Нийслэлийн Баянгол дүүргийн үндэсний лаборатори 28 дугаар сургуулийн монгол хэл, уран зохиолын багш С.Нинжтэй ярилцлаа. Монгол хэлний хичээл математикийн адил суурь хичээл атал энэ хичээлийг сонирхох сурагчид бага байна. Монгол хэлний хичээлийн үнэ цэнэ, ач холбогдлын талаар бид яриа өрнүүлсэн юм.
-Та монгол хэлний хичээл яагаад чухал болохыг тайлбарлахгүй юу?
-Монгол хүн болж төрснөөрөө бахархах хамгийн том бахархал нь хэл байх ёстой. Зохиолч Зундуйн Дорж гуай “Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян Монгол баян” гэж хэлсэн байдаг. Бидний бусад улс үндэстнээс ялгарах ганц онцлог бол монгол хэл. Монголоо зөв сурч, сайхан ярьж, сайхан бичиж, өөрийгөө танилцуулж сурсан хүүхэд цаашид ямар ч чиглэлээр сурах үүд хаалга нь нээлттэй байдаг.
Тийм учраас хүүхэд болгон монгол хэлийг эзэмших хэрэгтэй. Элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө Монгол хэлний ерөнхий мэдлэгийн шалгалт авдаг болсон нь ийм учиртай. Яагаад гэвэл нэг хэсэг хүүхэд бүхэн гадаад хэл сурах гэж их тэмүүлсэн. Хүүхдээ нэгдүгээр ангиас нь эхлэн гадаад хэлний сургалттай сургуульд оруулсан. Эх хэлээрээ ургуулж, хөрвүүлэн сэтгэж эх хэлнийхээ баялгийг мэдээгүй хүүхэд Монгол орчиндоо гадаад хэл сурахад хэцүү. Тиймээс юун түрүүнд монгол хэлээ төгс эзэмшсэн байх ёстой.
Монгол хэлээ сурсан хүн Монгол соёл, зан заншил, өвөг дээдэс, үүх түүх ургаа мэдэж авна.
-Нэгдүгээр ангиасаа гадаад хэл үзсэн хүүхдэд ямар бэрхшээл учирч болох вэ?
-Нэгдүгээр ангиасаа англи хэл үзсэн хүүхэд дунд сургуулиа төгслөө гэж бодъё. Тэр хүүхэд ямар нэг орчуулга хийхэд монгол хэлний үгийн баялаггүй учир Монголынхоо хөрсөнд буулгаж чадахгүй, Монголоороо сэтгэж чадахгүй. Монгол хэлээ сурсан хүн Монгол соёл, зан заншил, өвөг дээдэс, үүх түүх ургаа мэдэж авна шүү дээ. Хэчнээн сайн англи хэлтэй ч эх хэлээрээ ярьж, хүнд өөрийгөө ойлгуулдаг байх хэрэгтэй. Нэг үгийг олон янзаар ургуулан хэлж болдог арвин баялаг үгсийн сангаа ашиглаж чаддаг байх хэрэгтэй.
Миний нэг орчуулагч шавь бий. Тэр хүүхэд монгол сургуульд сурч байгаад англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль руу шилжиж сураад, сайн орчуулагч болсон. Гэтэл тэр шавь минь одоо надад “Багш аа, би англи хэлийг гадаадад нэг жил сураад л эзэмшиж болох байж. Би Монгол үг, үгийн сангаа мэдэхгүй учир орчуулга хийхэд маш их бэрхшээл учирч байна. Танд хэлц үг, үгийн салаа утгын, зүйр цэцэн үгийн тайлбар толь байна уу? Би монгол хэлээ одоо сурах гэж байна” гэж ярьсан. Нэгэнт монгол хүн юм чинь энэ сайхан эх хэлээ танхимын сургалтаараа сурахад л илүү цаг хугацааг хөнгөвчлөх юм шүү дээ.
