gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Булгантуяа: Хөгжлийн бэрхшээлтэй 1400 иргэнийг ажлын байртай болгосон

А.Номин
Нийгэм
2024-01-23
53
Twitter logo
А.Номин
53
Twitter logo
Нийгэм
2024-01-23

Манай улсын хэмжээнд 115 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Бид 2009 онд НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцод нэгдэж, 2016 онд тусгай хуультай болсон. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнгөрсөн онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэд хэдэн ажлыг хийсэн.

Энэ талаар салбарын сайд Х.Булгантуяа, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд “Нийгэм илүү ээлтэй болж чадвал сурч боловсрох, хөгжих, хөдөлмөр эрхлэх зэргээр нийгэмд оролцмоор байна” гэж их хэлдэг. Тэд өөрсдийн гэсэн бизнес эрхлэх, аж ахуйн нэгжүүдээр очиж үйлчлүүлэх өндөр сонирхолтой байдаг учир тэдэнд ажлын байр бий болгох нь чухал.
Өнгөрсөн онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд 12.8 тэрбум төгрөг төсөвлөж, 1400 орчим ажлын байрыг шинээр бий болгосон байна. Мөн 2023 онд батлагдсан нийгмийн даатгалын багц хуулийн дагуу байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эсвэл эхийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг төрөөс даахаар зохицуулсан. Түүнчлэн байнгын асаргааны тэтгэмжийг 2-3 дахин нэмэгдүүлсэн гэсэн юм.

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 23-нд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг тодруулах “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй оны шилдэг”-ийг шалгаруулах арга хэмжээ боллоо.

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөөх шилдэг боловсролын байгууллагаар шалгарсан Орхон аймгийн 27-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Батцэцэг, Манай цэцэрлэг дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн цэцэрлэг. Энэ хичээлийн жилд хөгжлийн бэрхшээлтэй 23 хүүхдийг хамруулан сургаж байна. Өнгөрсөн онд хийсэн онцлох ажлуудаас дурдвал, байгууллагын гадаад болон дотоод орчныг дэд бүтцийн стандартад нийцүүлэн тохижуулж, тохируулсан.

    Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогт тохирсон сургалтын хэрэглэгдэхүүнийг бүрэн хангасан байгаа. Цэцэрлэгт маань сэтгэл зүйч, хөдөлгөөн засалч ажиллаж байна. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг усан эмчилгээ, клиник эмчилгээнд хамруулаад явдаг.
    Манай хамт олны хамгийн том онцлох үйл ажиллагаа гэвэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмд эергээр харуулах зорилготой нөлөөллийн ажлууд юм. Энэ хүрээнд өдөрлөгүүд зохион байгуулах, бусад цэцэрлэгт энэ чиглэлээр сургалт орох, үзэсгэлэн гаргах, илтгэл хэлэлцүүлэг, подкаст хийх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн гэв.  

    Түгээмэл хөгжил төв ТББ-ын гүйцэтгэх захирал Я.Авирмэд, Манай байгууллага хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдруулахад туслах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд бие даан амьдрах гэдэг нь чухал асуудлуудын нэг. Энэ чиглэлийн үйл ажиллагаа нь манай улсад шинэлэг гэж болно. Харин бид цаашид үүнийг улам боловсронгуй болгох, хөгжүүлэхэд голчлон ажиллаж байна.

    Монголдоо анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилдаа ирж очиход нь туслах “хувийн туслах” үйлчилгээг үзүүлсэн.

    Үүнийг маань ч үнэлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг шилдэг төрийн бус байгууллагаар тодруулсанд манай хамт олон маш баяртай байна.

    Бид 160 гаруй гишүүнтэй, байгууллага дээрээ ажилладаг 16 хүн бий. Тэдний 10 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн.
    Өнгөрсөн онд бид монголдоо анх удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилдаа ирж очиход нь туслах “хувийн туслах” үйлчилгээг үзүүлсэн.

    Түгээмэл хөгжил төвд бие даан амьдрахад суралцсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хоёр нь олон улсын байгууллагад менежерээр, хоёр нь төрийн байгууллагад ажиллаж байна. Мөн нэг хүн гадаад руу суралцахаар явсан гэх мэтчилэн ахиц дэвшлүүд гарсаар байна гэв.

    Мөн тэрбээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд зохицож амьдрах бус, нийгэм хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохицох ёстой цаг үе болсон гэдгийг онцолж байв.

    Гэрэл зургийг Г.Өнөболд

    Гэрэл зургийг Г.Өнөболд

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан