gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     8.13
  • Валютын ханш
    $ | 3592₮
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 8.13
Валютын ханш
$ | 3592₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Горбачевын перестройка-д СССР бүдэрч унасан

2017-11-02
0
Twitter logo

Олон улсын харилцааны түүхч, судлаачийн хувьд уншигчдад 30 жилийн тэртээх нэгэн түүх сөхье. Тэр нь СССР гүрний нуралтын эхлэлийн түүх буюу Михиал Горбачевыг яагаад өнөөгийн Орост буруутгаад байдгийг тайлбарлах түүх юм.

Анх Черненког залгамжлан гарч ирэх үед 1989–1991 оны хожмын үйл явдлыг урьдчилан төсөөлж байсан хүн дэлхийд нэгээхэн ч байгаагүй. Улс төр бол адармаатай, хэлж таашгүй үйл явц гэдэг нь тэндээс харагдана. Нас залуу хүнийх нь хувьд Горбачевыг юмыг яаж мэдхэв гэсэн битүү горьдлого ертөнцөд төрсөн байх. Үнэндээ хоёрхон жилийн дотор гурван Ерөнхий нарийн бичгийн даргын толгой залгисан Зөвлөлтийн тогтолцооноос бүгд балмагдан айдаг болчихсон байлаа. Заавал 70 хэвийсэн өвгөжөөр өвчтэй хүмүүсээр төр бариулах гэж хөглөж байсныг бодвол 50 гаруйхан настай эрч хүчтэй, нүдэнд дулаахан эр гараад ирдэг нь бараг тааварлашгүй үзэгдэл болсон юм.

Монголчууд 1981 оноос Горбачевыг мэднэ. МАХН-ын XVIII Их хуралд уригдан ирсэн ЗХУКН-ын төлөөлөгчдийг ахлан, индэр дээр Цэдэнбал, Батмөнх нартай зэрэгцэн суугаа зураг бий. Тэрбээр найрамдлын бэлгэ тэмдэг-Эрдэнэт хотод зочилсон хийгээд ёслолын арга хэмжээнд бүгдэд нь оролцсон. Тэгэхэд л Цэдэнбалын тархины өвчин самуурал, авгайнх нь мунхаг дарангуйллыг тэгэхэд ёстой голдоо ортлоо мэдэрч, хожим нь зайлуулах сэтгэхүйн бэлтгэлийг Монголоос тээгээд буцсан.

Лениний намын олон сая охид хөвгүүдийн туулдаг жирийн л нэг зам.

ЗХУКН-ын Төв Хороонд ажиллах хүртлэх Горбачевын намтар үнэндээ сонин биш. Лениний намын олон сая охид хөвгүүдийн туулдаг жирийн л нэг зам. Хамтралчны гэр бүлд төрж, дайны үед өнчрөн, хамтралд ажиллаж, дараа нь Москвагийн их сургуулийг хуульчийн мэргэжлээр дүүргэсэн. Тэндээ насны ханиа сонгож, буцаж ирээд комсомолын байгууллагын дарга, мужийн намын хорооны хэлтсийн эрхлэгч, нарийн бичгийн дарга, нэгдүгээр нарийн бичгийн дарга хийж байв. Энэ бүгд ленинчдийн туулдаг жирийн л зам.

Завсарт нь ХААДС- ийг эчнээгээр төгсөж, газар тариалангийн мэргэжил эзэмшжээ. Муждаа нам, аж ахуйн сайн зохион байгуулагч болж, Ставрополь хязгаарын Ипатовын районы туршлага гээчийг Зөвлөлтийн бүх комбайнчдад түгээх гэж алдаршиж явсан хүн. Манайд ч гэсэн энэ туршлагыг амаа цангатал ярьсан. Хөдөө аж ахуй эрхэлсэн яах аргагүй сайн нарийн бичгийн дарга тэр үедээ Төв хороонд орж ирсэн нь Брежневийн гварди дотор хамгийн залуу нь болох Горбачев байлаа. Зөвлөлтийн улс төрийн систем ийм залуу хүнийг шууд гаргачихдаггүй байснаас Горбачев руу олны нүд бэлчиж эхэлсэн байх.

