gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.28
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.28
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Оюу толгой" ХХК: Илүү цагийн нэмэгдэл цалинг холбогдох хууль, журмын дагуу олгож байгаа

Нийгэм
2024-03-28
12
Twitter logo

“Оюу толгой” ХХК Хөдөлмөрийн хуулийн заалт болон ҮЭ-ийн хамтын гэрээг мөрдөхгүй, илүү цагийн мөнгө олгохгүй байгаа талаар компанийн ажилчид өнөөдөр мэдээлснийг бид шууд дамжуулсан. https://gogo.mn/r/1006w

Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс талуудын байр суурийг хүргэхээр "Оюу толгой" ХХК-аас ирүүлсэн хариу мэдэгдлийг хүргэж байна.

"Оюу толгой" ХХК "Өнөөдөр буюу 3 дугаар сарын 28-ны өдөр манай ажилтнуудын зарим төлөөлөл хэвлэлийн бага хурал зохион байгуулан цалин хөлсний өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргүүлсэнтэй холбоотой “Оюу толгой” компанийн зүгээс албан байр суурийг хүргэж байна.  

Юун түрүүнд “Оюу толгой” компани ажилтнуудтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тохирсон үндсэн  цалин, бусад нэмэгдэл, олговор, хөнгөлөлтүүдэд огт өөрчлөлт оруулаагүй, хувь хэмжээ нь хэвээр байгаа гэдгийг мэдэгдэж байна. Тухайлбал, илүү цагийн нэмэгдэл хөлсийг Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох журмын дагуу тооцон олгож байгаа.  

Мөн Монгол Улсад мөрдөгдөж байгаа холбогдох хууль тогтоомж, “Оюу толгой” компанийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо (“ҮЭХ”)-той байгуулсан хамтын гэрээ, ажилтнуудтайгаа байгуулсан хөдөлмөрийн гэрээний аливаа зүйл заалтыг зөрчөөгүй гэдгийг компанийн зүгээс хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 

Харин “Оюу толгой” компани Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт (Журмын нэмэлт)"-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн ба ингэснээр илүү цаг болон шөнийн ээлжийн нэмэгдэл хөлсийг тооцдог дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа юм.

Дээрх шийдвэртэй холбогдуулан “Оюу толгой” компанийн Уул уурхайн ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо (“ҮЭХ”) болон “Оюу толгой” компанийн төлөөллөөс бүрдсэн хамтарсан Ажлын хэсэг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдан, ажиллаж байна. 

Ажлын хэсэг энэ хугацаанд Журмын нэмэлтийг хэрэгжүүлэх суурь шалтгааныг тодорхойлох хүрээнд “Оюу толгой” компанийн 2019-2023 оны хоорондох хугацааны буюу сүүлийн 5 жилийн ажиллах хүчний мэдээлэл, ажиллагсдын тоо, цалин хөлсний зардлыг харьцуулан шинжилсэн бөгөөд Ажлын хэсэг дүгнэлтээ нэгтгэн нийт ажилтнууд болон компанийн удирдлагад 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр танилцуулсан.  

Тус Ажлын хэсэг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс дараагийн алхам руугаа шилжин орж, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс өмнө шийдэл гаргахаар ажиллаж байгаа" хэмээн тайлбарлалаа.

Түүнчлэн энэ асуудлаар удирдлагийн багийн зүгээс дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй хүргэнэ гэдгийг нэмж хэлсэн юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан