Исланд улс "Энх тайвныг хамгийн их цогцлоосон улс"-аар дахин нэрлэгдсэн бол шинэ Зеланд, Португал улс жагсаалтыг удаалсан байна. Харин Монгол Улс өмнөх жилээс гурван байр ахиж, жагсаалтын 46 дугаарт бичигджээ. Үүнээс гадна "Дэлхийн энх тайвны индекс"-т хамгийн олон байр ухарсан улсын нэг нь АНУ боллоо. Тухайлбал, АНУ 11 байр ухарч, жагсаалтын 114 дүгээрт бичигджээ. "Тус улсын улс төрийн орчинд тархай бутархай байдал үүссэн, энэ гэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээс болоогүй. Харин эрх баригчдын хоорондох зөрчилдөөн нийгэмдээ сөрөг нөлөө үзүүлж байна гэж" судлаачид онцолжээ.
Түүнчлэн Европт террорист халдлагууд гарч, Ойрх Дорнодод тэмцэл өрнөсөөр байгаа ч улс орнуудын "Энх тайвны индекс"-ийн үзүүлэлт сайжирч байна гэсэн дүгнэлт гарсан байна. Дийлэнх буюу 93 улсын үзүүлэлт сайжирч байр ахисны дотор Өмнөд Америк, Азийн орнууд багтжээ.
Харин террорист халдлагад олон иргэнээ алдсан Франц улс таван байраар ухарсан бол өнгөрсөн сард Их Британийн Манчестер хотод болсон халдлага индексийн мэдээлэлд багтаагүй байна.
"Дэлхийн энх тайвны индекс" нь улс орнуудын улс төрийн байдал, хэвлэлийн эрх чөлөө, гэмт хэрэг, авлигын тархац, нийгмийн гадуурхал хэр их газар авсан зэргийг судалдаг юм. Олон улсын эдийн засаг, энх тайвны институтээс жил бүр гаргадаг "Энх тайвны индекс"-т нийт 161 орон багтсан байна.
Н.Номин-Эрдэнэ