Аливаа улсын нийгэм бүрд хэм хэмжээ бий. Хэм хэмжээ гэдгийг энгийнээр хэлбэл зан байдлын дүрэм, журам. Улаан гэрлээр явж болохгүй, явган хүний гарцаар зам хөндлөн гарах ёстой гэх мэтээр тодорхой хэм хэмжээг тогтоосон дүрэм журмыг нэрлэж болно.
Бид нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ 500 төгрөг төлөх ёстой. Энэ бол нийгмийн хэм хэмжээ бас дагаж мөрдөх ёстой дүрэм, журам. Гэвч үүнийг үл тоож, нийгмийн нэг эд, эс биш мэт хандлагаар автобусанд мөнгө төлөхгүй “туулайчилдаг” хүмүүс байна. Анзаарснаар дараах таван төрлийн хүн байдаг.
1. “ҮЛДЭГДЭЛ ХҮРЭЛЦЭХГҮЙ БАЙНА" БУЮУ "ЧИХГҮЙ" ТОЛГОЙТНУУД
Автобусны карт уншигч ухаалаг төхөөрөмж “Үлдэгдэл хүрэлцэхгүй байна” гэж мэдэгдсэн ч үүнийг огтхон ч сонсдоггүй “чихгүй” хүмүүс байна. Гэхдээ үнэхээр үлдэгдэл нь дууссаныг мэдэлгүй гарч ирсэн, үнэн сэтгэлээсээ гэмшдэг хүмүүс ч бий. Харин үлдэгдэлгүй карттайгаа мэдсэн ч, мэдээгүй мэт дүр эсгэн автобусаар зорчдог этгээдүүдийг энд дурдаж байгаа юм шүү.
2. "АШИГЛАХ БОЛОМЖГҮЙ КАРТ" БУЮУ МЭДЭН БУДЛИГСАД
Ухаалаг төхөөрөмж “Ашиглах боломжгүй карт” гэх мэдэгдлийг хэлэхэд “Өө яана аа, андуураад буруу карт аваад гараад иржээ” гэж сандардаг, гэсэн ч эргэж буудаггүй, тэгээд л ямар нэг байдлаар төлбөр төлөлгүй зорчдог хүмүүс байна. Мэдээж энэ үйлдэл нь үнэхээр үнэн байх нь бий. Харин ийм байдлаар үргэлж үнэгүй зорчдог гэмгүй гэмтнүүд хаа нэг тааралддаг.
3. БОЛОМЖООРОО Л ТӨЛӨГСӨД
Карт ашигладаггүй, үргэлж бэлэн мөнгөөр зорчдог. Автобусны жолоочийн хажууд байх бэлэн мөнгөний хайрцагт 150, 200, 300 төгрөг шургуулж боломжоороо л төлдөг хүмүүс бас байна. Жолоочид бэлэн орлого болж очих юм чинь би хэдийг ч төлсөн жолооч юм хэлэхгүй гэж боддог. Жолооч шаардлага тавивал “Байгаа нь энэ, сүртэй юм, ганц буудал яваад буулаа” гэж асах нь бий. Гэхдээ тэд зорьсон газраа л хүрч буудаг даа.
4. БАГТАЛЦАХГҮЙГ ДАЛИМДУУЛЖ ОЛНЫ ДУНД УУСАН, ОДОГСОД
Ажил, хичээл тарах оргил ачааллын үеэр автобусандаа багталцахгүй, арай ч хаалганд хавчуулагдчихалгүй суух үе цөөнгүй. Энэ ачаалал, “Арагшаа яваач, хойшоо зайчлаад яв л даа” гэх маргаан дундуур картаа ч дарахгүй, мөнгөө ч төлөхгүй зорчдог хүмүүс бий. Тэд нэг харах нь олны дундуур уусан, одсон байх нь элбэг.
5. УГААСАА Л ҮНЭГҮЙ ЗОРЧИХ ЁСТОЙ МЭТ ПАРАЗИТУУД
Зохих ёстой төлбөрөө төлөөд зорчдог хүмүүс дийлэнх олон. Гэвч картаа орхисон, мөнгө байхгүй гэх эсвэл зүгээр л таг дуугүй гүрийсээр үнэ төлбөргүй зорчдог хүмүүс бас бий.
Хууль бусаар түгээсэн “хулгайн” гэж нэрлэдэг кино үздэг, урсгал сөрж өмнөөс тулж зогсчхоод “Орчихъё л доо” гэж зүтгэдэг, оочер дайрдаг. Бага дүнтэй мөнгө зээлчхээд буцааж өгдөггүй, илүү мөнгө нэхдэг таксины жолооч...Энэ бүгд паразитууд гэдэг ангилалд багтана. Нэмээд автобусанд "туулайчилдаг" хүмүүс ч үүнд багтана.
Энэ хотод амьдарч буй л бол та, таны амьдралын нөхцөл ямар байхаас үл шалтгаалан нийгмийн хэм хэмжээ, ёс суртахуунд захирагдах ёстойг үүгээр сануулъя. Шударга байх нь нийгмийн үнэт зүйл билээ.