Дэлхийн 15 улс олон улсын Тогтвортой хөгжлийн стандартын зөвлөлийн боловсруулсан тогтвортой хөгжлийн ил тод байдлын стандартыг дотоодын хууль тогтоомжтойгоо уялдуулахаар төлөвлөж байна. Энэ нь корпорацын тогтвортой хөгжлийн тайланг нэгтгэх томоохон алхам боллоо.
Олон улсын санхүүгийн тайлангийн стандартууд сангаас 2023 оны зургаадугаар сард Олон улсын тогтвортой хөгжлийн стандартын хүрээг эцэслэн боловсруулсан юм. Стандарт нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ажлын хэсэг болон олон улсын тайлангийн санаачилга зэрэг бусад тайлагналын тогтолцоонд тулгуурласан байна.
Энэхүү стандартууд нь компаниудад уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой тулгарч буй эрсдэл, боломжуудаа тодорхойлох, санхүүгийн тайлангаа тогтвортой хөгжилтэй холбон тайлагнах боломжийг бүрдүүлэх аж.
COP28 уулзалтын үеэр 64 улсын 400 орчим байгууллага эдгээр стандартыг нэвтрүүлэх үүрэг хүлээсэн байна.
С.Жаргалмаа