Кубын ерөнхийлөгчийн 2023 оны 12-р сард хэлсэнчлэн "Хөрш гүрний дайсагнал 2024 онд өөрчлөгдөхгүй бололтой... АНУ-ын Засгийн газарт дарамт шахалт үзүүлсээр байна. Куба улстай НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйн хүрээнд хүндэтгэлтэй, харилцаа тогтооход улс төрийн хүсэл зориг дутмаг байна…” хэмээж байв.

Куба улс АНУ-ын эсрэг нэг талыг барьсан ямар нэгэн албадлагын арга хэмжээ аваагүй. Харин АНУ нэг талыг барьсан хоригоо ямар нэгэн болзол тайлбаргүйгээр цуцлах ёстой юм.

Улс төрийн санал зөрөлдөөнийг үл харгалзан Куба улс дэлхийн бусад орны засгийн газартай харилцдаг шигээ улсынхаа бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, ард түмнийхээ эрхийн хүрээнд АНУ-тай ямар ч асуудлаар яриа хэлэлцээ хийж, эрх тэгш, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байж, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, олон улсын хуулийн зарчмуудыг харгалзаж харилцаандаа хүндэтгэлтэй бөгөөд соёлтой байдлаа хадгалахад үргэлж бэлэн байдаг. Гэсэн хэдий ч Куба улсын байр суурийг АНУ-ын Засгийн газар албадан өөрчлөх  боломжгүй.

- Ярилцсанд баярлалаа.

Гэрэл зургийг Г.Өнөболд

Гэрэл зургийг Г.Өнөболд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан