Сүүлийн жилүүдэд төрийн өмчит компанид онцгой дэглэм тогтоон бүрэн эрхт төлөөлөгч томилох замаар Засгийн газар хяналтдаа авч, компанийн үйл ажиллагааг шууд удирдан эд хөрөнгийн болон бусад чухал шийдвэрүүдийг гаргаж буй. Тухайлбал, 2019 онд Монголросцветмет ХХК, Эрдэнэт Үйлдвэр ХХК-д онцгой дэглэм тогтоосон бол 2022 онд Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой Төмөр зам ХХК, Тавантолгой ХК-д онцгой дэглэм тогтоожээ.
Онцгой дэглэм тогтоох нь компанийн үйл ажиллагаанд гарсан зөрчил, доголдлыг арилгах, санхүүгийн хяналт шалгалт хийх, хариуцлага, үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой. Гэвч энэ нь компанийн бие даасан хараат бус байдлыг хангах засаглалын олон улсын стандарт болон хүчин төгөлдөр үйлчилж байгаа дотоодын хууль тогтоомжид нийцэхгүй байгааг хуульчид хэлж байна.
Засгийн газар өмчлөгчийн хяналтыг хэрэгжүүлэхдээ 1991 онд батлагдсан шилжилтийн үед эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилготой хууль буюу БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг үндэслэл болгож байгаа нь эрх зүйн зөрчил үүсгэж байгаа аж. Тиймээс төрийн өмчит компанид онцгой дэглэм тогтоох Засгийн газрын шийдвэр нь Үндсэн хууль болон Иргэний хууль, Компанийн тухай хуульд нийцэх эсэх талаар судлаачид “Онцгой дэглэм ба төрийн өмчлөгчийн хяналт” сэдвээр бодлогын шинжилгээ хийжээ.
МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор Г.Давааням “Компанид удирдлагын хямрал үүсэж, үйл ажиллагаа доголдоход өмчийн төрлөөс үл хамааран хувьцаа эзэмшигчид хянах шаардлага үүсэж болно. Харин өмчлөгчийн хяналтыг компанийн засаглалын зарчмыг зөрчихгүйгээр хэрэгжүүлэх боломжтой бөгөөд компанийн дотоод болон хөндлөнгийн аудитын тогтолцоог үр дүнтэй ашиглах, зөрчлийг холбогдох хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх, ТУЗ болон гүйцэтгэх захиралд хариуцлага тооцох зэрэг арга хэмжээг авах боломж өнөөгийн эрх зүйн орчинд бий.
Төрийн өмчит эсхүл төрийн өмчит бус компани эсэхээс үл хамаарч, хувийн эрх зүйн хуулийн этгээдэд онцгой дэглэм тогтоож, компанийн эд хөрөнгийн эрхийг хянах нь Үндсэн хуулийн өмчлөх эрхийн суурь үзэл санаанд нийцэхгүй.
Засгийн газар нь уг хуульд заасан “үйлдвэрийн газар, байгууллага” гэсэн нэр томьёог өргөжүүлэн хэрэглэжээ. Харин уг хуулийг батлах үед хувийн эрх зүйн зарчмын дагуу үйл ажиллагаа явуулах “компани” гэх зохион байгуулалтын хэлбэр хараахан байгаагүй бөгөөд 1991 оны 5 дугаар сард батлагдсан Аж ахуй нэгжийн тухай хуулиар компанийн хэлбэр анх бий болсон байна. Иймд 1991 оны БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь компани, нөхөрлөл, хоршоо, сан, холбоо зэрэг хувийн эрх зүйн хуулийн этгээдийн хүрээнд үйлчлэхгүй хэмээн дүгнэж болох юм.
Онцгой дэглэм тогтоосон таван компани нь Иргэний хуульд заасан хувийн эрх зүйн хуулийн этгээд байх бөгөөд зарим нь гагцхүү хувьцааны эзэмшлээр төртэй холбогдсон байна. Ялангуяа, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьд төрөөс гадна олон тооны хувьцаа эзэмшигч байгаа бол Тавантолгой ХК-ийн хувьд төртэй хувьцаа эзэмшлийн хамааралгүй, нээлттэй хувьцаат компани юм. Иймд дээрх компаниудад онцгой дэглэм тогтоосон нь Үндсэн хуулиар баталгаажсан “өмчлөх эрх”, “хувийн аж ахуй эрхлэх” эрх чөлөөг хязгаарласан.
Төрийн өмчит эсхүл төрийн өмчит бус компани байгаа эсэхээс үл хамаарч, хувийн эрх зүйн хуулийн этгээдэд онцгой дэглэм тогтоох замаар компанийн эд хөрөнгийн эрхэд хяналт тогтоох нь Үндсэн хуулиар баталгаажсан өмчлөх эрхийн суурь үзэл санаанд нийцэхгүй байгаа юм.
УИХ-д өргөн баригдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн төсөлд “онцгой дэглэм” тогтоох заалтууд туссан нь Үндсэн хуулийн үзэл санаа, Иргэний хууль, Компанийн тухай хуулиар тогтоосон суурь зарчимд харш дээрх үзэгдлийг жишиг болгон тогтоох эрсдэлтэй” гэв.
Хуулийн төслийн 26 дугаар зүйлийг бүхэлд нь хасаж, дараах зохицуулалтыг тусгах.
X.1. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь дор дурдсан нөхцөл байдал үүссэн тохиолдолд Засгийн газраас өгсөн чиглэлийн үндсэн дээр Компанийн тухай хуулийн 62.1.7, 62.2.3-д тус тус заасны дагуу төлөөлөн удирдах зөвлөл (хэрэв төлөөлөн удирдах зөвлөлгүй бол гүйцэтгэх удирдлага)-ийн бүрэн эрхийг дуусгавар болгож болно:
X.1.1. Сонирхлын зөрчилтэй хэлцэл хийгдсэн, хийгдэх эрсдэл үүссэн;
X.1.2. Их хэмжээний санхүүгийн зөрчил илэрсэн;
X.1.3. Хэвийн үйл ажиллагаа алдагдаж, их хэмжээний хохирол учирсан, учрах эрсдэл үүссэн;
X.1.4. Компанийн дүрэмд заасан бусад.
X.2. Төрийн болон өмчит компанийн хувьцааг хоёр болон түүнээс дээш төрийн болон орон нутгийн
байгууллага эзэмшдэг бол хуулийн X.1.-д заасны дагуу шийдвэр гаргана гэх саналыг тусгажээ.