Сүүлийн долоо хоногт ихэнх нутгаар дуу цахилгаантай, усархаг бороо үргэлжлэн орсны улмаас нийслэлийн зарим дүүрэг, тухайлбал Баянзүрх, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үерийн хамгаалалтын далан сэтрэх, ус зайлуулах суваг, шуудуу бөглөрөх зэргээс шалтгаалан айл өрх, зам, талбай усанд автаж тээврийн хэрэгслээр зорчиход хүндрэлтэй байгаа билээ.
Иймд Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай анги, нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсүүдэд үер усны нөхцөл байдлын үед ажиллах шуурхай бүлэг, командуудыг томилон албаны өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллууллаа хэмээн ОБЕГ-аас мэдээлж байна.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх үерийн хамгаалалтын далан суваг, автозамын ус зайлуулах шугам сүлжээний ус нэвтрэн өнгөрүүлж байгаа байдалд үзлэг шалгалт хийн Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, “Саппоро” төвийн орчмын автозам /Сонгинохайрхан дүүрэг/, Олимпийн гудамж, Залуучуудын өргөн чөлөөний автозам /Сүхбаатар дүүрэг/, Чингүнжавын гудамжны автозам, “Ачлал” их дэлгүүрийн орчмын автозам, /Баянгол дүүрэг/, “Гэсэр” сүм /Чингэлтэй дүүрэг/, Намьянжүгийн гудамж /Баянзүрх дүүрэг/-ны ус зайлуулах бөглөрсөн суваг, худгуудыг “Усны барилга байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газартай хамтран цэвэрлэж ус нэвтрэн өнгөрүүлэх боломжийг нэмэгдүүлэн ажилласан байна.
Түүнчлэн Туул, Сэлбэ, Улиастай голын сав дагуу суурьшсан 787 айлд аюулгүй газар нүүх шаардлага, 725 айлд сэрэмжлүүлэх мэдэгдэл өгч хөдөлгөөнт эргүүлийг томилон үзлэг шалгалтыг хийж усанд унасан хоёр хүний амь насыг авран тээврийн хэрэгслээр зорчиж яваад саатсан 21 хүн /6 автомашин/-д тусламж үзүүлжээ.
-Нийслэлийн нутаг дэвсгэрт их, бага хэмжээний усанд автсан 237 айл өрхөөс 49 (Хан-Уул дүүргийн 17 , Багануур дүүргийн 11, Налайх дүүргийн 9, Сүхбаатар дүүргийн 6, Баянзүрх дүүргийн 3, Сонгинохайрхан дүүргийн 2, Баянгол дүүргийн 1) айл өрх, 180 гаруй хүн, 12 айлын эд хөрөнгө, 3800 малыг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, 12 байрны подвал, 23 айл өрхийн гэр, хашаанд орсон 420 тонн усыг соруулан гэр хорооллын 71 гудамжинд хуримтлагдсан усыг нийт 2.1 км урт шуудуу татаж урсган, 120 гаруй айл өрхийн ил бие засах газрын бохирыг соруулан зөөвөрлөж орчинд нь ариутгал халдваргүйтгэл хийсэн байна. Энэ ажилд давхардсан тоогоор 125 хүн, 21 нэгж автомашин, механизм ажиллажээ.
-Энэ сарын 26, 29-ний өдөр түр зуурын усархаг бороо орж нийслэлийн Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх ус зайлуулах шугамын тосох байгууламж /суваг/ бөглөрсний улмаас борооны ус халин “Дүүрэг” болон “Консул”-ын гудамжны айлуудын гэр, хашаа усанд автсан тул нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтэс, Аврах тусгай анги, нийслэлийн Захирагчийн ажлын алба, тус дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ус сувгийн удирдах газрын 60 гаруй хүн, 17 автомашин, механизм, дөрвөн мотопомп ажиллаж 30 орчим айлын гэр, хашааны усыг соруулж, далангийн 300 м урт газрын лаг шаврыг зайлуулан сэтэрсэн даланг сэргээн босгож хэвийн байдалд оруулав.
-Энэ сарын 26-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын орчим усанд автан 20-70 см зузаантай лаг шаварт дарагдсан тул үерийн ус зайлуулах 150 м урттай далан сувгийн 6000 м3 лаг шаврыг ухаж нүхэн гарцыг онгойлгон 315 тн усыг соруулан, 595 тн лаг шаврыг зайлуулах ажлыг 53 хүн, 16 автомашин, механизм ажиллаж гүйцэтгэв.
-Өчигдөр нийслэлийн Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны нутагт мөндөр, аадар бороо орж уулын ус буусны улмаас 60 гаруй бог мал хорогдож, автозамын далан усанд автан тээврийн хэрэгслээр зорчиход эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс эргүүл томилон автомашинаар зорчигчдыг сэрэмжлүүлэх арга хэмжээ аван ажиллаж байгаа юм байна.
-Энэ сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан сумын төвд орсон түр зуурын аадар борооны улмаас хүчтэй уруйн үер бууж Өндөрхаан сумын цэвэр усны шугам, айлын гэр, хашаа, зам, талбай усанд автах, бохирын шугам халих, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учрах зэрэг хүндрэл бэрхшээл гарчээ.
Мөн Баян-Овоо, Батноров, Дадал, Норовлин сумдын холбооны шугам, Өндөрхаан сумын эрчим хүчний хоёр дэд станц гэмтэж, цэвэр усны болон холбооны шугамын 160 худаг, найман аж ахуйн нэгж, байгууллага, таван орон сууцны подвал усанд автаж Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн автозамын 500 м хатуу хучилттай зам, замын далан, суваг Цэнхэрмандал сумын орчимд эвдэрч тээврийн хэрэгслээр зорчих боломж хязгаарлагдсан байна.
Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан тус аймгийн Онцгой комиссын шийдвэрээр энэ сарын 26-наас ирэх сарын 1-ний өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаа хийж байгаа бөгөөд энэ ажилд тус аймгийн Онцгой байдлын газрын 58, нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын 104 албан хаагч, иргэд, 16 автомашин, механизм ажиллаж байгаа аж.
-Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр суманд тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн гурван баг /моторт завь бүхий есөн албан хаагч/ ажиллаж Сэлэнгэ мөрөн, Эгийн голд боогдсон 113 иргэнийг ус гатлуулж Улсын Их Хурлын сонгуульд саналаа өгөхөд нь дэмжлэг үзүүлсэн байна.
Ч.Болортуяа