Миний хүүхэд сайхан ярьж, бичиж сурчихлаа, үүнийг илүү монгол хэл сурах шаардлага алга гэж хэлэх хүн байдаг. Гэтэл энэ нь нэг талаар өрөөсгөл юм. Яагаад гэвэл ойролцоо утгатай үг, төрөл үг, үгийн сан, төсөө утгатай үг, хэвшмэл хэллэг, зүйр цэцэн үг, холбоо үгүүдийг найруулга зүйд хэрхэн хэрэглэдгийг ерөнхий боловсролын сургуульд заадаг. Монгол хэлээрээ зөвхөн ярьж, бичиж сурсан нь хангалтгүй, энэ нь монгол хэлийг сурлаа гэсэн үг биш.
МОНГОЛ ХЭЛЭЭ ТӨГС ЭЗЭМШСЭН ХҮҮХЭД ЯМАР Ч ЧИГЛЭЛЭЭР ТҮВЭГГҮЙ СУРНА
-Элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө Монгол хэлний шалгалтыг өгдөг. Энэ шалгалтаар монгол хэлний ямар чадварыг шалгадаг вэ?
-2015 оноос Элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө монгол хэлний суурь шалгалт авах болсныг манай багш нар сайшаалтай хүлээж авсан. Суурь шалгалтад 400 оноо авсан бол дээд сургуульд элсэх дараагийн шатны шалгалтад орох эрхтэй болохоор журамласан байсан. Тэр жил хүүхдүүд их идэвхжиж монгол хэлэндээ анхаарч, монгол хэлний үнэ цэнийг ойлгож эхэлсэн. Гэтэл энэ жилээс эхлэн 400 оноог байхгүй болгосон. Хүүхэд монгол хэлний суурь шалгалт өгсөн байх ёстой, хэдэн ч оноо авсан дараагийн шатны шалгалтдаа орох эрхтэй байхаар өөрчиллөө. Ингэснээр хүүхдүүдийн идэвх чармайлт суларсан л даа.
-Элсэлтийн шалгалтын хамгийн хэцүү даалгавар нь юу байдаг бол?
-Монгол хэл, монгол бичиг, уран зохиолын хичээлийн мэдлэгийг шалгадаг. Энэ гурван хичээлийн шалгалтаар нийт 40 онооны даалгавар ирдэг. Тэр даалгаврын 10 хувь нь монгол бичиг. 30 хувь нь монгол хэл, уран зохиолын хичээлийн даалгавар байдаг. 40 онооны даалгаврыг бүрэн гүйцэтгэж чадвал 800 оноогоо авна гэсэн үг. Элсэлтийн шалгалтаас гарахад нь хүүхдүүдээс хамгийн хүнд даалгавар юу байв гэхэд “Монгол бичиг” л гэж хэлдэг. Хоёрдугаарт, уран зохиолын даалгавар гэж хэлдэг.
Уран зохиолын хичээл хүүхдийн хэл яриа, уран сэтгэмжийг хөгжүүлэх, уран зохиолын эерэг дүрээр хүмүүжүүлэх ач холбогдолтой.
-Яагаад?
-Хүүхдүүд ном уншихаа больчихсон. Бид нар элсэлтийн шалгалтад ирдэг зохиолуудыг түүж уншуулна. Хамгийн түрүүнд Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир”, Б.Ринченгийн “Үүрийн туяа” романыг уншсан байх ёстой. Хүүхдүүд эдгээр номыг уншиж чадахгүй байна. 12 дугаар ангид Монголын орчин үеийн романыг судлах найман цаг байдаг. Тэр найман цагт бид 5-6 роман судлах ёстой. Түүнээс дээрх хоёр роман элсэлтийн шалгалтад түлхүү орж ирдэг учир заавал унших шаардлага тавьдаг.
Ангид 2-3 хүүхэд л сонирхож уншиж байна. Тэгэхээр уншсан хүүхдүүдээрээ бусдад нь яриулна, мэтгэлцээн явуулна, хэлэлцүүлэг хийнэ. Тэгж байж хүүхдүүдийн сэтгэлзүйд буулгаж өгч байгаа юм. Уран зохиолын хичээл хүүхдийн хэл яриа, уран сэтгэмжийг хөгжүүлэх, уран зохиолын эерэг дүрээр хүмүүжүүлэх ач холбогдолтой.
-Монгол хэлний дүрэм ойр ойрхон өөрчлөгдөх болсон нь хүмүүсийг бухимдуулдаг. Дүрмийн өөрчлөлтүүд багш нарын ажилд яаж нөлөөлж байна вэ?
