“Pearson English” англи хэлний сургалтын цогц хөтөлбөрийг өнгөрсөн зургаан сарын хугацаанд туршилтаар 38 сургуульд хэрэгжүүлсэн. Туршилтаас өмнө сурагчдаас авсан гарааны үнэлгээгээр англи хэлний түвшин 29 хувьтай байсан бол хавар төгсөхөд 47 хувьд хүрч 20 орчим хувийн ахиц гарсан юм.
Тиймээс энэ хичээлийн жилд төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн V-VI ангийн 140 орчим мянган сурагчийг энэ хөтөлбөрт хамруулахаар шийдвэрлээд байна. Цаашид 2024-2025 оны хичээлийн жилд III - IV анги, VII-VIII ангид, 2025 – 2026 онд үндэсний хэмжээнд “Pearson English” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Цаашид багш нарын англи хэлний мэдлэг, ур чадвар, олон улсын заах аргазүйн сургалтуудыг үе шаттай зохион байгуулах юм байна. Өнөөдрийн байдлаар 120 үндэсний сургагч багш бэлдэж, 1600 гаруй багш олон улсын англи хэлний хөтөлбөрийн заах аргазүйн сургалтад хамрагджээ.
Pearson English англи хэлний сургалтын хөтөлбөрийн нээлт энэ сарын 8-нд Улаанбаатар хотноо болсон билээ. Pearson боловсролын байгууллага Global Scale of English-ийн захирал Майк Мэёортой хөтөлбөрийн талаар ярилцлаа.
“БУСАД УЛСТАЙ ХАРЬЦУУЛАХАД МАШ ХЭРЭГТЭЙ ЗҮЙЛИЙГ БШУЯ ЯАМ ХҮССЭН НЬ ЗӨӨЛӨН УР ЧАДВАРЫН МЭДЛЭГ”

-“Pearson English” сургалтын хөтөлбөрийг манай уншигчдад ойлгомжтой байдлаар тайлбарлаж өгнө үү.
- Pearson сургалтын хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээний үеэр Европын нийтлэг хүрээний талаар бага зэрэг танилцуулсан. Энэ бол 1990-ээд онд боловсруулагдаж, 2001 онд хэвлэгдсэн Европын загвар юм. Тэр цагаас хойш Европт англи хэл заах, сурахад мэдээлэл өгөхөд ашиглагдсаар өдгөө дэлхий даяар ашиглагдаж байна. Гэхдээ энэ нь нэлээд өндөр түвшнийх тул багш нар хэрэгжүүлэхэд багагүй хэцүү байсан. Тиймээс бид Global Scale of English (GSE) хэмээх Pearson сургалтын тогтолцооны зорилгуудаа боловсруулсан. Энэ бол миний арван жил ажилласан төсөл юм. Үндсэндээ Европын нийтлэг тогтолцооноос эхэлсэн ч өдгөө бага насны суралцагчид (3-5 насны) болон дунд сургуулийн сурагчдад зориулсан, ерөнхий англи хэл, академик англи хэл, бизнесийн англи хэл сурч буй насанд хүрэгчдэд гээд илүү өргөн хүрээг хамардаг.
Өөрөөр хэлбэл бидний сургалтын зорилгын эхлэл цэгээс хүрээгээ тэлж салбарласан. Түүнээс гадна бид яам, байгууллага, их дээд сургууль, ЕБС-ийн хэрэгцээ, зорилгод тулгуурлан сургалтын хөтөлбөр боловсруулахад нь тусалдаг. Сургалтын хөтөлбөр бүр суралцагчдын зорилгоос хамааран бага зэрэг ялгаатай. Мөн бид сургалтын хөтөлбөрийг агуулсан, багш нарт шууд заах боломжийг олгодог GSE хүрээнд үндэслэн хичээлийн сурах бичгүүдийг бүтээдэг.

- Pearson англи хэлний сургалтын хөтөлбөр Монголд хэрэгжиж эхэллээ. Та бүхэн үүнийг хэрэгжүүлэхээс өмнө Монголын боловсролын тогтолцоог үнэлж, ямар нэгэн судалгаа авсан уу?
