Энэ оны хоёрдугаар сард сүүлийн 50 жилд тохиогоогүй зудын гамшиг тохиож, зудын улмаас хорогдсон малын тоо 5.9 саяд хүрсэн. Зудад өртсөн 17,000 гаруй өрхөд хандив, тусламж үзүүлэхээр олон улсын байгууллагууд болон хувийн хэвшлүүд нэгдэн ажиллаж байна.
Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллага /НҮБ/-ын Хүүхдийн Сангаас зудад нэрвэгдсэн айл өрхүүдэд ямар туслалцаа үзүүлж байгаа талаар тус сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай ярилцлаа.
-НҮБ-ын Хүүхдийн Сангаас зудад нэрвэгдсэн малчин өрх, хүүхдүүдэд ямар тусламж, арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-2023 оны арваннэгдүгээр сард 2024 онд зуд болж болзошгүй гэсэн тооцоолол гарсан учраас бид нэгдүгээр сард долоон аймгаар явж, орон нутгийн нөхцөл байдал болон малчид зудад хэр зэрэг бэлтгэлтэй байгааг үнэлсэн. Мөн орон нутгийн захиргаа, холбогдох албаныхантай уулзаж, бидний зүгээс хэрхэн тусалж болохыг ярилцсан юм. Үүний үндсэн дээр нэн тэргүүнд малчин өрхүүдэд тусламж хүргэх зам харгуй гаргах нь чухал байсан тул бид цасанд дарагдсан зам харгуйг цэвэрлэж, машин явах боломжтой болгосон. Мөн автомашинуудыг түлшээр, малчдыг бэлэн мөнгө, малын өвс, тэжээлээр ханган ажиллаж байна.
Гол төлөв эрүүл мэнд, боловсрол, хүүхэд хамгаалал гэсэн чиглэлд анхаарч ажиллаж байгаа. Тухайлбал малчид болон хүүхдүүдийн эрүүл ахуй чухал учраас нойлын цаас, шүдний оо, сойз, саван зэрэг ахуйн хэрэглээний барааг багцлан хүргэсэн. Түүнчлэн сумын эмнэлгүүдэд яаралтай тусламжийн багц хайрцгийг байршуулж, хүүхэд, томчууд үнэ төлбөргүй эрүүл мэндийн туслалцаа авах боломжийг бүрдүүллээ. Сургууль, дотуур байрны орчинд дижитал радио, таблет зэргийг байршуулж, сурах бололцоог нь хангаж байна.
-Зудад нэрвэгдсэн малчин өрхүүдэд дэмжлэг үзүүлэхэд олон улсын байгууллагуудын оролцоо хэр чухал гэж харж байна вэ?
-Зудын гамшиг тохиолдоход Монгол Улсын Засгийн газраас НҮБ-д тусламжийн хүсэлт тавьсан бөгөөд НҮБ-аас олон улсын бусад байгууллагууд боломжоороо туслахыг уриалж эхэлсэн. Бид энэ хүрээнд хоол хүнс, эм тариа, сурагчдын боловсролын асуудалд туслан ажиллаж байна. Монгол орон даяар ойролцоогоор зургаан сая мал хорогдсон. Энэ нь нийт малын 9.2 орчим хувь буюу маш өндөр тоо юм.
Энэ хэмжээгээр эдийн засаг төдийгүй улс орны хэмжээнд хүндхэн бэрхшээл тулгараад байна. Иймд энэ хүнд нөхцөл байдалд, НҮБ-ын Хүүхдийн Сан болон бусад байгууллагууд зудад өртсөн малчин өрхүүдэд туслалцаа үзүүлэхэд нэгдэх нь маш чухал.
-Нэгдүгээр сард аймгуудаар явж малчид зудад хэр бэлтгэлтэй байгааг үнэлсэн гэж хэллээ. Ямар түвшинд байсныг хуваалцахгүй юу?
-Долоон аймгаар явж, нөхцөл байдалд нь очиж ажиллахад, малчид зудын нөхцөл байдалд маш бага бэлтгэлтэй байсан гэж хэлж болно. Гэхдээ зудын талаар огт мэдлэггүй, бэлэн бус байсан гэвэл өрөөсгөл болно. Энэ жилийн хувьд их ч цас орсон, зудын нөхцөл байдал ч хүндэрсэн тул энэ зэргийн хэмжээнд бэлэн бус байна гэсэн үг юм. Иймд бүх түвшний байгууллагуудын тусламж, дэмжлэг хэрэгтэй байна.