1982-1985 онд Зөвлөлтийн гурван удирдагч шил дараалан нүд анилаа. Батлан хамгаалахын сайд, Маршал Устинов гэж дээд шатны маш том гагнаас бас нас нөгчив. Удирдлагад маш том орон зай үүсчээ. 1985 оны хавар Горбачев яах аргагүй Ерөнхий нарийн бичгийн дарга дээр буусан билээ. Сониноос, арван хэдэн жилийн тэртээ Ставрополийн (Кисловодск) галт тэрэгний зогсоол дээр Л.Брежнев, Ю.Андропов, К.Черненко, М.Горбачев дөрөв уулзаж байсан тохиолдол байдаг. Шил шилээ харан эрх барьсан дөрвөн “Генсек” нэг дор цугласан нь энэ. Эдний хэн нь ч дараагийнхаа хувь заяаг таамаглаагүй. Горбачев шулуун дардан замаар бүгдийн итгэлийн толь болон гарч ирсэн юм биш.

Түүнд дайсан бишгүй байсан бөгөөд Зөвлөлт гүрнийг задран унатал тэр дайсных нь тоо барагдаагүй юм. Тэр бол системийн гажуудлаас үүдсэн үзэгдэл. Эхний дайсан нь Сталины үед Бүх холбоотын Үйлдвэрчний эвлэлийг толгойлж байгаад хожим Москвагийн намын байгууллагын дарга болсон Улс төрийн товчооны ахмад гишүүн В.Гришин байлаа. Дараагийнх нь Брежневийн ивээлээр Ленинградаас дэвшиж ирсэн Төв Хорооны нарийн бичгийн дарга Г.Романов. Энэ гурвын хооронд генсекийн төлөө ширүүн тулаан явагдаж, эцэст нь Ерөнхий сайд Тохинов, түүний Тэргүүн дэд сайд бөгөөд ГЯЯ-ны сайд Громыко Горбачевын талд орсноор ялалт хангагджээ.

Горбачев гарааны эхний жилдээ перестройка (өөрчлөн байгуулалт), ускорение (хурдатга), рост (өсөлт) гэсэн хэдхэн шинэ нэр томъёо дэвшүүлснээс бараг хэтрээгүй. Түүхэнд коммунизм байгуулагчдын их хурал хэмээн мөнхөрсөн намын XXII Их хурлаас хойш Брежневийн үед таг чиг болоод 1986 онд дахин тэгж үнэлэгдсэн XXVII Их хурлыг хүртэл СССР нь коммунизмын хий, сүүдрийн эрэлд төөрсөн байлаа. Горбачев ХХVII Их хурлаар бүх юмыг шинээр тавихыг оролдсон ба уриа лоозонгууд нь Хрущев, Брежнев нарынхаас тэгтлээ ялгараагүй. Шинэ Их хурал ЗХУКН-ын программын шинэ редакцийн тухай тогтоол баталж, намын дүрмийг шинэчлэн, ЗСБНХУ-ын эдийн засаг-нийгмийг 1986-1990 он, улмаар 2000 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл баталсан билээ.

Эдгээрт капитализмаас социализм, коммунизмд шилжих шилжилт нь орчин үеийн гол агуулга болох тухай, империализмын сөнөл мөхлийн тухай, ер нь л урьд нь амны уншлага болсон бүх томъёолол тэр чигтээ орсон юм. Өөрөөр хэлбэл, эхний нэг жилдээ улайрсан коммунист Горбачев урьдах удирдагчдынхаа хийгээгүйг хийхээр тунхаглан зарлаж, утопизм, романтик коммунизмд хэлбэрэлтгүй үнэнч явсан “өөр нэгэн” Горбачев байлаа.

Харин бидний мэдэх нөгөөх Горбачев хэзээ төрсөн бэ? Тэр бол өвгөрсөн большевикуудаас бүрэн салсан, дэлхийг өөртөө нээсэн, XXI зууныг харж чадсан, социал– демократ маягийн Горбачев байсан юм. Тэгж төрөл арилжталаа цаг их алдсан даа. Бас бишгүй ухралт буулт хийсэн. Адаглаад Улс төрийн товчоон дахь Брежневчүүдээсээ бүрэн зааглах ёстой байлаа. Тэр бол засгийн эрхийн төлөөх тэмцэл нь. Алиев, Воротников, Громыко, Кунаев, Соломенцев, Тихонов, Чебриков, Щербицкий, Демичев, Долгих, Слюньков, Соколов, Соловьев, Талызин. Эдгээр нэрийг цааш жагсааж болно. Эд бүгд, тэдний зарим нь бүр Сталины үед дарга болсон хүмүүс байв.

