gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Гантулга: Үзэгчид уран зураг, баримал худалдан авах нь их болсон

Б.Азбаяр
Соёл урлаг
2023-12-27
93
Twitter logo

Монголын урчуудын эвлэлээс оны шилдэг бүтээлүүдийг тодруулж, үзэсгэлэн дэлгэлээ. Энэ жил 80 гаруй бүтээл ирснээс талыг нь үзэсгэлэнд онцолж, дөрөв нь шилдгээр шалгарсан байна.

Үзэсгэлэнгийн үүднээс уурхайн машины дугуйтай адил том, дугараг мод угтлаа. Байгалиас дув дугараг мод ургахгүй шүү дээ хэмээн хөнгөн бодсоор босго даваад орчхов. Анхаарал татагдсаар очвол түүний дээрээс тусах таазны гэрэл нарны туяатай сүлэлдэн ар талын хананд өлгөсөн зураг дээр тусан тунарна. Зурагт алтадмал шар туяа ойлгосон хад асгыг дүрсэлжээ. Мэдээж үзэсгэлэнд цонх байхгүй, танхим ч тод гэрэлгүй. Тийм атал зураг дээрх мандаж буй нарны туяа гайхалтай тодоор ялгаран харагдана. Эл бүтээл уран зургийн төрөлд “Оны шилдэг бүтээл” болжээ. Зургийг МУЭ-ийн гишүүн, уран бүтээлч Ч.Болор зурж, "Ханан хэц" гэх нэр өгчээ.
Арагш ухран харвал үзэсгэлэнгийн хана, орон зай бүтээлээр дүүрэн байна.

Зөвхөн дуу хөгжмөөр “Уяхан замбуу тивийн наран”-г төсөөлж явсан бол энд хавтгайд буулган дүрслэн харуулжээ. Манай улсад гар утасны хэрэглээг дэлгэрүүлсэн бүтээгдэхүүн бол Nokia 3310 загварын утас шүү дээ. Эл утасны тоглоом болох могойг контемпрари урлагаар илэрхийлсэн сонирхолтой бүтээл үзэсгэлэнд онцлогджээ.
НҮБ-ын төв байрны цэцэрлэгт хүрээлэнд сүндэрлэдэг гэдгээр олонд илүү танигдсан “Ухамсар” хөшөөний уран барималч, МУЭ-ийн гишүүн А.Очирболдын "Монгол поло" хэмээх хүрэл баримал дэлгэгджээ. Уг бүтээл энэ оны шилдэг уран баримлаар тодорсон байна.

“Монгол поло” баримлын баруун талд Г.Ууганбаяр зураачийн Эзэн Чингис хаан морьт баатруудаа дагуулан явж буйг дүрсэлсэн “Сүлдэн нутагтай” гэх зургийг дэглэжээ. XIII зууны Монголчуудыг ээтэн хоншоортой гутал өмсдөг байсан гэж төсөөлж ирсэн. Гэвч энд дүрсэлснээр бол гутал нь ээтэн хоншооргүй байхын зэрэгцээ аралтай, нарийн суран бүс зүүсэн байгаагаар дүрслэгджээ. Энэ мэт бидний хэвшсэн ойлголтуудыг эргэлзүүлэх, түүхийн хуудас эргэн сөхөх сэдлийг үзэсгэлэнгээс авлаа.

Зөвхөн 2023 онд бүтээсэн уран бүтээлүүдээс шилдгийг сонгосон гэдгээрээ энэ үзэсгэлэн онцлог юм.
МУЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, ахмадын хорооны дарга, зураач Б.Гантулга “Манай үзэсгэлэнг үзэх хүний хөл тасардаггүй. Ялангуяа оны шилдэг бүтээлүүдийг үзэхээр их олон хүн ирдэг.

Оны шилдэг бүтээлийг эвлэлийн удирдах зөвлөлийн нийт 13 гишүүн шалгаруулдаг. Үзэсгэлэнд ирүүлсэн уран бүтээлээс л шилдгийг нь шалгаруулж байна. Гол шалгуур бол уран бүтээлийн хийсэн арга, ажиллагаа, чадвар, мэргэжлийн гүйцэтгэлээр нь тодруулдаг.

Сайн биш байхад нь заавал дүрслэх урлагийн төрөл бүрээс шилдэг тодруулна гэхгүй. Ирүүлсэн бүтээлд нь хэрхэн сайжруулах зөвлөгөө өгдөг. Ингэснээр тухайн зураач, бүтээлч өөрийгөө ямар хэмжээнд явж байгааг, ямар чадвартай вэ гэдгээ мэдрэх боломж бүрдэнэ.

    Харин ирэх жилээс энэ уламжлалт арга барилыг халж оны төгсгөлд үзэсгэлэнд ирүүлсэн бүтээл бус туурвисан бүтээлээ хэр цар хүрээтэйгээр нийтийн хүртээл болгосон, илэрхийлсэн утгыг гол болгож тусгай арга хэмжээ зохион байгуулна гэж ярилцаж байна. Илүү олон уран бүтээлчийг оролцуулж, хэвлэл мэдээллийн байгууллагуудыг урьж, нээлттэй мэдээлэл өгөх болно.

    Манайх сард хоёр удаа үзэсгэлэн дэглэдэг бол дунджаар мянга гаруй хүн үздэг. Үзэгчдээс нийтлэг анзаарсан зүйл нь бодит зурагт дуртай байдаг. Харин сэтгэлгээний зурагт юу илэрхийлж байгаа юм бол зэрэг асуулт тавьдаг. Сэтгэлгээний зурагт утга санаа илэрхийлэх зүйл дүрсэлсэн байж ч болно, үгүй ч байж болно.

    Өмнө нь үзэсгэлэнг үнэгүй үзүүлдэг байсан бол өнгөрсөн жилээс төлбөртэй болгосон. Гэсэн ч үзэсгэлэн үзэгчдийн тоо буураагүй. Дүрслэх урлаг сонирхогчид өргөжин нэмэгдсээр байна.
    Уран бүтээл худалдан авах хандлага нэмэгдсэн. Айлууд зочны өрөө, орныхоо ард хивс, аравч өлгөдөг байсан бол одоо уран зураг өлгөдөг болсон. Гэрийнхээ орон зайд тохируулан уран баримал зэргийг тавьдаг болсон.

    Харин бүх шатлалын сургуулийн сурагч, оюутнуудад үзэсгэлэнг үнэгүй үзүүлдэг” гэв.

    Дээр дурдалгүй үлдсэн оны шилдэг бүтээлийн хоёр нь монгол зургийн төрөлд МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Мөнхжаргалын "My lord, Do you know me ? I am your horse!" бүтээл болон Контемпорари орчин үеийн төрөлд МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Б.Орхонтуулын "Цаг хугацааны дурсгалд" бүтээлүүд шалгарсан.

    Тус эвлэлээс хүүхэд, залуучуудад дүрслэх урлагийг танин мэдүүлэх зорилгоор сар тутамд “Дүрслэл” сэтгүүл хэвлэн гаргажээ. Одоогоор хоёр дугаараа гаргаад байгаа юм байна. Эл үзэсгэлэн ирэх сарын 13-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан