4К нягттай телевизор одоо л нэг нийтийн хэрэглээ болж эхэлж байгаа энэ үед дэлгэцийн технологиор тэргүүлэгч LG компани OLED технологид суурилсан 8К нягттай телевизор танилцууллаа.
Энэ ням гарагт Лас Вегаст эхлэх 51 дэх удаагийн CES үзэсгэлэнг угтан танилцуулсан энэхүү телевизор нь 88 инчийн хэмжээтэй бөгөөд өнөөдрийн байдлаар хамгийн том хэмжээтэй, хамгийн өндөр нягтралтай OLED дэлгэц юм.
Үүний өмнөх хамгийн том OLED дэлгэц 77 инч байсан бөгөөд “ердөө” 4К нягттай байсан мөн л LG-ийн телевизор байв.
Samsung компани OLED телевизороос QLED телевизор руу анхаарлаа төвлөрүүлэх болсноор LG компани дэлхийн хамгийн том OLED дэлгэц үйлдвэрлэгч болсон юм.
Тиймээс одоо гар утас, таблетад зориулсан OLED дэлгэцийн зах зээлд хүчтэй өрсөлдөхөөр БНХАУ-ын Гуанжоу хотод үйлдвэр барихаар БНСУ-ын Засгийн газраас зөвшөөрлөө авчээ.
Эх сурвалж: Engadget