gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зуд ойр ойрхон болж байгаад бэлчээрийн доройтол биш нарны идэвхжил илүүтэй нөлөөлдөг

Б.Азбаяр
Нийгэм
2024-02-27
49
Twitter logo
Б.Азбаяр
49
Twitter logo
Нийгэм
2024-02-27
Зуд ойр ойрхон болж байгаад бэлчээрийн доройтол биш нарны идэвхжил илүүтэй нөлөөлдөг Фото эх сурвалж: ЗГХЭГ

Улс орон даяар зудын гамшиг нүүрлэж малын тоо хорогдон, цаашилбал малчид шуурганд уруудан төөрөх, харьяа сум, аймгийн төв рүүгээ холбоо ч барьж чадахгүй байгаа тохиолдлууд гарч байна. Нөгөө талаас цахим орчинд зуд болох эрсдэлийг тооцож, бэлтгэлээ хангаагүй малчдын өөрсдийнх нь буруу гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй. Тиймээс зуд болдог шалгаан болон эл байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх боломжтой эсэх, хэрхэн бэлтгэл хангах талаар тодруулж ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн зөвлөх профессор, доктор Г.Ганбаттай ярилцлаа.

-Яагаад зуд болдог вэ? Шалтгаан нь юу вэ?
-Оросын нэрт эрдэмтэн А.А.Слудский 100-150 жилийн Евроазийн тал хээр, цөлийн бүсийн бүх нутгаар болсон зудыг судалж үзээд цаг агаарын хавсарсан хүчин зүйлээс хамаарч цасан бүрхүүл ихсэж, зузаарч мөстөх үзэгдлийг зуд гэж үзсэн байдаг. Харин цаг агаарын өөрчлөлт, цасан бүрхүүлийн зузаан нягтрал, мөстөх, цасан шуурга, хүчтэй хүйтэн салхи гэх мэт хавсарсан үзэгдлүүд зуд болох үндсэн нөхцөл нь болдог.

-Бэлчээрийн доройтол зудын шалтгаан гэдэг. Энэ үнэн үү?
-Бэлчээрийн доройтлыг зудын шалтгаан гэж шууд хэлэх боломжгүй. Хүчтэй хүйтрэл, их цаснаар мал осгож цас ухаж бэлчээрлэх боломжгүйд хүрч байгаа хэрэг.

Харин гантай жил өвс тэжээл хатсанаас шим тэжээл алдах тул мал амьтад өвлийн хэрэгцээний шимт бодис болох уураг, өөх тос бусад тэжээллэг бодисоо нөөцөлж авч чаддаггүй. Тиймээс зудын үеэр тэжээлийн хомстол их байдаг гэж хэлж болох юм.

-Өнгөрсөн зун бороо их орсон. Зун үертэй байвал өвөл нь зуд болдог уу?
-Гантай жилийн дараа өвөл зуд болсон тохиолдлууд нэлээд байдаг ч зуны үер, бороо зуд болох шалтгаан болохгүй байх аа. 2002 онд олон жилийн дунджаас ахиу хур тунадас орсон боловч хавар нь салхи шуурга ихтэй мал хаваржилтад таагүй нөлөөлсөн байдаг.

-Манай малын тоо бэлчээрийн даацаас хэтэрснээс зуд элбэг болсон уу?
-Зуд бол байгаль цаг агаарын гамшигт үзэгдэл учраас малын тоо, бэлчээрийн даацтай холбон тайлбарлах боломжгүй.

-Манай бэлчээрт хэдэн толгой мал дээд хязгаар нь вэ?
-Манай улсын энэ уудам сайхан нутагт малын тоо хэт өсөж бэлчээргүй болох боломжгүй. Харин бэлчээрийг нөхөн сэргээх менежмент ажлыг хийх нь зүйтэй. Ер нь малчид маань ган зуд байгалийн гамшгийн үзэгдэл давтамж ихэссэнээс малын тоогоо цөөлөх чанаржуулахад анхаарах болсон байна. Тиймээс малын дээд хязгаар 50-60 сая толгой малд хүрэлцээтэй байх. Түрүүнд хэлсэнчлэн бэлчээрийг нөхөн сэргээж ашигладаг болоход анхаарах шаардлагатай.

Харин судалгаанаас үзэхэд малын тоо толгой ихтэй аймгуудад бэлчээрийн даац хэтэрсэн тохиолдлууд бий. Тухайлбал, Архангай, Хөвсгөл аймагт зонхилон бэлчээрийн даац хэтэрсэн байна.

-Зудын давтамж сүүлийн жилүүдэд нэмэгдсэн үү?
-Дэлхийн цаг уурын өөрчлөлт, хүлэмжийн хийн агууламж ихэссэнээс, цаг уурын дулаарлын улмаас сүүлийн жилүүдэд ган зудын давтамж нэмэгдэж, байгалийн гамшгийн үзүүлэх хор хөнөөл ихсэж байна.