-Байсгээд л дүрмээ өөрчилдөг нь дэмий л дээ. 2010 онд Монгол хэлний журамласан 700 үгийн жагсаалт гарсан. Энэ үгээ бариад явж байтал телевизээр баахан шүүмжлэхэд нь нийгэмд энэ үгийг баримтлах, эсэх нь эргэлзээтэй болсон. Гэхдээ бид БСШУСЯ-д харьяалагддаг, яамны бодлогыг хэрэгжүүлдэг учир тэр журмын дагуу хичээлээ заадаг.
МОНГОЛ ХЭЛЭЭР ЯРЬЖ БАЙГАА ШИГЭЭ БИЧИЖ БОЛОХГҮЙ
-Танай сургуулиас энэ жил хэчнээн сурагч 12 дугаар ангиа төгсөх гэж байна вэ?
-12 дугаар ангийг зургаан бүлгийн 200-гаад хүүхэд төгсөж, элсэлтийн шалгалт өгнө. Монгол хэл, уран зохиолын арван багштай. Зургаадугаар ангиас монгол хэлний багш нар монгол хэл, монгол бичиг, уран зохиол гэж хичээлээ салгаад зааж эхэлдэг. 1-5 дугаар ангид бага ангийн багш нь монгол хэлээ заадаг. Би өнгөрсөн жил 12 дугаар анги төгсгөөд энэ хичээлийн жилээс зургаадугаар анги дааж авсан.
-Зургаадугаар ангид орж байгаа хүүхэд монгол хэлний чадварыг ямар түвшинд эзэмшсэн байх ёстой вэ?
-Ерөнхий нарийн мэдлэг шаардахгүй ч нэг жишиг байдаг юм аа. Өөрийгөө танилцуулаад сайн ярьж, биччихдэг, бичгийн хэлбэр нь тогтсон хүүхэд байх хэрэгтэй. Аливаа зохиол уншаад хэлэх гэсэн гол утга санааг нь гаргаж чаддаг байхад л болно.
-Бичгийн хэлбэр тийм чухал гэж үү?
-Чухал. Хүн өөрийнхөө сэтгэхүйтэй ижил зүйлийг гараараа урладаг. Өөрийнхөө уншсан, харсан үзсэн зүйлсийг гараараа яаж буулгаж байгаа нь тэр хүний чадварыг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, тэр хүүхдийн бичгийг хараад энэ хүүхэд хэрхэн сэтгэж, яаж бодож байна, ертөнцийг үзэх үзэл нь ямар вэ гэдэг нь бичгийн хэлбэрээрээ харагддаг. Тэгэхээр би бичгийн хэлбэрийг чухалчилдаг. Сайхан бичигтэй хүүхэд цаашаа хөгжих нь арай илүү.
Мөн ноорхой цоорхой дэвтэртэй, муухай бичигтэй хүн амьдралдаа ч хайхрамжгүй ханддаг. Би тийм хатуу бодолтой учир хүүхдүүддээ дэвтрээ цэвэр цэмцгэр ашиглахыг байнга сануулдаг. Ирээдүйд хэн болох тэр хүүхдийн үйлдэл, бичгийн хэл, гоо сайхны мэдрэмжээрээ илэрч байх ёстой. Энэ мэдрэмжийг монгол хэлний багш нар маш сайн суулгаж өгөх ёстой.
-Монгол хэлний зөв бичгийн дүрмийн алдаа маш их гарах юм аа?
-Тийм ээ. Хүүхдүүд цахим орчинд олон цагийн өнгөрүүлж байна. Жишээ нь, яах вэ гэдэг үгийг “яах уу, яахав” гэж дур дураараа бичдэг. Авъя, явъя, ирье гэдэг үгийг их алддаг. Зөв бичих дүрмийн үндсэн хичээл гэж байдаггүй. Бид нар явцын дунд дүрмийн хичээлийг бүх хичээлдээ суулгаж, зааж өгч байх ёстой. Гэтэл бас сайн тогтож өгөхгүй байна. Тэгэхээр бид аравдугаар ангиас нь бүх дүрмийн хичээлээ цэгцлээд дахин заадаг.