ЦХХХ-ны сайд Н.Учрал Азийн сангийн суурин төлөөлөгч Марк Кейниг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Азийн сантай хамтран хиймэл оюун ухаанд суурилсан технологи ашиглан цахим орчин дахь худал мэдээллийн шүүлтүүр хийх, АНУ-ын Станфордын их сургуулийн цахим боловсролыг дэмжих төвтэй хамтын ажиллагаа эхлүүлэх, үнэ төлбөргүй цахим номыг олны хүртээл болгох зэрэг асуудлаар цаашид хамтран ажиллахаар тогтов.
Уулзалтад ЦХХХЯ-ны ГХАХ-ийн дарга Ц.Орхонтулга, Азийн сангаас Азийн сангийн зөвлөх Сара Тайлор, Засаглалын хөтөлбөрийн захирал Г.Халиунгоо, Хөтөлбөрийн дэд менежер Л.Дэлгэрмаа нар оролцлоо.
Эх сурвалж:ЦХХХЯ