2024 оны бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг танилцуулж байна.
Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг.
2024 онд цагаан сарын шинийн нэгэн аргын тооллын хоёрдугаар сарын 10-ны өдөр тохиож буй тул монголчууд хоёрдугаар сарын 10-12-ны өдрүүдэд амарна. Мөн Бурхан багшийн их дүйчин өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг. Энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 23-ны өдөр тохиож буй.
Их Эзэн Чингис хааны өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг. Энэ өдөр 2024 оны арваннэгдүгээр сарын 2-нд тохиож буй.
Түүнчлэн 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Үндэсний их баяр наадмаар албан ёсоор зургаан хоног амардаг болжээ. Өөрөөр хэлбэл, долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд бүх нийтээр амрах юм.
Энэ жилийн хувьд УИХ-ын сонгуультай жил таарч байгаа бөгөөд сонгуулийн товыг зургаадугаар сарын 28-ны өдөр болгон зарласан. Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар ээлжит болон ээлжит бус сонгуулийн санал авах өдрөөр бүх нийтээр амардаг.