- Тийм ээ, бид хэрэгцээний дүн шинжилгээг хийхдээ яам болон орон нутгийн төлөөлөгчдөөс олон санал авсан. Монголын боловсролын салбарт юу хэрэгтэй вэ? Одоогийн нөхцөл байдал ямар байна вэ? Монголд англи хэл ямар түвшинд байна вэ? Монголынх ерөнхийдөө түвшин нэлээн доогуур байгааг би илтгэлдээ дурдсан. Бид мөн сургалтын арга зүйг харсан ба сургуулиудад англи хэл хэрхэн заадаг эсэх, дараа нь хүүхэд ахлах сургуулиа төгсөхдөө ямар түвшинд хүргэхийг зорьж буйгаа боловсролын яамнаас тодорхойлдог. Тэгээд бид англи хэлний түвшинг хаа хүрэх, хаанаас эхлэлтэй зэргийг тодорхойлсон хоцролтын загварыг гаргадаг. Өөрөөр хэлбэл яамнаас хүссэн, сурагчдыг В1 түвшинд хүргэх загвар гаргасан. Харин яамнаас өөр хоёр шаардлага тавьсан.
Дэлхийн бусад улсад тийм ч их чухалчилж авч үздэггүй маш хэрэгтэй зүйлийг танай яам биднээс хүссэн нь зөөлөн ур чадварын мэдлэг юм.
Нэг нь дижитал бичиг үсгийн мэдлэг юм. Мэдээж монгол сурагчид техник технологийн мэдлэгтэй байх нь боловсролын дараах хэрэгтэй ур чадвартаа орно. Тиймээс бид технологийг нэгтгэсэн бүтээгдэхүүн, сургалтын хөтөлбөрийг боловсруулах хэрэгтэй болсон. Тиймээс сурагч, оюутнуудыг хичээлээс гадуур ашиглах боломжтой гар утас, компьютер бол хамгийн эхний зүйл юм.
Дараа нь дэлхийн бусад улс орнууд тийм ч их чухалчилж авч үздэггүй маш хэрэгтэй зүйлийг танай боловсролын яам биднээс хүссэн нь зөөлөн ур чадварын мэдлэг юм. Энэ нь хүүхдүүдэд багаар ажиллах чадвар, шүүмжлэлтэй сэтгэлгээ, бүтээлч байдал, харилцааны ур чадварыг олгоно. Яамны зүгээс эдгээр ур чадварыг Монголын сургалтын хөтөлбөрт оруулахыг хүсэж байгаагаа маш тодорхой илэрхийлсэн нь үнэхээр сайшаалтай. Мөн бид Pearson-д үүнийг хийж эхэлсэн бөгөөд эдгээр ур чадваруудыг англи хэлний сурах бичигт тусгаж, сурагчид ирээдүйд хөдөлмөрийн зах зээлд бэлтгэгдэх, ажилд нь чухал үүрэг гүйцэтгэх эдгээр ур чадварыг эзэмших юм.
Бид эдгээр ур чадварын үнэлэмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Эдгээр ур чадварыг эзэмшсэн хүүхэд, залуус өөрийгөө чухам хэн бэ гэдгийг илүү сайн танихаас гадна хамтын ажиллагаа ямар байдгийг мэддэг. Тэгэхээр таны асуултад базаад хариулахад, бид Pearson сургалтын хөтөлбөрийг боловсруулахаас гадна БШУЯ болон орон нутгийнхантай нягт хамтран ажилласан.
- Pearson-ийн өмнө нь бусад улсад хэрэгжүүлсэн туршлагаас сонирхуулна уу.
- Тиймээ, бид дэлхийн улсуудын боловсролын яам, байгууллагуудтай маш их хамтран ажилласан. Би улс орнуудын яамд болон эрдэм шинжилгээний байгууллагын удирдлагуудтай уулзахаар дэлхийгээр аялан ихэнх цагаа зарцуулдаг. Тэдгээрээс дурдвал Япон, Вьетнам, Турк, Саудын Араб, Мексик, Бразил, Хойд Америк болон Европт Испани, Итали зэрэг орнуудад ажиллаж, байгууллагынхаа сургалтын хөтөлбөрийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн.