-Зудын нөхцөл байдалд малчдын бэлтгэлийг нэмэгдүүлэх, эрсдэлийн зэргийг бууруулахад НҮБ-ын Хүүхдийн Сангийн оролцоо хэр чухал вэ?
-4000 орчим малчин өрх зудад нэрвэгдсэн. Тэдний зарим нь нийт малынхаа 70 гаруй хувийг алдсан өрхүүд. Цаашид энэ хохирлыг багасгахын тулд бэлтгэлтэй байх нь чухал алхам болоод байна. Үүнд малын хот, өвөлжөөний чанарыг сайжруулах, тэдний өвс тэжээлийг хангалттай бэлтгэх шаардлагатай. Энэ чиглэлд манай байгууллага хамтран ажиллах боломжтой. Мэдээж эдгээрийг бэлтгэхэд цаг хугацаа орно. Магадгүй дараа жил зуд боллоо гэхэд энэ асуудал шууд шийдэгдэхгүй ч бэлтгэлтэй байх нь урт хугацаандаа чухал ач холбогдолтой юм.
Монгол орны хувьд бэлчээрийн мал аж ахуйд суурилсан онцлогтой. Малчид улирал солигдохтой зэрэгцэн нүүдэллэдэг. Өвлийн цагт малчин өрхүүд хоорондоо илүү ойр буух боломжтой гэж бодож байна.
-Ойрын хугацаанд НҮБ-ын Хүүхдийн Сангаас ямар тусламжийн арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа вэ?
-Одоо цаг агаар аажмаар дулаарч, зудын нөхцөл байдал ч дээрдэж байна. Гэхдээ малчид, хүүхдүүдэд зудын үзүүлсэн нөлөө нь урт хугацаанд үргэлжлэх төлөвтэй. Тухайлбал орон нутгийн захиргаанаас өгсөн мэдээллээр зудын дараа малчдын даралт ихсэх, бөөрний өвчлөлтэй болох, хүүхдүүдийн хувьд шим тэжээлийн дутагдалд орох зэрэг эрүүл мэндийн асуудлууд үүсэж байна. Олон тооны малаа алдсан зэргээр малчид сэтгэл санааны хувьд ч ихээхэн хохирол амссан.
Иймээс бид тэдэнд эрүүл мэнд, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх тал дээр илүүтэй анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Орон нутгийн эмнэлэг, захиргаануудтай ярилцаж, тэднийг үзлэг оношилгоонд тогтмол оруулах ямар арга байгааг ярилцаж байна. Мөн бүх зүйлээ алдсан малчин айлууд хот руу нүүж магадгүй учраас тэдэнд мөн туслалцаа үзүүлэх чиглэлд Улаанбаатар хотын захиргаатай ярилцаж байгаа.
Энэ хүрээнд дөрөвдүгээр сараас зургаадугаар сар хүртэл тодорхой ажлууд хийхээр төлөвлөөд явж байна. Энэ долоо хоногт бид Сүхбаатар, Хэнтий аймгаар явж, хүнс тэжээл, витамин зэргийг нөхцөл байдал хүнд өрхүүдэд хүргэнэ. Мөн хичээл нь тасалдсан сурагчдын хоцрогдлыг арилгах зорилгоор зуны сургалтуудад хамруулахаар Боловсролын яамтай ярилцаж байна.
-Өнгөрсөн жилүүдэд та бүхэн зудад нэрвэгдсэн айл өрхүүдэд ямар тусламж үзүүлж байв?
-Бид өнгөрсөн жил зудын нөхцөл байдалтай байсан хоёр аймгийн 440 гаруй малчин өрхийг бэлэн мөнгө, эрүүл ахуйн багц, анхны тусламжийн багцаар хангах зэргээр туслалцаа үзүүлсэн. Өнгөрсөн жилийн хувьд тусламжийг эрт буюу нэгдүгээр сард, зуд эхлэхтэй зэрэгцэн хийсэн учир хохирлын хэмжээ бага байсан болов уу гэж харж байна. Харин энэ жил малчдын хохирлын хэмжээ маш их байлаа.