Тэдэнтэй өөрчлөн байгуулалтын тухай юу ч яриад нэмэргүй. Эдний оронд өөрийн баг гэх Лигачев, Рыжков, Шевардназе, Ельцин, Бирюкова, Яковлев, Медведев нарыг түлхэн гаргах нөр их хөдөлмөр 1988 он хүрч байж дууссан юм. Нөгөө талаас гадаад бодлого, батлан хамгаалах асуудлыг өөртөө авахгүйгээр хууччуулаас салах боломжгүй. Брежнев нь генерал маршалуудыг элдвээр эрхлүүлж, өөрөө тэр хүрээний эд эс байсан. Андропов КГБ-ийн генералуудад илүү түшсэн. Тэгвэл Горбачевт армиас дэмжлэг байгаагүй. Хамгийн сайн таньдаг нь хожмын сайд Язов. Тэр хоёр Ставропольд танилцсан. 1987 онд Руст гэгч герман залуу спортын онгоцоор Улаан талбайд буусан хэрэг дэлхийг дэлдийлгэсэн бөгөөд түүгээр далимдуулан генералитет рүү довтолсон нь зөв байлаа.

Зөвлөлтийн ГЯЯ-ыг бараг 30 жил тасралтгүй толгойлсон А.Громыког Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн дарга болгох замаар гадаад харилцаанаас холдуулж оронд нь талын дөргүй Э.Шевардназег Гүржээс авчирч тавьсан зэрэг гайхмаар сэлгээ хийсэн. Дараа нь орон нутгийн бүх намын байгууллагыг толгой дараалан халж сольжээ. Хөгшчүүлийг ер нь хайрлаагүй дээ. Шинэ юм эхлүүлэх гэж байгаа хүнийг зөвтгөхөөс аргагүй. Брежневийн үед тайвширч гүйцээд, эрх ямбаа алдахгүйн тулд эрс өөрчлөлтийг хялаан үзсэн улс хохь нь болжээ. Ийнхүү нүргээнтэй халаа солио хийсний дараа л “гласность, новое мышление” гэх үгс түүний амнаас гарч эхэлсэн билээ.

Өмнөх үеэс улиран үлдсэн дампуурал, гажуудлыг зассаар нэг мэдэхнээ эх орноо баллаж хаяв

Улс төрийн шинэ сэтгэлгээ гэгч нь Зөвлөлтийн шинэ гадаад бодлогын чиг харааны үндэс, стратеги болов. Гэхдээ үүнийг Горбачев хэсэг нөхдийн хамт үндэслэсэн гэвэл эндүү ойголт болно. Канадад 10 жил Элчин сайдаар суусан Яковлев, АНУ-д 24 жил тасралтгүй Элчин сайд хийсэн Добрынин нар түүнд нөлөөлснийг үгүйсгэхгүй ч олон улсын харилцааг хүч хэрэглэн шийдэхгүй, шийдэх түгээмэл аргыг олох ёстой, хамгийн түгээмэл зохистой арга нь эрх ашгийг жигд тэнцүүлэх явдал байв.

Хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлийг ангийнхаас дээгүүр тавих гэдгийг Горбачеваас бүр өмнө Кант, Ганди, Эйнштэйн, Рассэл нар номлож, Брандт, Крайски, Пальмэ нар цэгц номлол болгон, Социнтерний бодлого болгосон байв. Энэ мэт бүтээлчээр хуулбарласан нь Горбачевын эхний гавъяа, дараагийнх нь бол дэлхийн бодлого тодорхойлдог цөмийн зэвсэгтэй их гүрний гадаад бодлогын мөрийн хөтөлбөр болгосон явдал юм. Энэ бүхнийг хийхийн тулд юуны өмнө намынхаа XXII, XXVII Их хурлаас дэвшүүлсэн коммунизм байгуулахаас татгалзах, ерөөсөө дэлхийн хувьсгалын тухай үзэл баримтлалыг таягдан хаях сэтгэлийн тэнхээ хэрэгтэй. Хүн төрөлхтөн капитализмаас коммунизм руу нийтээрээ шилжихгүй, капиталист бус хөгжлийн зам гэж байхгүй, коммунист-ажилчны хөдөлгөөн байхгүй гэдгийг дэлхийд анх зөвшөөрснөөрөө Горбачев түүхэнд үлдэх цорын ганц коммунист мөн.