Хөтөлбөрийн туршилтын хугацааны үр дүнд сурагчдын англи хэлний түвшин, тэдний оролцоо, багшийн арга зүйд тодорхой ахиц дэвшил гарсан
Тэгээд яамны түвшинд бид хэдэн жилийн өмнө Панамын үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулсан. Харамсалтай нь бид үндэсний сургалтын хөтөлбөрөө боловсруулсны дараа засгийн газар өөрчлөгдсөн тул ихэнх улс орны нэгэн адил шинэ засгийн газар өмнөх засгийнхаа хийж байсан ажлыг хойшлуулсан. Одоо бид Панамын шинэ сургалтын хөтөлбөрийг боловсруулах санал боловсруулж эхэлж байна. Бид одоогоор өөр бусад улсын сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах эхний шатны ажлыг хийж байна.
- Ирэх жил Монгол Улсад УИХ-ын сонгууль болно. Хэрэв өөр нам засгийн эрхэд очвол таны сая дурдсан Панам шиг нөхцөл байдал манайд тохиолдож магадгүй гэж та бодож байна уу?
- Энэ нь боловсролын яамтай хамтран ажиллах эрсдэлийн нэг хэсэг гэж бодож байна. Удирдлага өөрчлөгддөг, сайдууд солигддог. Монголын Засгийн газрын өнөөгийн нам өөрчлөгдөхгүй болов уу гэж би бодож байна. Панамын тухайд Засгийн эрх сөрөг хүчинд очсон. Тэгэхээр тэс өөр улстөрийн цогц байсан гэсэн үг. Хэрэв дараагийн Засгийн газар өөрчлөхийг хүсэх нь өөрөө эрсдэлтэй. Бид тэгэхгүй гэж найдаж байна. Тэгэхээр тийм зүйл болох магадлалыг багасгахыг хичээж байгаа ба хөтөлбөрийн туршилтын хугацааны үр дүнд сурагчдын англи хэлний түвшин, тэдний оролцоо, багшийн арга зүйд тодорхой ахиц дэвшил гарсныг харж болно.
Тиймээс Pearson сургалтын хөтөлбөр болон үүнийг хэрэгжүүлж буй сургуулиуд сонгуулийн дараа ч үргэлжлүүлнэ гэж найдаж байна. Шинэ Засгийн газар байгуулагдахад тэдэнд хийх зүйл их ба ерөнхийдөө эхний 1-2 жил томоохон өөрчлөлт хийдэггүй. Тиймээс нэг талдаа итгэл найдвар байх ч нөгөө талдаа эрсдэл бас байна.
“АНГЛИ ХЭЛИЙГ ЭРТ ҮЗЭЖ БОЛОХГҮЙ ГЭX ХӨДӨЛШГҮЙ НОТОЛГОО БАЙХГҮЙ”

- Хүүхдийг багаас нь англи хэл сурах эсэх талаар эцэг эхчүүд төдийгүй УИХ-ын гишүүд ч санал зөрөлддөг. Та энэ талаах таны бодлыг сонирхмоор байна?
- Энэ хоёр үзэл бодолд аль алинд нь үнэн зүйл бий. Дэлхийн улсууд гадаад хэлийг бага наснаасаа эхлэн сурч болно гэж үзэн Засгийн газрууд нь англи хэлийг багаасаа сурах сургалтын хөтөлбөрт оруулах нь улам бүр нэмэгдсээр байна. Гэхдээ зарчмын хувьд энэ нь үнэний ортой зүйл биш юм. Англи хэлний өндөр түвшинд хүрэхийн тулд гурван настай эсвэл таван настайгаасаа үзэж эхлэх шаардлагагүй. Хэдий эрт эхэлнэ төдий чинээ өндөр түвшинд хүрнэ гэсэн зүйл байхгүй. Судалгаанаас харахад хэзээ ч сурч эхэлсэн бай хүн англи хэлний сайн түвшинд хүрч чадна. Гэхдээ хэрэв бага наснаасаа эхэлбэл сонсгол, дуудлага нь сайжирч магадгүй гэсэн зарим нотолгоо бий.
