gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Винод Ахужа: Хүнсээ бусад орноос авна гэдэг тухайн оронд хяналтыг өгч байна гэсэн үг

А.Номин
Нийгэм
2023-10-16
148
Twitter logo

Жил бүрийн аравдугаар сарын 16-ны энэ өдрийг Дэлхийн хүнсний өдөр болгон тэмдэглэдэг. Мөн өнөөдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) байгуулагдсан өдөр. Энэ жилийн хүнсний өдрийг "Ус бол Хүнс, Ус бол Амьдрал" уриан дор тэмдэглэж байна. 

Энэ өдрийг тэмдэглэх нь хүнс, хөдөө аж ахуйн салбарын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, экосистемийн тэнвцэрт байдалд эзлэх стратегийн ач холбогдлыг олонд таниулах, ололт амжилт, тулгарч буй асуудлуудад анхаарал хандуулах ач холбогдолтой. 

НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Винод Ахужа, Дэлхий нийтийг хамарсан томоохон асуудлуудын нэг бол яалт ч үгүй усны асуудал. Монгол Улсын хувьд хүн амын хэрэгцээг хангах хангалттай хэмжээний усны нөөцтэй нь сайн хэрэг. Гэхдээ гол сорилт нь усны хэрэгцээ хүн бүрд, хүссэн газарт хүртээмжтэй байж чадахгүй байна. 

Учир нь Монгол Улсын гадаргын ус жилийн ихэнх хугацаанд хөлдүү хэлбэрт байдаг. Мөн усны дийлэнх нөөц нутгийн хойд хэсгээр төвлөрсөн байдаг. Иймд усны менежментийг сайжруулах, технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх шаардлагатай байна.

Хүнсээ бусад орноос авна гэдэг тухайн оронд хяналтыг өгч байна гэсэн үг.

Уснаас гадна хүнсний аюулгүй байдал мөн тулгамдсан асуудал болж байна. Хүнсээ бусад орноос авна гэдэг тухайн оронд хяналтыг өгч байна гэсэн үг. Тодруулбал хүнсний үйлдвэрлэл, нэмүү өртгийн сүлжээг хянах боломжгүй болдог.

Үүнийг шийдэх хамгийн зөв шийдэл нь дотоодын хүнсний үйлдвэрлэлтээ нэмэгдүүлэх юм. Монгол Улсын хувьд нөөц бололцоо ихтэй, хүнсний түүхий эдийг ч хангалттай үйлдвэрлэж байна.

Монголын хүнсний салбарт хүнсний бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх үйл явц маш дутагддаг. Жишээ нь хүнсний ногоог дотооддоо ихээр үйлдвэрлэдэг ч энэ үйл явц өндөр зардалтай хийгддэг. Иймд нэмүү өртгийн сүлжээг нэмэгдүүлэх тал дээр түлхүү анхаарах хэрэгтэй. Ингэснээр дотооддоо хүнсний аюулгүй байдлыг хангах, ажлын байрыг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай.

Мөн дотоодын үйлдвэрлэлтээ нэмэх, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих хэрэгтэй. НҮБ-ын ХХААБ энэ чиглэлд төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг.

Монгол Улс долоон сая үхэртэй ч хуурай сүүг гаднаас импортолж авч байна. 

Тухайлбал жилийн өмнө Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр зургаан аймагт жижиг дунд үйлдвэрлэгчидтэй хамтран нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр ажилласан.

Ингэхдээ 5000 ажлын байрыг бий болгож чадсан байна. Мөн зөвхөн үйлдвэрлэлтийн процессыг дэмжихээс гадна байгаль орчинд ээлтэй хэлбэрээр үйл ажиллагаа явуулах талаар сургалт ордог.

Үүн дээрээ үндэслээд одоо ингэний сүүний нэмүү өртгийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Ингэний сүүг Монголд боловсруулж, цаашлаад экспортлон гаргах үе шатуудыг дэмжин ажиллаж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан