gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     6.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 6.12
Валютын ханш
$ | 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрчим хүчний шилжилтийн индексэд Монгол улс 5 байр ухарч, 120 улсаас 116-рт бичигдлээ

Bloomberg TV Mongolia
Эдийн засаг
2024-06-19
8
Twitter logo

Дэлхийн эрчим хүчний шилжилтийн индекс түүхэн дээд цэгт хүрсэн ч улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал, геополитикийн хурцадмал байдал зэрэг нь энэхүү шилжилтийг хойш татаж байгааг шинжээчид онцолж байна.

Дэлхийн Эдийн Засгийн Форумаас эрчим хүчний шилжилтийн индексийн тайланг 14 дэх жилдээ гаргалаа. Дэлхийн эрчим хүчний шилжилтийн тайланд хамруулсан 120 улсаас Монгол Улс сүүлээсээ тавдугаарт буюу жагсаалтын 116 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оныхоос таван байр ухарсан үзүүлэлт болж байгаа юм.

Монгол Улс сүүлийн 70 жилийн дэлхийн дунджаас бараг гурав дахин өндөр эрчмээр дулаарч байгаа төдийгүй уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй улсын нэгт тооцогдож байгааг НҮБ-ын Монгол Улсын хөгжлийн төлөв байдлын шинжилгээ тайланд онцолжээ. Монгол Улсын нүүрсхүчлийн хий дэлхийн дунджаас бараг 15 дахин өндөр, нэг хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт 21 тонн байгааг тайланд дурдсан байна. Үүнд нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл нь газар ашиглалтын өөрчлөлт аж. Монгол Улсын нийт ялгаруулж буй хүлэмжийн хийн 44 хувь нь газар ашиглалтаас үүдэлтэй байна.

Монгол Улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтаа 22.7 хувиар бууруулах зорилт тавиад байгаа бөгөөд зорилтоо биелүүлэхэд 11.5 тэрбум ам.доллар шаардагдах тооцоо гараад байгаа юм.

Түүнчлэн Монгол Улс газар зүйн байршлаас шалтгаалан 2600 гигаватт орчим сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй тул эрчим хүч үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, бүс нутгийн эрчим хүч хангамжийн сүлжээнд хувь нэмрээ оруулах боломжтойг онцолжээ.  Мөн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгаль орчноо хамгаалах нөлөөллийн ажилд залуучуудын хувь нэмэр чухал тул байгаль орчны боловсрол олгох хөтөлбөрийг сургуулийн хөтөлбөрт тусгах шаардлагатай гэж үзэж байна.

Үүнээс гадна “Уур амьсгалтай холбоотой санхүүгийн эрсдэлийг сайтар судалж, үр дүнтэй удирдах нь зүйтэй. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх татварын болон санхүүгийн шинэлэг эх үүсвэр бий болгох ажлыг эрчимжүүлэх шаардлагатай” зэрэг зөвлөмжийг тайланд дурджээ.

Эрчим хүчний шилжилтийн индексэд Европын улс орнууд тэргүүлж байгаагаас Швед улс нэгдүгээрт бичигдэж байна. Үүний араас Дани, Финланд, Швейцар, Франц зэрэг улс эрэмбэлэгджээ.

Өнгөрсөн 10 жилийн хугацаанд дэлхийн 120 улсын 107 нь индексийн үзүүлэлтээ ахиулсан ч шилжилтийн ерөнхий эрчим харьцангуй саарсан үзүүлэлттэй байна. 2024 онд Бразил, БНХАУ зэрэг хөгжиж буй орнууд онцлохуйц ахиц дэвшил гаргасан аж. Хэдий тийм боловч хөгжиж буй орнуудын 83 хувь нь эрчим хүчний аюулгүй байдал, хүртээмжтэй байдал болон тогтвортой байдлын үндсэн гурван үзүүлэлтийн дор хаяж нэгт нь ухарсан байгаа юм.

Хөгжингүй болон хөгжиж буй орнуудын эрчим хүчний шилжилтийн үзүүлэлтийн зааг ялгаа улам бүр ойртох төлөвтэй байгаа нь энэ оны тайланд онцлох үйл явдал болсон байна. Гэсэн ч хөрөнгө оруулалт, бодлого эрх зүйн орчны хувьд ялгаа байсаар байгаа аж.

Цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь хөгжингүй орнууд болон БНХАУ руу чиглэж байна. Энэ нь хөгжингүй орнуудын зүгээс сул хөгжилтэй орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэрэгцээ шаардлага үүссэнийг харуулж байгаа юм.

Мөн “Хөгжиж буй орнууд хөрөнгө оруулалт татах таатай бодлогын орчин үүсгэх шаардлагатай. Ингэхдээ улс орон бүр өөрийн өвөрмөц хэрэгцээ, шаардлага, эрчим хүчний нөөцтэй уялдсан санаачилга гаргах хэрэгтэй байгаа”-г тус тайланд тодотгожээ.

Тэгш хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэрт хүрэхийн тулд улс орнуудын удирдагчид яаралтай шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай байгаа нь энэ оны тайлангийн онцлох дүгнэлт болж байна.

Д.Отгонсүрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан