Улаанбаатар хотын хэмжээнд долдугаар сарын байдлаар барилгын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байлаа. "Barilga.mn"-ий мэдээлснээр дотоодод үйлдвэрлэсэн блок, цементээс бусад нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой, зарим тохиолдолд өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал дотоодын үйлдвэрийн хөнгөн бетон болон мод, модон бүтээгдэхүүн, улаан тоосгоны үнэ харьцангуй тогтвортой байсан бол цемент, блокны үнэ бага зэрэг нэмэгджээ.
Хөтөлийн цементийн Улаанбаатар дахь үнэ тонн нь 168 мянган төгрөг, Монцемент 167 мянга, Мак евро цемент 170 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин блокны үнэ өнгөрсөн сард харьцангуй тогтвортой байсан бол евро блок метр куб нь 5000 төгрөгөөр нэмэгдэж 140 мянга хүрсэн байна. Зургадугаар сард арматурын үнэ төрөл болон үйлдвэрлэгчээсээ хамаарч тонн нь нэг сая 450 мянгаас нэг сая 460 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол долдугаар сард 1.5 сая төгрөг байна.
Импортын барилгын материалын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ тайлант хугацаанд мөн л тогтвортой байлаа. Тухайлбал барилгын дотор эмульс хэмжээ, үйлдвэрлэгчээсээ хамаараад 9000-25 мянган төгрөгийн хооронд байгаа бол гадна эмульс 18-45 мянган төгрөгийн үнэтэй байна.
Х.Дөлгөөн