Ийнхүү улс төрийн нээлт хийхдээ тэрбээр үзэл сурталдах, тунхаглах, эсрэг этгээдээ суртал нэвтрүүлгээр бөмбөгдөх, шүүмжлэх донгоо нэг хэсэгтээ орхиогүй. АНУ-ыг гүйцэж түрүүлэх тухай, зэвсэглэлийн салбарт АНУ-аар буулт хийлгэх, 2000 он гэхэд дэлхийг цөмийн зэвсэггүй болгоно гэхчлэн нэр төрийн төлөөх гадаад бодлогоосоо салаагүй. Өөрөөр хэлбэл, буулт хийж санаачилга авна гэсэн ойголт даан ч байсангүй. Хүчээр түрээ барьдаг Брежневийн бодлоготой нэг хэсэгтээ л зууралджээ. Горбачевын сэтгэлгээнд гарсан хувьслыг гурван үе болгож болно.

Эхний үе. 1985-1986 он. Коммунизмд үнэнч бөгөөд эрлийн замдаа явсан Горбачев. АНУ болон түүний холбоотнуудтай тулж ажиллах бэлтгэл байгаагүй, өмнө нь Брежнев, Андропов нарын үйлдсэн нүгэл хир буртгийг хэрхэн арилгахаа шийдсэн үе. Бас хижээл большевик сталинчдаас салж эхэлсэн юм.

Хоёр дахь үе нь 1987-1989 он. Дунд болон ойрын зайн тусгалтай пуужингийн асуудлаар (Европуужингийн хямрал) АНУ-д буулт хийлээ. Зэвсэглэлээр хөөцөлдөөд юу ч хожихгүй нь гэдгээ ухамсарлажээ. Бас генералитет дотор дайсан байхгүй боллоо, арми руу довтоллоо. Зөвлөлт 2600 пуужин, АНУ 572 пуужин устгах тэгш бус гэрээ Вашинтонд байгуулжээ. Анхнаасаа хүчний тэнцүү байдлыг алдагдуулсан буруугаа хүлээн зөвшөөрлөө. Энэ нь түүнд Нобелийн энх тайвны шагнал авчирлаа. Зөвлөлтөөс хоёр дахь (эхнийх нь А. Сахаров) Нобелийн шагналтан төрөв.

Афганистаны дайныг зогсоож, Хятадад буулт хийхээр шийдэв. Азид байр сууриа эргэж тогтоохын тулд Владивостокийн, Красноярскийн саналууд, НҮБ-ын индэр дээрээс хэлсэн үг зэрэг нь дэлхийд намжмал байдлын цөн түрсний гэрч болов. Санаачилга Горбачевын гарт нэгэнт иржээ. Дотооддоо хийсэн өөрчлөлтийг энд нурших хэрэггүй, хамгийн гол нь Сталины яргаллыг уудлан илчлэх их хэргийг эхлүүлж, Хрущевыг аажмаар цагаатгахаар оролдлоо. Хэрэг бишдэж гол буруутан нь В.И.Ленин болж эхлэв.

Гурав дахь үе нь 1989 оноос ЗСБНХУ тарах хүртлэх үе юм. 1989 оны эхээр Буш Ерөнхийлөгч болмогц бодлогоо боловсруулан томъёолох гэж найман сарыг үрсэн юм. Энэ үед санаачилга хэднийнэ Горбачевт шилжсэн байлаа. Зэвсэглэлийн салбарт томхон хэлэлцээг эхлүүлж, 2000 онд цөмийн зэвсэггүй дэлхийг бий болгох ажилдаа Горбачев тун их адгаж байлаа. Горбачев Дорнод Европт гарсан тайван хувьсгал, сонгуулиудыг 1953, 1956, 1968, 1980 оны (БНАГУ, Унгар, Чехословак, Польшийг хэлэв) нүдээр харахыг хүссэнгүй. БНХАУ-д түүхт айлчлал хийж, Монголоос цэргээ гаргахаар товложээ.

1989 оны эцэс гэхэд Европт социализмын сүүлчийн голомт болсон Румынд ардчилал ялж, Горбачев бүгдийг нь дэмжлээ. Харамсалтай нь, өвгөжөөр сталинч удирдагчдыг нь шинэ залуу коммунистуудаар сольсныг европчууд хүлээн авсангүй. Гэвч нөлөөний хүрээ, социалист интернационализмын тухайд оройтжээ. Монголд ч мөн ялгаагүй. Дэлхийн II дайны дараа олон улсын харилцаанд хоёр туйлт ертөнцийн бүтэц үүссэн бөгөөд түүнийг Ялтад Сталин, Рузвэльт, Черчилл гурав тохиролцсон бол тэр тогтолцоог 1989 оны 12 дугаар сард Мальтад Горбачев, Буш нар эцэс болгожээ. Ялтаас-Мальта хүртэл гэх томъёоллоор Хүйтэн дайн төгсгөл болов.

