Дугуйгаар дэлхийг тойрон аялж буй Франц Улсын иргэн Франсуа Лёмонселийг Монголд ирээд байхад нь бид уулзаж ярилцлаа. Түүний аялж буй 28 дахь орон нь Монгол юм. Тэрбээр Монголын хүйтэн өвлийн цаг агаарт майханд хоноглож, дэлхийгээр аялж явахад таарсан хүмүүс, сонирхолтой үйл явдлынхаа талаар хуучилсан юм.
- Та дэлхийг тойрох дугуйтай аяллын санаагаа хэрхэн олсон бэ?
- Би багадаа ээж аавтайгаа дугуйгаар их аялдаг байсан. Бид жил бүр Францын аль нэг хэсэгт долоо хоног дугуйтай аялдаг байлаа. Тэгээд л дэлхийг тойрон аялах хүсэл тэмүүлэлтэй болсон.
Мөн би нэг удаа дугуйгаар дэлхийг тойрон аялж буй гурван залуугийн тухай бичлэгийг ютүбээс үзсэн юм. Тэдэн шиг аялмаар санагдаж, энэ бодлоо нэлээн удаан тээж явсан. Дугуйгаар дэлхийгээр аялахыг 13 настайгаасаа мөрөөдсөн ба тэр бичлэгийн дараагаас амьдралаа унадаг дугуйн аяллаар үргэлжлүүлэх санаан дээрээ бат зогссон.
- Ютүб гэснээс таны суваг дээрх зарим видеог үзсэн. Тэдгээрийн нэг нь мөн завьтай аялал байсан. Тэр завьтай аялал хэзээнийх вэ?
Та тэр бичлэгийг үзээ юу. Энэ аяллын талаар асуусан анхны хүн нь та болж байна. Завьтай аялал бол миний аяллуудын нэг томоохон хэсэг. Таван жилийн өмнө би гэрээсээ гарахдаа Амазон эсвэл Нил мөрөн шиг том мөрнөөр завьтай аялахыг хүссэн юм. Австралид байхдаа би маш хямдхан буюу ердөө 60 ам.доллароор худалдаж авсан завиараа гурван сарын турш аялж, Канберрагаас Аделаидад хүртэл 2300 км зам туулсан. Зүйрлэвэл энэ нь Парисаас Москва хүртэл эсвэл Европыг хөндлөн гулд туулахтай адил хэмжээний зай юм. Энэхүү аялал нь миний хувьд маш том адал явдал байсан.
- Та завьтай, дугуйтай гээд энэ бүх аялалдаа хэдэн км замыг туулсан бэ?
- Бараг 50,000 км аялсан байх.
- Та хэдэн орноор аялсан бэ?
- Би өнөө өглөө нарийн тоолж үзлээ. Би сүүлийн дөрвөн жилд 28 орноор дугуйгаар явжээ. Гэхдээ би аль нэг улсад очихдоо зүгээр нэг дайраад өнгөрөх биш тэр улсын соёлтой танилцахын тулд тэндээ аль болох удаан байх дуртай. Жишээ нь, Африкт би таван өөр оронд очсон ба тус бүрд нь хоёр, гурван сар байсан. Монголд ч мөн адил тэгэх болно.
Тэд өдрийн 200 еврогийн үнэтэй зочид буудлын өрөөний минь төлбөрийг төлсөн. Миний хувьд энэ бол нэг сарын хугацаанд зарцуулдаг мөнгө юм шүү дээ.
- Монголын говьд аялсан талаараа бидэнтэй хуваалцаач. Бусад газартай харьцуулахад хамгийн сонирхолтой аялал байсан гэж нийтлэлдээ дурдсан байсан.
- Монголын говь нь миний унадаг дугуйгаар туулсан анхны говь биш ч магадгүй хамгийн гайхалтай, бас хамгийн өргөн уудам нь санагдсан. Мөн хөх тэнгэр харагдахгүй, үүлэрхэг үед майхнаа бариад буудаллаад өглөө босоод харахад газар, тэнгэр хоёул цагаан тул тэнгэр газрын зааг харагдахгүй яг л хил хязгааргүй мэт харагдаж байсан нь гайхалтай. Би тэр үед яг л зүүдэлж байгаа мэт санагдаж байлаа. Майхнаасаа боссон эхний өдөр үнэхээр сэтгэл хөдөлсөн шүү.
- Монголд ялангуяа өвлийн улиралд шөнөдөө их хүйтэн шүү дээ. Гэтэл та өвлийн хүйтэнд майханд хоноглож байгаа тань сонирхол татлаа. Тэр их хүйтнийг хэрхэн даван гарч байна вэ?
- Үүнд гоц гойд нууц байхгүй ээ. Магадгүй хамгийн чухал зүйл бол аяллын хэрэгсэл, тоног төхөөрөмж юм. Танд чанартай зүйлс байхад л болно. Мөн маш олон нарийн ширийн зүйлийг бодолцох хэрэгтэй. Жишээлбэл, бээлийгээ аль болох цасанд норгохгүйг хичээх хэрэгтэй, учир нь норчихвол мэдээж хөлдөнө. Гэх мэт эдгээр энгийн асуудлуудыг анхаарч үзэх хэрэгтэй юм. Өглөө хөлдүү майханд дулаан мешокт /аяны хөнжилд/ сэрдэг. Тэгэхээр чанартай аяны хэрэгслүүд сонгоод, жижиг нарийн зүйлсээ сайтар тооцоолсон байхад боломжгүй зүйл үгүй юм. Мөн би унадаг дугуйгаар явахдаа хөлрөхгүй байхыг хичээдэг. Тэгэхээр замдаа түр зогсоод хүрмээ тайлж, эсвэл буцаагаад өмсөх гэх мэтээр цаг агаар, биеийн температуртаа тааруулж хувцасладаг.
- Аялж байхдаа өвдвөл яадаг вэ?
- Миний бодлоор Монголд бараг өвдөх боломжгүй хүйтэн байна. Учир нь нян, вирус энэ их хүйтэнд тэсвэргүй шүү дээ. Гэхдээ миний бараг гэр болсон унадаг дугуйнд минь эмнээс эхлээд хэрэг болох олон зүйлс байдаг. Тэнд хүний хэрэгтэй бүх зүйл бий. Дугуй минь эвдэрсэн ч өөрөө засчихдаг, багажуудаа аваад явдаг юм. Гэхдээ маш хүйтэн үед буюу -20-30 градуст мэдээж гадаа дугуй засах нь хэцүү байдаг тул дулаан газар оруулаад засдаг. Миний дугуй маш энгийн бөгөөд чанартай. Аз болоход аялалд гарснаас хойш дөрвөн жилийн дараа ч тийм сүртэй эвдрэл, гэмтэл гараагүй.
- Аль ч улс оронд очсон уламжлалт хоолноос нь идэж үздэг байх. Гэдэс хямрах тохиолдол гардаг уу?
- Би аяллынхаа хугацаанд Африк, Азид хэд хэдэн удаа өвдсөн. Хэд хоногийн өмнө энд, Монголд мөн гэдэс жаахан хямарсан. Гэхдээ энэ нь хоолны хордлого биш, зүгээр хоол жаахан хүндэдсэн байх. Монголчуудын иддэг мах, сүүн бүтээгдэхүүнд миний гэдэс дасаагүй болохоор л тэр. Магадгүй энэ нь айргаас болсон байх. Би бараг нэг литр уучихсан юм. /инээв/ Учир нь Монголд хүмүүс таныг дайлж байвал түүнээс нь идэж, уух л хэрэгтэй. Өглөөний цай, өдрийн, оройн хоолонд сүү, мах, зарим үед нэрмэл архиар дайлуулсан. Тэгээд юм өгөхөд нь мэдээж үгүй гэж хэлж болохгүй. Би үгүй гэж хэлэхийг хүссэн ч надад эвгүй санагдаад хэлж чадаагүй. /инээв/ Монголчууд их зочломтгой сайхан сэтгэлтэй хүмүүс юм.
- Таны санаанаас гардаггүй сайхан эсвэл саар дурсамжаасаа хуваалцаач?
- Аз болоход аяллын дөрвөн жилийн хугацаанд надад нэг ч удаа муу зүйл тохиолдож байгаагүй. Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Учир нь муу хүмүүс цөөн байдаг байх. Унадаг дугуйтай явахад муу хүмүүсийн анхаарлыг тийм ч их татдаггүй байх. Магадгүй би аяллынхаа хугацаанд олон мянган сайн санаат хүнтэй таарч, ганц сөрөг хүнтэй таарсан ч байж болох юм. Мөн мэдээж аяллын турш байнга л хүмүүстэй харилцах шаардлага тулгардаг. Учир нь би ихэнхдээ майхандаа унтдаг ч заримдаа байшинд, айлд хонох тохиолдол бий. Тэгэхээр буудал, байрны зардалд нэг их мөнгө зарцуулдаггүй. Тэгэхээр би хүмүүст итгэх ёстой. Хүнд итгэхгүй бол аливаа аяллыг хийх боломжгүй гэж боддог.
- Та их зоригтой хүн юм аа. Дөрвөн жилийн өмнөх өөртэйгөө харьцуулбал өөрийгөө хэрхэн дүгнэх вэ? Та өөртөө илүү итгэлтэй болсон эсэх эсвэл өөрөөрөө бахархаж байна уу?
- Хариулахад жаахан хэцүү асуулт байна. Учир нь хүн өөрийнхөө тухай ярих амаргүй. /инээв/ Эхний гурван жил тийм бодол төрөөгүй юм байна. Харин одоо би илүү итгэлтэй, тэвчээртэй, нийтэч болж буйгаа мэдэрч байна. Хүмүүстэй ярилцах нь надад илүү хялбар болсон. Би илүү нээлттэй, илүү тусч болж надад бүх зүйл илүү гоё санагддаг болсон. Гэхдээ магадгүй энэ бол миний өөртөө өгч байгаа хамгийн том бэлэг байж болох юм. Надад аяллаас мэдэрч буй энэ их таашаалыг надаас өөр хэн ч өгөхгүй шүү дээ. Тиймээс би үүнд маш их талархдаг. Өмнө нь би ганцаараа аялахыг хүсдэггүй байсан учраас хүмүүстэй хамт явдаг байсан ч одоо больсон. Хэрэв одоо хэн нэгэнтэй аялахаар бол ганцаараа байхаас айсандаа биш, миний хувьд чухал бөгөөд үнэ цэнтэй хүнтэй л хамтдаа аялна гэж боддог.
- Таны аяллын гол зорилго юу вэ? Нийт хэдэн улсаар аялахыг зорьж байна вэ?
- Тийм ээ, очиж үзсэн орнуудаа өнөө өглөө л тоолж үзлээ гэж хэлсэн дээ. Тиймээс надад очих орны тоо, туулах километр тийм ч чухал биш юм. Дахиад хоёр жил, таван жил, зургаан жил хэдэн ч жил аялж магадгүй.
- Таны хамгийн их очиж үзэхийг хүсдэг орон?
- Надад очихыг хүсдэг улс олон бий. Нэгдүгээрт Пакистан. Би тэнд очиж үзэхийг үнэхээр хүсдэг. Мөн Орос орон сонирхлыг минь үргэлж татсаар ирсэн. Магадгүй би Африк руу буцаж очоод, баруун хэсэг эсвэл хойд хэсэг рүү аялмаар байна. Тэнд аялах нь бусад улс орон, бусад тивээс арай онцгой өөр санагддаг юм. Анх гэрээсээ гарахдаа гол төлөв хүмүүсийн тухай, өөрийнхөө тухай, газарзүй, түүхийн талаар сурах, нээх зорилготой байсан. Би дөрвөн жилийн өмнө гэрээсээ гарахдаа англиар ярьж чаддаггүй байлаа.
- Та одоо маш сайн ярьж байна шүү дээ.
- Тийм ч сайн биш ээ. Англи хэлний ном ч сөхөж үзээгүй шүү дээ. Зүүн Европт аялж байхад тэндэхийн хүмүүс бараг англиар ярьдаггүй нь надад ойлголцоход жаахан бэрхшээлтэй байсан.
- Аяллын үед тохиолдож байсан бэрхшээлтэй болон хөгжилтэй явдлаасаа хуваалцаач?
- Унадаг дугуйгаар явж байхад нэг өдрийн хугацаанд маш олон үйл явдал өрнөдөг тул заримдаа нэг өдөрт яг л гурван өдөр өнгөрчихсөн мэт цаг хугацааны баримжаа алдагддаг нь хачирхалтай. Зарим үйл явдлыг өнөөдөр үү, өчигдөр болсон бил үү гэх мэтээр эргэлзэх үе бий. Тиймээс ямар нэгэн зүйлийг нарийн санах амаргүй.
Тэд минь бахархаж байгаагаа хэлдэггүй ч тэгж боддог гэдэгт би итгэлтэй байна.
Мөн нэг удаа Хятадад явж байхад нэгэн гэр бүл намайг тансаг зочид буудалд байрлах төлбөрийг минь даасан ба энэ нь миний хувьд хэтэрхий тансаг санагдаж байв. /инээв/ Майхандаа унтдаг би гял цал хувцасласан тэдэнд жаахан халтайчихсан харагдсан байх л даа. /инээв/ Тэд өдрийн 200 еврогийн үнэтэй зочид буудлын өрөөний минь дөрвөн өдрийн төлбөрийг төлсөн. Миний хувьд энэ бол нэг сарын хугацаанд зарцуулдаг мөнгө юм шүү дээ.
Мөн би Танганика нуураар маш олон зорчигчтой, хууль бус завиар тав хоног явсан. Тэнд бараг суугаагаараа унтаж, өдөрт маш жаахан хоол идэж байв. Мөн тэнд маш олон хүүхэд байсан ба заримдаа ханиадтай хүүхэд ирээд чамд “наалдсан” ч чи эелдэг, найрсаг байх ёстой. /инээв/ Нэг үгээр тэнд танихгүй хүмүүстэй тав хоног ойр дотно байх шаардлагатай болсон. Гэхдээ энэ дүр зургийг Африкт өдөр бүр харж болно. Ядуу буурай хүмүүс маш олуулаа таван өдрийн турш аюултай нөхцөлд завин дээр зорчиж байсан ч тэд бие бие рүүгээ инээмсэглэн дуулж, бүжиглэж байсан нь гайхалтай. Гэхдээ завь нь маш хуучирсан, хэврэг тул дуулж бүжиглэж байх үед нь бага зэрэг санаа минь зовдог байлаа. Миний бодлоор тэдний ихэнх нь сэлж чадахгүй байх. Тэгэхээр хэрэв завь живбэл тэд амиа алдаж магадгүй нөхцөлд байсан. Харин би сэлж чаддаг. /инээв/ Гэхдээ энэ мөчид бүгд маш их баяр хөөртэй байсан ба ийм зүйлсийг харах дуртай европчуудад энэ нь маш их урам зоригийг өгдөг юм билээ.
- Та аяллынхаа тухай ном бичихээр төлөвлөж байна уу?
- Би тийм ч их юм бичдэггүй ч Монголд хийсэн аяллынхаа талаар бичиж магадгүй. Африк, Ази, Америкт унадаг дугуйгаар аялсан талаарх олон ном байдаг ч өвлийн улиралд Монголд дугуйтай аялсан тухай ном байдаггүй учраас би бичиж болох юм.
Монголд ирэхээсээ өмнө өвлийн цагт Монголыг унадаг дугуйгаар туулсан аялагчийн талаар хайж үзсэн л дээ. 2009 онд хэдэн залуус унадаг дугуйгаар Монгол руу аялсан ч энэ талаар ном бичээгүй, түүхээ ч хуваалцаагүй юм билээ.
Ялангуяа энд намайг дугуйгаар аялж байгааг сонссон зарим монголчууд намайг амиа алдах байх гэж бодсон учир би аяллынхаа тухай ярих нь сонирхолтой бөгөөд онцгой байж болох юм. Би энэ талаарх сэтгэгдлийг олон нийтийн сүлжээнээс харсан. Учир нь намайг майханд унтаж байгааг мэдээд “Энэ нь галзуу бөгөөд боломжгүй зүйл, хүйтэнд амьд гарч чадахгүй” гэж бодсон байх.
- Монголын дараа таны очих дараагийн газар?
- Би хойшоо Эрхүү рүү явна. Мөстсөн Байгаль нуурыг дугуйгаар гатлаад буцаад Монголд ирээд хойд хилийг дагаж улсын баруун хязгаар руу явна. Тэгээд дахиад Хятад руу, дараа нь Казахстан руу явна. Дараа нь би Туркменистан, Тажикистан, Афганистан, Пакистан, Иран, дараа нь Турк, Европ руу явах болно. Тэгээд жилийн сүүлээр Зул сарын баяр гэхэд гэртээ харихаар төлөвлөж байгаа ч замд намайг ямар адал явдал хүлээж байгааг би таашгүй.
- Ээж аав, гэр бүл тань таныг хэрхэн дэмждэг вэ? Тэд урт хугацааны аялал хийх саналыг тань дэмжсэн үү?
- Тийм ээ, тэд маань намайг дэмждэг. Миний гэр бүл, найз нөхөд минь намайг дэмждэг учир магадгүй би аялдаг байх. Тэд зүгээр ч нэг “Тэг тэг, чи яв яв” гэх биш миний хийж байгаа зүйлийг гайхалтай гэж бодож, надаар бахархаж байгаа учраас л би аялсаар явна. Тэд минь бахархаж байгаагаа хэлдэггүй ч тэгж боддог гэдэгт би итгэлтэй байна. /инээв/ Мэдээж би тэднийгээ санадаг. Гэхдээ би азтай хүн. Учир нь гэр бүлийнхэн маань намайг ямар ч шийдвэр гаргасан дэмждэг, хэзээ ч хориглож байгаагүй. Бүр буруу шийдвэр байсан ч шүү. Учир нь тэд намайг өөрийнхөө гаргасан шийдвэрийнхээ дараа өөрөө үр дүнг нь мэдрэг, хараг гэж боддог.
- Ихэнх франц эцэг эхчүүд тийм байдаг уу?
- Үгүй ээ, бүгд тийм биш. Гэхдээ франц эцэг эхчүүд бусад улсынхтай харьцуулахад нээлттэй сэтгэлгээтэй ч шийдвэр бүрийг дэмжих нь түгээмэл биш. Ээж маань намайг өвөл Монголд аялна гэхэд санаа нь зовсон байх. Гэхдээ түүнийгээ надад хэлээгүй ч санаа нь зовж байгааг би мэдэж байна. Гэхдээ дөрвөн жилийн дараа одоо тэд намайг алзахгүй гэдэгт итгэж байгаа байх. Учир нь тэд намайг тэнэг биш гэдгийг мэддэг. Би өөрөө өөрийгөө аваад явчих хэмжээний насанд хүрсэн, жирийн л нэгэн залуу.