Харин англи хэлийг бага наснаас үзэх шаардлагатай хэмээх аргумент нь хүүхэд ахлах сургуульд орох, эсвэл дунд сургуулиа төгсөхдөө англи хэлийг илүү олон жил сурсан байх давуу талтай гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл англи хэлийг хэдий чинээ олон цагаар үзнэ төдий чинээ сайн эзэмших нь ойлгомжтой. Тиймээс энэ нь багасаа эхлэхэд тохиромжтой юм. Гэхдээ бага насандаа төрөлх хэлээ сурахад анхаарлаа хандуулж, дараа нь гадаад хэл сурах хэрэгтэй гэж санаа зовдог ч миний бодлоор хүүхэд хоёр хэлийг андуурдаггүй ба үүнийг батлах олон судалгаа бий. Нэг үгээр тархи үүнийг зохицуулж чаддаг. Хүүхэд нь хоёр хэл үзэж байгаа эцэг эхчүүдийн санаа зовох нь ойлгомжтой. Энэ нь хүүхдийг төөрөлдүүлж байгаа мэт санагддаг ч цаг хугацааны явцад шийдэгддэг. Тиймээс англи хэлийг эрт үзэж болохгүй гэж хэлэх хөдөлшгүй нотолгоо байхгүй.
- Англи хэл заах багш нарын ур чадварын талаар юу хэлэх вэ? Одоогоор Монголд багшийн хомсдол, тэдний цалин, ур чадвар гэх мэт ээдрээтэй асуудал багагүй бий.
- Асуудал ганцхан Монголд байгаа юм биш. Надад итгээрэй, дэлхийн өнцөг булан бүрт ийм асуултууд бидэнд ирдэг. Яамдууд англи хэлний цагийг нэмж, бага наснаас үзэх хөтөлбөрийг нэвтрүүлсэн, нэвтрүүлээгүй англи хэлний багш нарын эрэлтийг хангахуйц нийлүүлэлт байхгүй байна. Мөн Англи хэлний мэдлэг тийм ч сайн биш хүн гэнэт англи хэл зааж эхлэх нь мөн асуудал болоод байна. Эхлээд маш сайн сургалтын хөтөлбөртэй, сайн материалтай байх нь чухал гэдгийг би нээлтийн үеэрх илтгэлдээ дурдсан.
Монгол улс англи хэлний мэдлэгийн түвшингээр улс орнуудын чансаанд 72 дугаарт бичигдэж байна. Тэгэхээр англи хэлний түвшингээр “бага мэдлэгтэй” ангилалд орно.
Гэхдээ суралцахад нөлөөлөх хамгийн том хүчин зүйл бол багш. Тэгэхээр хариуцлага нь багшид л байна. Тиймээс Монголын Засгийн газар багшийн хөгжилд хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд бидний сургалтын сурах бичигт үзүүлж буй дэмжлэг нь хөтөлбөрийг аль болох үр дүнтэй хүргэхэд тусална. Тиймээс хичээлийн ном болгонд ангид харилцааны үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар олон санаа агуулсан багш нарын сурах бичиг багтдаг. Тиймээс бидний бэлдсэн материал нь туршлага багатай багш нарын хувьд маш их дэмжлэг болдог. Таны асуусан нь зөв, эцэст нь багшийн хөгжилд томоохон хөрөнгө оруулалт хийх шаардлагатай бөгөөд энэ нь зогсолтгүй үргэлжилсэн, тогтмол байх ёстой.