Горбачев ийнхүү гурван үе шаттайгаар шинэчлэгдсэн боловч дотооддоо шийдэх аргагүй олон асуудалтай тулгарсан юм. Сталиныг уудлан илчлэх тусам хэрэг явдал Ленин ба коммунист нам руу эргэж, Октябрийн хувьсгалыг яллах зам руу чиглэв. Сталины үед хэлмэгдсэн өдий төдий жижиг үндэстэн ястан сэхээ авчээ. Кавказ хавьд учир нь үл мэдэгдэх иргэний дайн, мөргөлдөөн, бас айхтар сүйтгэл тарьсан газар хөдлөлт тохиов. Чернобылийн атомын цахилгаан станц дэлхийг цочроолоо. Дундад Азид ч үндэстэн ястнууд зөрчилдөв. Горбачевын тойрон хүрээлэгчдийн дотроос сөрөг хүчин төрөн гарч, түүнийг Борис Ельцин толгойллоо. Намынх нь нэр хүнд айхтар доройтжээ.

Намынх нь нэр хүнд айхтар доройтжээ.

Үнэндээ Сталин, Берия, Брежнев нарыг ЗХУКН л төрүүлснээс бус тэд тэнгэрээс бууж ирээгүй юм. Тэд жолоо цулбуураа алдталаа дургихад харин өмгөөлөгч нь тэдний нам байсан. Ийм учраас “Генсекүүд тонилцгоо. Төрт ёсыг тогтооё!” гэсэн уриа нийгэмд түгэв. Намын толгойд гарсан ганц хүн төр, засгийг жолоодно гэдэг баймгүй гэж үзлээ. Коммунист намд шинэчлэл явахгүй боллоо. Хэрэв л социал-демократ болж өөрчлөгдөхгүй бол арчигдлаа гэдгийг Горбачев мэдэрч, Орос– Зөвлөлтийн түүхэнд хэзээ ч байгаагүй, уламжлал ч байхгүй Ерөнхийлөгчийн засаглалыг Горбачев сонгожээ. Олон мандаттай ил сонгууль явуулж, Ардын депутатуудын Их хурал байгуулж, түүнээс байнгын ажиллагаа бүхий парламент төрүүлэв. Энэ бол хожуухан ч гэсэн зөв алхам байсан.

Эдгээр алхам СССР гүрний задралыг сааруулж чадсангүй. Тарах нь тодорхой болсон үед Горбачев холбооны нэгдсэн улсаа Бүрэн эрхт улсуудын холбоо болгох санаачилга гаргаж, зарим бүгд найрамдах улсуудын дэмжлэг авчээ. Хамгийн ойрын дэмжигч нь Ельцин, Назарбаев, Кравчук, Шушкевич байсан ба эдний гурав нь хожим ЗСНБХУ-ын хойтохыг уншсан ажгуу.

Горбачев бол эх орноо тараая, устгая гэсэн хорон үйлт байгаагүй бөгөөд хийсэн алхмууд нь явсаар тийм эмгэнэлд хүргэсэн билээ. Тэрбээр өмнөх үеэс улиран үлдсэн дампуурал гажуудлыг зассаар нэг мэдэхнээ эх орноо баллаж хаяхад хүрсэн юм. Бахархалтай үйлсийг эхлүүлж, дэлхий дахинд ардчиллыг хөгжүүлэхэд түүхэн хувь нэмрээ оруулсан ч Лениний цус урсган босгосон эзэнт гүрнийг тараахад хүрсэн юм.

Горбачев бол ирж яваа ирээдүйн бэлгэдэл, хүн төрөлхтөн харилцан хамааралтай, нэгэн дээвэр дор аж төрөхөөс өөр аргагүй, нийгмийн туршилтууд дэлхийг хувааж салгадаг гэдгийг ойлгосон түүхт бие хүн мөн. Гэвч яллах ёстой урвагч, ТТГ-ын туршуул, хөлсний этгээд гэж эдүгээгийн Оросын эх орончдын зэмлэж буйг хүлээн зөвшөөрч чадахгүй.

Олхонуд Баярхүү Судлаач профессор

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан