Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад нэр дэвшиж байгаа Ц.Цогзолмаа:
Олон улсын стандартын дагуу судалгаа шинжилгээ хийж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсролын асуудлыг шийдвэрлэнэ. Өнөөдөр 8000 орчим хүүхэд тусгай сургууль суралцаж байна.
Ерөнхий боловсролын сургууль ТУРШИЛТЫН орчин байж болохгүй. Хүүхдүүдийг ядрааж, багш нарт төвөг удаж байгаа учраас сайн туршлагыг нь Монголын уламжлалтай хоршуулан нэвтрүүлэх хэрэгтэй гэж үзэж байна.
Багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудал мөн яригдаж байгаа. Үндсэн цалинг нэмэгдүүлэх нь хүндрэлтэй учраас багш нарын нэмэгдэл орлогын асуудлыг шийдэж байж болох байх" гэв.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
О.Баасанхүү гишүүнд хандаж хэлэхэд мэддэггүй зүйлээ, мэддэг юм шиг битгий яриарай. Сурах бичиг гэдэг өнөөдөр том лобби болсон байна. Есдүгээр сар гарсан байхад сурагчдын гар дээр сурах бичиг нь очоогүй тохиолдол гарлаа. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?
Стандартгүй, шахааны олон тоног төхөөрөмжийг сургуульд нийлүүлж байгаа асуудлыг хэрхэн хянах вэ? Зарим сургуульд нэгдүгээр ангийн хүүхдэд бүх хичээлийг нь Англи хэлээр орж байна. Үндсэн хууль зөрчиж, ингэж Монгол хэл заахгүй байгааг яаж шийдэх вэ?
Хүүхдүүд орохыг хүсдэг байсан их, дээд сургуулиуд одоо мөнгөний төлөө квотгүйгээр анги бүрдүүлдэг болсон байна. Үүнээс болоод төрийн өмчийн сургуулиудын төгсөгчдийн чанар муудаж байна. Их сургууль төгсөөд, Зөөгч хийгээд явдаг болсон байна.
Та багшийн цалингийн бүтцийг шийдэж чадах уу? гэлээ.
Нэр дэвшигч Ц.Цогзолмаа:
Сурах бичиг бол үнэхээр хүнд асуудал болсон. Бизнесийн ашиг олдог, агуулгагүй болсон гэдэгтэй би тантай санал нэг байна. Одоо энэ асуудлыг журамлах цаг нь болсон.
Хувьсах зардлын хувьд өнгөрсөн 20 жилийн хугацаанд Боловсролын салбарт барилга байшиндаа зарцуулах төсөв нь нэмэгдсэн мөртлөө, жинхэнэ агуулга болох боловсрол олгох тал дээр бага зарцуулж байна.
Шинжлэх ухаанд суурилсан, инновацитай, техник, технологийн дэвшилтэй нь хамт Боловсролын хүртээмжийг шинэчлэх асуудлыг авч үзэх ёстой" гэв.