Олон багш технологитой харьцахдаа итгэлтэй бус байдаг, тийм биз? Тиймээс тэд мөн технологийг ашиглан хичээлээ хэрхэн үр дүнтэй заах, ангидаа болон гэртээ хэрхэн ашиглах талаар суралцах хэрэгтэй. Монгол багш нар тэгдэг эсэхийг сайн мэдэхгүй ч, ер нь олон багш хичээлдээ технологи ашиглахаас эмээдэг, сандардаг, видео тоглуулах боломжгүй байдаг гэх мэт зарим технологийн алдаанаас болоод эрсдэлд орохыг хүсдэггүй. Тиймээс бид тэднийг илүү хялбарчилсан, төвөггүй, өөр сонголттой болгоход сургах ёстой ба үүнийг багш нарт олгох номд багтаасан. Өөрөөр хэлбэл тус номд багш нарт хийх зүйлсийг нь ойлгомжтой байдлаар тусгасан байгаа.

- Pearson англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсвийн талаар сонирхож байна?
- Би санхүүгийн талаар сайн мэдэхгүй байна. Энэ бол том хөрөнгө оруулалт гэж бодож байна. Миний ойлгож байгаагаар улсаас сурах бичгүүдийг худалдаж аваад сурагчдад үнэ төлбөргүй өгдөг. Тэгэхээр яамнаас хөрөнгө оруулалт хийж байгаа нь Монголд төдийгүй дэлхий даяар ажиглагддаг нэг зүйл болох хүүхдэдээ хувийн боловсрол эзэмшүүлэх боломжтой айл болон боломжгүй гэр бүлүүдийн хооронд том ялгааг арилгахад буюу боловсролын тэгш байдалд чиглэж байгаа гэж бодож байна.
Монголд цуглуулсан үр дүн, мэдээлэлд үндэслэн сургалтын хөтөлбөрийг уян хатан байдлаар өөрчлөх боломжтой
Хувийн сургуулийн сурагчийн англи хэлний түвшин улсын сургуулиудтай харьцуулахад илүү өндөр байх хандлагатай байдаг. Энэ нь мэдээж зөв биш. Тухайн гэр бүлийн санхүүгийн чадвараас хамаарах ёсгүй. Тиймээс боловсролын ялгааг багасгахын тулд бүтээгдэхүүн, үйлчилгээнд Засгийн газар хөрөнгө оруулалт хийх нь чухал гэж бодож байна.
- Pearson-ы сургалтын хөтөлбөр Монголд хэрэгжсэний дараах үр дүнг та бүхэн хэрхэн харж вэ?
- Бид Монголд хөтөлбөрийн хэрэгжилтийг дөнгөж эхлүүлээд байна. Гэхдээ маш их найдвар төрүүлэхүйц туршилтын үр дүн аль хэдийн гарсан. Манай баг одоогоор 5-6 гэсэн хоёр түвшнийг боловсруулсан. Бид бусад бүх ангийг хөгжүүлэх шаардлагатай байгаа ба дараа нь сурагчдын ахиц дэвшлийг хянах болно. Мөн бид Монголд цуглуулсан үр дүн, мэдээлэлд үндэслэн сургалтын хөтөлбөрийг уян хатан байдлаар өөрчлөх боломжтой. Энэ бол үйл ажиллагааны нэг хэсэг. Бид чиглүүлж, туршилтаа үргэлжлүүлсээр ахицтай ажиллаж байгаа эсэхийг харна. Хэрэв болохгүй байгаа бол яагаад ажиллахгүй байна? Бид яаж засан сайжруулж болох вэ? Сургалтын арга зүйг жаахан сайжруулах уу, яах уу? гэх мэтээр дүн шинжилгээ хийнэ. Ингэснээр асуудал байна гэж үзвэл мэдээж сохроор үргэлжлүүлдэггүй, тохирох өөрчлөлтийг цаг тухайд нь хийнэ.
Одоогийн байдлаар Монгол улс англи хэлний мэдлэгийн түвшингээр улс орнуудын чансаанд 72 дугаарт бичигдэж байна. Тэгэхээр англи хэлний түвшингээр “бага мэдлэгтэй” ангилалд орно. Ойрын хэдэн жилдээ бид бага түвшний мэдлэгээс дунд түвшний түвшинд шилжинэ гэж найдаж байна. Ингэснээр та бүхэн Хятад эсвэл бусад худалдааны түнш орнуудтай эн зэрэгцэх болно.
- Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.