Сүүлийн жилүүдэд ган зуд, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгааг дэлхий нийтээрээ дэлхийн дулааралтай холбон үзэж байна.

Миний багш мал зүйч, эрдэмтэн судлаач Р.Индра, эрдэмтэн Н.Жагварал нар 1975 онд хэвлүүлсэн “Монгол орноо ХАА-г хөгжүүлэх байгалийн нөхцөл” номдоо мал аж ахуйн хөгжилд байгаль цаг уурын нөлөө, онцлогийг тайлбарлан зудын төрөл зүйл, давтан үүсэх зүйлийн талаар бичсэн байдаг. Мөн манай улсын аль нэг нутагт ямар нэг хэмжээгээр зудгүй өнгөрч байсан жил ховор тухай ч тэмдэглэсэн байдаг.

Р. Индра багшийнхаа удирдлагаар би 2005 онд “Малын зүй бус хорогдолд нарны идэвхжилийн нөлөөлөл” сэдвээр судалгааны ажил хийж, нарны идэвхжил дунджаар 11.2 жилийн давтамжтай байдаг гэдгийг судалсан. Нарны идэвхжил өндөр үед байгалийн гамшигт үзэгдэл буюу ган, зуд газар хөдлөлт гэх мэт болж байгааг анзаарсан. Мөн малын зүй бус хорогдолд нарны идэвхжил нөлөөлдөг болох нь ажиглагдсан.

1940-1997 оны хооронд долоон удаа зуд болсон. Ингэхдээ цагаан зуд давамгайлсан юм. Харин 2000 оноос хойших зуд арай өөр болж байна гэж судлаачид үзсэн. Жишээ нь 2000-2001 онд “улаан” ган болж, 2002 оны нэгдүгээр сарын эхний арав хоног дулаарч, өдөр шөнийн агаарын хэлбэлзэл ихтэйгээс цас нягтарч хатууран мөстөж эхэлсэн байдаг. Энэ жил ч мөн ялгаагүй өдөр нь дулаан, шөнө нь хүйтэн болж цас нягтарч мөстөх нь элбэг байна.

1999-2001 онд нарны идэвхжил 1957 оноос хойших 40 жилд тохиолдоогүй хамгийн өндөр идэвхжилтэй жил байсан. Манай улсын нийт том малын хорогдол 1970-1995 оны хооронд дунджаар 3.1, 5.5, болон 10.5 жил тутамд харьцангуй ихэссэн байна.

Нарны идэвхжилийг АНУ-ын NASA-гийн интернетийн мэдээгээр өдөр бүр гаргасан байдаг. Сүүлийн жилүүдэд ган зуд, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгааг дэлхий нийтээрээ дэлхийн дулааралтай холбон үзэж байна.

Байгаль цаг агаарын нөлөөллийн нэг нь нарны идэвхжил байх магадлалтай гэж үзэж байна. Ялангуяа анагаахын шинжлэх ухаанд хүний өвчин, тахал, зүрх судасны өвчинд нөлөөлж байгаа талаар олон судалгаа шинжилгээний ажлууд хийгдэж байна.

-Зудыг урьдчилан таамаглах боломжтой юу?
-Сүүлийн жилүүдэд цаг уурын мэдээ төлөв улам боловсронгуй болж тандан судлах мэдээ мэдээлэл авах сувгууд нэмэгдэж байна. Педийн индексийг ашиглан интерполяцийн аргаар зудын орон зайн тархалт, давтагдал, зудаас үүсэн гарах хор хөнөөлийг тооцдог орчин үеийн судалгаа, гангийн индекс, өвлийн индекс, зудын индексийг ашиглан хийсэн аргачлал судалгаанууд бий. Бид цаг агаарын олон жилийн мэдээ, урьдчилан сэргийлэх мэдээ сүүлийн жилүүдийн зуд гангийн төлөв байдалд дүн шинжилгээ хийх шаардлагатай.

Зуд болох шинжийг малчид зун, намрын цагт таамагладаг. Зун ган болж мал идэш тэжээлээ бүрэн тарга авч чадаагүй тул манай нутагт зуд болох нь гээд малаа тууж өөр нутаг сэлгэн бууж өвөлждөг байсан. Гэвч сүүлийн жилүүдийн зуд илүү их хохирол дагуулж байна.

-Малчид зудаас урьдчилан сэргийлэх боломжтой юу? Тийм бол яаж?
-Зудаас урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн малчид биш сум орон нутаг, аймаг, яамнаас нэгдсэн бодлого төлөвлөгөө гарган ажиллах нь зүйтэй.

Ахмад, хашир малчдын туршлагыг залуу малчдадаа түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй.

Уламжлалт мал аж ахуйг эрхлэн хөтлөхөд ахмад малчдын арга туршлагыг дэлгэрүүлэх хэрэгтэй. Жишээ нь Ж.Самбуу гуайн бичсэн “Мал, маллах ухаан”, Р. Индра, Жагварал нарын байгаль цаг уурын нөлөөллийн талаарх сургамж зөвлөмжийг түгээх шаардлага байна. Монголчуудын нар, сар оддын байдлаар цаг агаар шинжих судар, ардын уламжлалт аргуудыг судлан үзвэл тохиромжтой гэж үзэж байна.

-Малчид зудыг хохирол багатай туулахад юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Нэгдүгээрт, өвс тэжээлийн хангамж бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй. Малчид хэр хэмжээндээ бэлтгэж байгаа боловч хүрэлцэхгүй байна. Иймд тэжээлийн нөөцөө тооцож, сум орон нутагт нөөцөө сайн бүрдүүлэхээс гадна эрдэмтэн судлаачдынхаа гаргаж байгаа малын нэмэлт тэжээл, жорыг авч хэрэглэх хэрэгтэй.

Хоёрдугаарт,  малын хашаа хороог сайтар дулаалах шаардлагатай. Ялангуяа олон малтай айлууд цаашид өвөлжилт хаваржилтад зориулж хашаа хороог өргөтгөх хэрэгтэй. Гуравдугаарт, усан хангамж сайжруулж, бэлдэх нь байна. Дөрөвдүгээрт, малчидтай нэгдэн хоршиж, хамтран ажиллах шаардлага гарч байгааг ойлгох хэрэгтэй байна.

Заримдаа дээхэн цагт хэрэгжиж байсан нэгдлийн тогтолцоог, хоршоолох хөдөлгөөн зэргийг зөв байжээ гэж бодох үе гарч байна. Эдгээрээс юуг нь авч, юуг нь хаях вэ гэдгийг бодолцоод ашиглахад боломжтой зүйлс бий.

Харин нэгэнт зудын гамшиг тохиолдсон үед, малчид өөрсдөө бэлтгэх боломжгүй техник тоног төхөөрөмжийг сум орон нутаг нь авч бэлтгэлтэй байх менежмент хэрэгтэй байна.

-Малчид цаг агаарын мэдээг тогтмол авч, тэр дагуу ажлаа төлөвлөж чадаж байна уу?
-Малчид цаг агаарын мэдээг тогтмол авч ажлаа төлөвлөж байгаа ч цаг агаарын гамшигт үзэгдлийн өмнө хүчин мөхөстөж байна. Ер хөдөө орон нутагт явж байхад малчдын залуу халаа байхгүй болж, хүн хүч муу байна. Иймд хэдэн тоо толгой мал хэдэн хүн маллах боломжтой вэ, хэчнээн малчин байхад болох вэ гэсэн бодит тооцоо судалгаа хийж нэгдсэн бодлого төлөвлөгөө дутагдалтай байна.

-Цаашид бэлчээрийн мал аж ахуй эрхлэх нь зөв үү?
-Бэлчээрийн мал аж ахуй эрхэлснээр жинхэнэ органик түүхий эд мах, сүү, ноос ноолуур боловсруулж, дэлхийн зах зээлд экспортлох боломж, гарц нь болно шүү дээ. Малын гаралтай түүхий эдийг боловсруулж, экспортод гаргахгүй бол мал аж ахуйн салбар ашигтай байх нөхцөлгүй. Ялангуяа махыг экспортод гарган, эдийн засгийн эргэлтэд оруулахад төрийн дэмжлэг хэрэгтэй байна.

Нөгөө талаас малчдад эдийн засгийн боловсрол олгоход анхаарах шаардлагатай. Жишээлбэл хэдэн тоо толгой малтай байснаар ямар ашиг шим авах зэрэг орлого, зарлагаа тооцоолоход нь дэмжиж, сургах нь зөв.

-Та малчдад ямар зөвлөгөө өгөх вэ?

    Зун намар малаа отроор дээд зэргийн тарга хүч авахуулах
    Хамтран тэжээл, өвс, хужир бэлтгэх
    Бэлчээрийг зөв хуваарилан ашиглах
    Гар тэжээл бэлтгэх, ядарсан малаа эртнээс тэжээх
    Хувийн бэлтгэлтэй байх дулаан хувцас, эм тариа
    Хүнсээ бэлтгэж, нөөх шаардлагатай.

Дээр дурдсанчлан ахмад, хашир малчдын туршлагыг залуу малчдадаа түгээн дэлгэрүүлэхэд онцгой анхаарах. Манай улсад бараг жил бүр л ямар нэг хэмжээгээр зуд болох болсон тул байнгын бэлтгэлтэй байх хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан