gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 31
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Боаогийн Азийн чуулга уулзалтад Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн оролцов

Э.Оргил
Эдийн засаг
2024-04-01
7
Twitter logo

 “Азийн Давос” гэгддэг Боаогийн чуулга уулзалт энэ оны гуравдугаар сарын 26-наас 29-ний өдрүүдэд “Ази ба Дэлхий: Нийтлэг сорилт, нийтлэг хариуцлага” уриан дор зохион байгуулагдлаа. Энэ удаагийн чуулга уулзалтад 60 гаруй улс орны 2000 орчим төлөөлөгч оролцож байгаа юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус чуулга уулзалтын “Азийн орнуудын санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь” сэдэвт панел хэлэлцүүлэгт Сингапур, Хонконг, Индонейз, Лаос улсын Төв Банкны болон санхүүгийн зохицуулагч байгууллагуудын удирдлагатай хамт оролцов. Тэрбээр Азийн бүс нутагт хамтын ажиллагааг ахиулах талаар гурван асуудлын хүрээнд байр сууриа илэрхийллээ. 

Нэгдүгээрт, Худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн санхүүгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлыг хөндөв. Азийн орнуудыг хамарсан иж бүрэн тогтолцоог бий болгох нь зах зээлийн хөрвөх чадварыг дэмжих, бүс нутгийн худалдааг хөнгөвчлөх замаар эдийн засгийн тэлэлтэд чухал үүрэг гүйцэтгэхийг онцоллоо.

Хоёрдугаарт, Хөрөнгө оруулалтыг дэмжих замаар санхүүгийн салбар дахь бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай байв. Монгол Улсын санхүүгийн салбар тэлсээр байгаа боловч санхүүгийн салбарын активын 90 орчим хувийг банкны салбар бүрдүүлсэн хэвээр байгааг хэлсэн. Монгол Улс банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалт, банк, санхүүгийн байгууллагууд нэвтрэн орж ирэхэд нээлттэй, дэмжих бодлого баримталж байгааг энэ дашрамд дуулгасан юм.

Гуравдугаарт, Ногоон санхүүжилтийн чиглэлээр санхүүгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгааг дурьдав. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа нь асар их хөрөнгө оруулалт шаардах тул бүс нутгийн эдийн засгийн интеграци болон уур амьсгалын өөрчлөлтийн бодлогыг дэмжих урт хугацааны санхүүжилтийн механизм бүрдүүлэх хэрэгцээ байгааг онцоллоо.

Ногоон эдийн засаг нь Монгол Улсын хувьд харьцангуй шинэ салбар боловч, манай Засгийн газар 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгарлыг суурь түвшнээс 23 хувиар бууруулах үүрэг амлалт хүлээж, олон санал, санаачилга гарган ажиллаж байгааг онцолсон. Мөн тогтвортой санхүүжилтийг дэмжихэд Монголбанк манлайлан оролцож, 2019 онд санхүүгийн салбарт ногоон таксономи, 2022 онд Тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зураглалыг батлан хэрэгжүүлж байгаа бол 2023 оны 6-р сард Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтын таксономиг батлаад байгаа зэрэг үр дүнг дурдлаа.

Боаогийн Азийн чуулга уулзалт нь дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжил, олон улсын хамтын ажиллагаа, шинжлэх ухаан, технологийн инновац гэсэн дөрвөн том сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, олон улсын хамтын нийгэмлэгүүдэд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулах, үүрэг хариуцлагаа хэрхэн оновчтой шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулж байна.

Эх сурвалж: Монголбанк

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан