Бээжингийн олимпийн наадмаас спортын гимнастикийн төрөлд эрчүүдийг манлайлах
тамирчнаар нанхиадууд Ян Вэйг нэрлэж байна. Энэ нь ч аргагүй биз. Учир нь
тэрбээр өнгөрсөн хоёр жилийн спортын гимнастикийн ДАШТ-д олон төрөлтийн
нийлбэрээр алтан медаль зүүсэн билээ.
Мөн Сиднейн олимпийн багийн төрөлд манлайлан эх орныхоо төрийн дууллыг
эгшиглүүлэхэд их хувь нэмэр оруулсан нэгэн. Өдгөө тэрбээр олимпийн бэлтгэлээ эх
нутагтаа базааж байна. Түүнийг багийн нөхөд, дасгалжуулагчид нь ихэд үнэлдэг.
Ямар ч үед тэрбээр сэтгэлийн их хүчээр бэрхшээл бүхнийг давж гарч чаддаг аж.
Тамирчин хүнд байх хамгийн гол чанар тэсвэр хатуужлыг эзэмшсэн, үүний
үлгэр дууриал болсон гимнастикч хэмээн мэргэжилтнүүд Ян Вэйг үнэлдэг.
Ян Вэй 28 настай. Тэрбээр таван настайгаасаа спортын гимнастикаар хичээллэж
эхэлжээ. Бяцхан хүү анхнаасаа л гимнастикч болох шинжийг өвчиж төрсөн үү гэвэл
тийм биш. Бие нь сулбагар, өвчин ээрэмтгий хүүгээ “гарын ая даах” болгох гэж
ээж нь гимнастикийн секцэнд бүртгүүлж байжээ. Анхны дасгалжуулагч Юбинь Хуан
түүнийг алдартай тамирчин болох бүх л боломжийг бүрдүүлж өгсөн байна.
БНХАУ-ын Хубэй хотын жирийн л клубт тэр бэлтгэл хийдэг байлаа. Улмаар
17-тойдоо ОУТ-д өрсөлдөж эхэлсэн юм.
Дасгалаа чадварлаг гүйцэтгэх, хэвлүүхэн хүү БНХАУ-ын гимнастикийн үндэсний
төвийн дасгалжуулагч Ван Гуо Сяны хараанд өртсөнөөр улсынхаа өсвөрийн шигшээ
багт оржээ. Хоёр жилийн дараа гэхэд тэр дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөхүйц
хэмжээнд хүрсэн. Үүний илрэл нь 1999 оны ДАШТ-ий модон морины төрөлд хүрэл
медаль зүүж, БНХАУ-ын гимнастикчид багийн дасгалд тэргүүлсэн явдал. Тийнхүү Ян
Вэй “Сидней-2000” олимпод өндөр амжилт гаргах тамирчны тоонд зүй ёсоор багтсан.
Сиднейн олимп түүний хувьд тун сайхан болсон. Бие бялдар, сэтгэл санааны
бэлтгэл нь жигдэрсэн тэр хэнээс ч айхгүй байв. ОХУ-ын алдарт гимнастикч А.Немов
түүний хүчтэй өрсөлдөгч. Тэдний хооронд олон төрөлтөд гол өрсөлдөөн өрнөж
хэдхэн онооны зөрүүгээр аваргын титмийг орос тамирчинд алджээ. Харин багийн
дасгалд нанхиад тамирчид манлайлав. Хэдийгээр суга савлуур, дүүжин цагаригт тэр
өндөр амжилт гаргах боломжтой байсан ч яльгүй алдаанаас болж медальт байрт
шалгарч чадсангүй. “Би баяртай байна. Ямар ч гэсэн би зорилгоо биелүүлж чадлаа”
хэмээн олимпийн дараа тэр өгүүлжээ.
2002 он түүний амжилт арвин жилүүдийн нэг. Бусаны Азийн наадмын үнэмлэхүй
аварга болж, ДАШТ-ээс харайлтад хүрэл медаль зүүжээ. ДАШТ-ий үнэмлэхүй аварга
болох хүсэл нь 2006 онд биелсэн юм. Тус тэмцээний баг, суга савлуурын төрөлд
тэр алт зүүсэн билээ. Гэсэн ч хоёр жилийн өмнөх “Афин-2004” олимпод тэр
зорилгоо биелүүлж чадсангүй, медальгүй буцсан билээ. Энэ бүхэн түүнд том
сургамж болжээ. БНХАУ-ын үндэсний АШТ-д тэрбээр хоёр жил дараалан түрүүлээд
байна. Ямар ч гэсэн Афины олимпийн гашуун туршлагаа эх нутагтаа давтахгүй
гэдэгт нутаг нэгтнүүд нь итгэлтэй байгаа нь гарцаагүй. Тэрбээр спортоо
ойрын хэдэн жил орхих бодолгүй хэмээн өгүүлжээ. Гимнастикаа орхих цаг нь
ирэхээр Вэй дасгалжуулагчаар ажиллах хүсэлтэй аж.
Б.Өлзийтогтох