Т.Баясгалангийнхаа хамтаар "Тооноор тусах нарыг ажаад" гэх мэт үлгэр домгийн юм шиг хэдэн дуу дуулж гарч ирсэн яг тэр үед нь хөдөөнөөс шилжин суурьшигчдын нүүдэл оргил үедээ байсан гэж болно. Нэг ёсондоо С.Жавхлангийн дуунуудыг сонсох, хүлээж авах нөхдүүд хөдөөнөөс хамтдаа ирчихсэн тул арга ч үгүй юм. Ямартаа ч өнөөдөр С.Жавхлан өөрийгөө ихэд тоож, зарим нэг нөхдүүд түүнийг "Монголчуудаас хамгийн түрүүнд сэрсэн хүн" гэж хүртэл цаасан малгай өмсгөж байна.
Яаж ч бодсон үг, ая нь гэж гялайх юмгүй халтуурны хэдэн дуу дуулсан энэ мэтийн нөхдүүд Монгол түмнээс онцгойроод түрүүлээд сэрчихсэн гэхээр хөх инээд нь хүрэх хүмүүс олон байгаа нь дамжиггүй. Бяруу болоогүй байж бухын явдлаар явна гэгчээр "Урлаг бол оюуны талхан дээрх хачир" гэдгийг огтоос ухаж ойлгодоггүй иймэрхүү нөхдүүд нэг талаас эмгэнэлтэй. Гэсэн ч хүн гэдэг амьтан угаасаа өөрийнхөө биш, бусдын толгой дээрхийг хардаг хойно.
С.Жавхлян бусад дуучдаа ил далд доош нь хийхдээ гаргуун нэгэн. Сүүлдээ ч бүр хэтэрч сонгуулиар би 250 саяар дуулж байгаа, бусад нь ганц хоёр саяар л байх ухааны юм ярьж явна. Яг үнэндээ С.Жавхлангийн нэг дууг 250 сая төгрөгөөр дуулуулсан нэр дэвшигч нэг ч байхгүй. С.Жавхлангийн ганц дууг сонсоод өнөөх нэр дэвшигчийг нь сонгочихдог тэнэг сонгогч ч хаана ч байхгүй нь үнэн билээ.