“Оюу толгой” ХХК Хөдөлмөрийн хуулийн заалт болон ҮЭ-ийн хамтын гэрээг мөрдөхгүй, илүү цагийн мөнгө олгохгүй байгаа талаар компанийн ажилчид Өмнөговиос ирж мэдээлэл хийж байна.
Тэд "Зарим нэмэгдэл, бонус, урамшуулал зэргийг хасаад зөвхөн үндсэн цалинг авдаг болсон нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг зөрчиж байна" гэв.
Тус компанийн ажилчдын төлөөлөл "ОТ ХХК ажилтнуудынхаа цалинг хасах шийдвэрийг энэ хоёрдугаар сарын 7-нд гаргасан. Харамсалтай нь Үйлдвэрчний эвлэл маань энэ тал дээр ажилласангүй. Тиймээс бид өөрсдийн эрхээ хамгаалахын тулд мэдээлэл өгөхөөр болсон. Цалинг 25-30 орчим хувиар, тэр дундаа дундаж цалин авдаг ажилтнуудын шөнийн ээлжийн нэмэгдэл, ээлжийн амралтын олговор, шагнал урамшууллыг хасахаар болсон. Бидний асуудлыг хурдан хурдан хугацаанд шийдсэн бол мэдээлэл хийх хэмжээнд хүрэхгүй байлаа.
Хүн бүр Үндсэн хуулийн хүрээнд ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй ч компанийн хувьд гаргасан дээрх шийдвэрээ өнөөг хүртэл огт хэлэлцэлгүй, нөхцөл байдлыг хүндрүүлсээр байна. Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлд байгаа Цалин хөлс заалтын "Үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал, ээлжийн амралт" гэж байдаг ч зөвхөн Үндсэн цалинг үлдээж бусдыг хассан нь гэрээний гол нөхцөлийг зөрчиж байна. Зөвхөн үндсэн цалин, хэвийн бус нэмэгдэл, хүнд нөхцөлд ажилласан нэмэгдэл, шөнийн ээлжийн цалинг үндсэн цалингаас хувилж тооцно гэжээ.
Компанийн зүгээс 25 хувиар буурна гэж байгаа ч бид өөрсдөө тооцоолоход цалин маань 50-60 хувь буурахаар байна гэсэн хардалт байна. Бидэнд үүнийг ямар нэгэн байдлаар тайлбарлаж өгөөгүй, тодорхой мэдээлэлгүй байна. Биднийг хамгаалах Үйлдвэрчний эвлэл ч мэдээлэл өгөөгүй, нуун дарагдуулж, хоног хугацаа хожиж, шийдэхгүй явсаар байна. Тиймээс хуульд заасан гэрээний дагуу цалин хөлсөө авах шаардлагыг хүргүүлж өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байна, компанитай ямар нэгэн тохиролцоонд хүрэх гэсэнгүй" гэлээ.
Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан Оюу Толгой компаниас дараах тайлбарыг өмнө нь өгч байв.
ДУНДАЖ ЦАЛИН ХӨЛС ТОДОРХОЙЛОХ ЖУРМЫН НЭМЭЛТИЙГ МӨРДӨЖ ЭХЛЭХ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталж, 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт"-ийг хэрэгжүүлэх тухай
2024 оны 2 дугаар сарын 7-ны өдөр
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжин, “Оюу толгой” компани дотоод журам, холбогдох бусад баримт бичгүүдээ хуульд нийцүүлэн өөрчлөн хэрэгжүүлсэн.
Энэхүү өөрчлөлтийн хүрээнд ажилтны ажиллах хугацаа 25 хувь багассан ч бид үндсэн цалинг хэвээр хадгалж ирсэн. Уг шинэчилсэн хуулийн өөрчлөлтийг бүрэн хийлгүй хойшлуулж ирсэн нь Монгол Улсад амьдрах өртгийг тооцоолсноос гадна, ажилтнуудад шууд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой байсан юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар 2022 оны 4 сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн "Дундаж цалин хөлс тодорхойлох журмын нэмэлт"-ийн дагуу ажилтны нэмэгдэл хөлс тооцох дундаж цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулах өөрчлөлтийг “Оюу толгой” компани 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс хэрэгжүүлж эхэллээ.
Зарим ажилтнууд маань энэхүү өөрчлөлтөд санаа зовниж байгааг бид ойлгож байгаа бөгөөд дээрх журмын хэрэгжилтээс шалтгаалан тэдэнд үзүүлж болох сөрөг нөлөөллийг бууруулах бүхий л арга замыг эрэлхийлж, шийдвэрүүдээ уялдуулан гаргаж байна. Тиймээс ч үндсэн цалин, уртын ээлжийн нэмэгдэл, хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, өндөр хариуцлага бүхий ажилтны үүргийг орлон гүйцэтгэсний нэмэгдэл хөлс, нэмэлт ажил гүйцэтгэсний нэмэгдэл хөлс, нийтээр амрах баярын өдөр ажилласны нэмэгдэл хөлс, шөнийн цагийн нэмэгдэл хөлс, илүү цагийн нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин болон бусад тогтмол нэмэгдлүүдийн хувь хэмжээнд өөрчлөлт орохгүй, хэвээр үлдэнэ.
Бидний энэхүү шийдвэр нь ажлын байрны тэгш байдал, ажилтнуудын маань эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайжруулахад чухал нөлөөтэй гэдэгт итгэж байна.
“Оюу толгой” ХХК-ийн тухай:
“Оюу толгой” бол Монгол улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэл юм. Монголын өмнийн говьд үйл ажиллагаа явуулдаг “Оюу толгой” компани 2013 оны долдугаар сард анхны зэсийн баяжмалаа экспортод гаргасан билээ. Оюу толгойн менежментийг гүйцэтгэгч “Рио Тинто” компани Оюу толгойг дэлхийн хамгийн орчин үеийн уурхай болгохын төлөө олон улсын тэргүүн туршлага, орчин үеийн дэвшилтэт техник, технологиор хөрөнгө оруулж байна. Оюу толгой аюул осолгүй ажлын байр бий болгож, хүрээлэн байгаа байгаль орчноо хамгаалах шинэ стандарт тогтоохын төлөө ажилладаг.