Улаан тэнгисийн гол худалдааны замаар зорчих хөлгүүд рүү довтолж буй Хуситууд “Израил түрэмгийллээ зогсоосон цагт довтолгоогоо зогсоох талаар бодолцоно” хэмээн мэдэгдэв.
Йемений Хуси босогчид өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хойш Улаан тэнгисийн гол худалдааны замаар зорчиж буй хөлгүүд рүү нисгэгчгүй онгоц, пуужин харваж байгаа юм.
Үүнийхээ шалтгааныг Газын зурвас дахь дайны хариуд Израилтай холбоотой хөлөг онгоцнууд руу дайрч байгаа хэмээн өмнө нь тайлбарласан.
Үүний улмаас олон улсын томоохон тээврийн компаниуд тус бүсээр зорчихоос зайлсхийж эхэлжээ.
Далайчид аюултай бүсээр зорчих бол ажлын хөлсөө хоёр дахин нэмэгдүүлж авах гэрээг тээврийн компаниудтай хийж байгаа аж. Израил, Хамасын талуудын хооронд түр хугацаанд галаа зогсоох хэлэлцээ яригдаж буй.
Хэрэв гал зогсоох хэлцэлд хүрвэл Хусит босогчдоос дайралтаа зогсоох эсэх талаар тодруулахад "Газын зурваст дайн бүрэн дуусаж, хүмүүнлэгийн тусламж чөлөөтэй нэвтрэх боломжтой болсон цагт энэ асуудлыг бодолцож үзнэ" гэсэн хариу хэлжээ.
Эх сурвалж: Reuters