Израилийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч энэ хэргийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна. Харин энэ үйлдэл нь Францын төрийн тэргүүний амь насанд халдахыг завдсан үйлдэл биш байсан гэдгийг тэрээр Хятадын Синьхуа мэдээллийн агентлагт батлан мэдэгджээ. Энэ хэргийг одоогоор холбогдох албаны хүмүүс шалгаж байгаа аж. Израилийн хилийн хамгаалалтын цагдаагийн ажилтан, хүндэт харуул тэрээр арга хэмжээний үеэр гэнэт өөрийгөө буудсан гэж Израилийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч орон нутгийн өдөр тутмын сонинд ярилцлага өгчээ. Амиа хорлосон ажилтан нь Саркозигийн суух нисэх онгоцноос 100-200 метр зайтай байжээ.
Энэ хэргийн дараа Израилийн Ерөнхий сайд Эхуд Ольмертийн бие хамгаалагчид буугаа гарган Ольмерт болон Израилийн Ерөнхийлөгч Шимон Перес нарыг түргэнхэн сумны хамгаалалтай машинд нь суулгасан байна. Харин Саркози болон түүний гэргийг Францын Ерөнхийлөгчийн нисэх онгоцонд яаралтай суулгажээ. Энэ хэргийг нягталж үзсэний дараа бие хамгаалагчид Ольмерт болон Перес нарыг нисэх онгоцны бүхээгт нэвтэрч Саркозиг үдэн гаргах зөвшөөрчээ.
С.Отгонбаяр