gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орнуудыг дэмжих “Алдагдал, хохирлын сан” байгуулав

Б.Эрдэнэчимэг
Ногоон дэлхий
2023-12-01
8
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
8
Twitter logo
Ногоон дэлхий
2023-12-01
Уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орнуудыг дэмжих “Алдагдал, хохирлын сан” байгуулав НҮБ-ын Ерөнхий нарийн бичгинй дарга Антонио Гутерреш, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, АНЭУ-ын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид-Аль Нахъян

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурал (COP28) өнгөрсөн сарын 30-нд эхэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн зөвлөх Н.Батхүү, Хөшигийн хөндий дэх Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчД.Оюунхорол нар оролцож байна. 

Бага хуралд төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг бүх талыг төлөөлсөн 70,000 орчим төлөөлөгч оролцож байна. Хурлаар дараах асуудлыг анхааран хэлэлцэнэ:

  1. Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, ахиц дэвшлийн цогц үнэлгээ хийх,
  2. Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг ахиулах, хүлээсэн үүрэг амлалтуудыг шинэчлэн тодорхойлох,
  3. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, саармагжуулах, дасан зохицох, тэсвэртэй байдлыг нэмэхэд зориулсан санхүүжилтийг нэмэх,
  4. Улс орнуудын орны эдийн засаг, хүнс, хөдөө аж ахуй, дэд бүтцэд учруулж буй алдагдал, хохирлыг тодорхойлох тухай яриа хэлэлцээг үргэлжлүүлэх,
  5. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох  асуудлыг хэлэлцэх,
  6. Байгальд түшиглэсэн шийдлүүдийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тэсвэртэй байдалд чиглэсэн дэд бүтэц, нийгмийн төлөвлөлтийн арга хэмжээнүүдийн талаар ярилцах,
  7. Уур амьсгалын өөрчлөлтөд өртөж буй нийгмийн бүлгүүдийг тэгш боломж, амьдрах эрх, орчноор хангах шилжилтийн талаар хэлэлцэх,
  8. Улс орнууд технологи хөгжүүлэлтийн талаарх туршлагаасаа хуваалцана. Мөн технологи хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой зохион байгуулалт, мэдээлэл солилцох эх үүсвэрүүдийг өргөжүүлэх талаар ярилцах,
  9. Оролцогч бүх талын түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх,
  10. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлөөс боловсруулан илтгэлүүдийн талаар хэлэлцэх зэрэг болно.

СОР28 бага хурлын даргалж буй Арабын Нэгдсэн Эмират Улсын хувьд эрчим хүчний шилжилт хийх, газар ашиглалтыг шинэчлэх, хүнсний тогтолцоог өөрчлөх замаар агаарын бохирдлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээг эрчимжүүлэхийн тулд талуудын дунд зөвшилцлийг бий болгох, “Алдагдал, хохирлын сан”-гийн үйл ажиллагааг эхлүүлэх, Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, ахиц дэвшлийн талаар цогц үнэлгээ хийх зэрэг асуудалд ач холбогдол өгч байна.

Өчигдөр буюу 11 дүгээр сарын 30-ны өдөр болсон СОР28 бага хурлын нээлтээр уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий улс орнуудад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Алдагдал, хохирлын сан”-гийн үйл ажиллагааг эхлүүлж буйг  бага хурлын дарга дорктор Султан Аль Жабер мэдэгдэв.

“Алдагдал, хохирлын сан”-гийн талаарх энэхүү зоримог шийдвэр нь Парисын хэлэлцээрийн хэрэгжилт, ахиц дэвшлийг цогцоор үнэлэхэд талуудын анхаарлыг хандуулахад чухал хувь нэмэр болно гэж оролцогч талууд үзэж байна. “Алдагдал, хохирлын сан”-нд

  • АНЭУ 100 сая ам.доллар
  • ХБНГУ 100 сая ам.доллар
  • ИБУИНХУ 40 сая паунд (бусад зохицуулалтад 20 сая паунд)
  • Япон Улс 10 сая ам.доллар,
  • АНУ 17.5 сая ам.доллар тус тус хандивлахаар амлав.

Төгсгөлд нь дурдахад манай улс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртдөг улсуудад тооцогддог байна. Талууд СОР27 бага хурлын  үеэр эл санг байгуулах асуудлаар тохиролцоонд хүрсэн гэж ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газраас мэдээлэв.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан