“Гүрэн” дээд сургуулийн Гүйцэтгэх удирдлагын Төрийн захиргааны менежментийн магистрын ангийн оюутнууд Харвардын менежментийн хөтөлбөрийг амжилттай дүүргэж, Бостон хот дахь Харвардын их сургуулиас сертификатаа гардсан. Тус сургуулийн захирал Д.Дэмбэрэлтэй энэхүү хөтөлбөр болон Монголын гүйцэтгэх удирдлагын талаар ярилцлаа.
-Хөтөлбөрийг яагаад хэрэгжүүлэх болсон талаар ярилцлагаа эхэлье.
-Харвардын их сургуулийн багш нарын удирддаг Harvard Business Publishing гэдэг байгууллагатай ажиллаад гурван жил болж байна. Хоёр жилийн өмнөөс дээд сургууль болсон тохиолдолд үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжтой гэсэн. Ингээд 2016 оны арванхоёрдугаар сарын 17-нд “Гүрэн” нэртэйгээр нээгдсэн. “Гүрэн” дээд сургууль нь “гүрүн” үзэл санаа буюу өөрийн үндэстний үнэт зүйлсүүдийг, гадаад ертөнцийн бидэнд хэрэгтэй мэдлэг, мэдээлэлтэй давхцан нутагших орон зайг илэрхийлж байгаа юм.
Гэхдээ энэ нь бизнесийн биш, төрийн захиргааны удирдлагын магистрын хөтөлбөр юм. Өнөө цагт хууль тогтоогчид болон шийдвэр гаргах түвшний хүмүүстэй ажиллах чадвар тухайн бизнес эрхлэгчийн амжилтад нөлөөлж байна. Манай улсын бизнес, улс төр, төрийн тоглоомын дүрэм бүрэн тогтож амжаагүй байна.
-“Гүрэн” ямар чиглэлийн сургалттай вэ?
-“Гүйцэтгэх удирдлагын төрийн захиргааны магистр” нэртэй нэг жил хагас үргэлжлэх хөтөлбөр байгаа. Монголд бизнесийн байгууллагын үйл ажиллагаа, бизнес эрхлэгч улс төртэй уялдах тохиолдол цөөнгүй. Тиймээс энэ хөтөлбөр Монголын компанийн захирал, удирдах ажилтанд зориулсан гүйцэтгэх удирдлагын чиглэлийн боловсрол олгох зорилготой.
-Харвардын сертификат авахын тулд ямар шалгууртай вэ?
-Төрийн захиргааны магистрын хөтөлбөр маань гурван бүрэлдэхүүн хэсэгтэй. Нэгдүгээрт, шинжээч бэлтгэх. Макро, микро эдийн засгийн үндсэн ойлголтуудаас гадна статистик судалгааны арга зүйг эзэмших талаар нэг улирал үзнэ. Хоёрдугаарт, Харвардын хөтөлбөр буюу өөрийгөө, бусдыг болон бизнесээ удирдах тухай 44 хичээл багтсан.
Үүний дараа шалгалтдаа тэнцсэн оюутнууд Бостонд очиж сертификатаа авч, Харвардын дараагийн манлайллын хичээлээ эхлүүлдэг. Манай хөтөлбөр Харвардын их сургуулийн Жон Ф.Кеннедигийн нэрэмжит Төрийн захиргааны сургуулийн хичээлтэй дүйцүүлсэн хөтөлбөр. Өөрөөр хэлбэл, оюутнууд яг л Харвардын хичээлийг монгол, англи хэл дээр үзэх юм.
20 жилийн өмнөх дипломоо гайхуулах боломжгүй болсон
-Монголд холын Харвардыг ойртуулжээ. Хэчнээн хичээл үздэг вэ.
-Америкт очоод нэг жилийн магистрын хөтөлбөрт хамрагдаж байгаа оюутнууд найман хичээл үзэж байхад энд 50 гаруй хичээл үздэг. Агуулгын хувьд илүү өргөн гэж болно. Төрийн болон хувийн хэвшлийн гүйцэтгэх удирдлагад ажиллаж буй хүмүүсийн хувьд гэр бүлээ аваад, ажил төрлөө орхиод, нэг жил гадаадад сурах цаг хугацаа, мөнгө санхүү болон академик англи хэлний мэдлэг хязгаарлагдмал хүмүүст тохирсон хөтөлбөр юм.
-Манайхан бараг 25 нас хүрээд л юм сурч чадахгүй гэж сэтгэлээр унах нь бий. “Гүрэн” сургуулийн оюутнуудын хувьд өөртөө итгэлтэй, зоригтой хүмүүс байх уу?
-Манлайллын хөтөлбөрийн хүрээнд Нью-Йорк, Вашингтон, Бостонд байдаг институтүүдтэй оюутнуудаа холбож өгөхөөр зорьж байна. Хөтөлбөрийн агуулга маань зөвхөн сургалтад төвлөрөөгүй. Манай оюутнууд 30, 40 нас гарчихсан болохоор тэдэнд диплом, сертификатаас гадна танилын хүрээлэл хэрэгтэй.
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан байлаа гэхэд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг Америк компанийн удирдлагуудтай холбож, цаашдаа улс төрд ажиллах сонирхолтой хүнийг Вашингтон ДС дэх томоохон тинк танкуудтай уулзуулж байгаа. Оюутнуудын амжилтаар манай сургууль тодорхойлогдох учир зөвхөн сургаад орхих биш, байнгын холбоотой байж, ажил төрөлд нь дэмжлэг үзүүлэх ч чухал. Сургуулийн эрдэнэс бол би биш, энэ мундаг хөтөлбөр ч биш, бидний төгсөгчдийн амжилт.
-Хоёр дахь боломж эрэлхийлсэн хэнд ч үүд хаалга нь нээлттэй юү?
-Магистрын хөтөлбөр маань 15 сая төгрөгийн үнэтэй бөгөөд энэ онд 30 хүнийг хөтөлбөртөө сонгон шалгаруулна. Гэхдээ мөнгөө төлсөн болгон суухгүй. Бидний зүгээс жилд 1.5 тэрбум төгрөгөөс илүү борлуулалттай компанийн захирлуудыг, мөн төрийн байгууллагад газрын даргаас дээш албан тушаал хашдаг хүмүүсийг л элсүүлж байгаа.
Монгол удирдлагууд хаана ч гологдохгүй байгаасай
“Гүрэн” дээд сургууль дэргэдээ уул уурхай, урлагийн менежмент, нийгмийн эрүүл мэндийн төв, боловсролын судалгаа, хувь хүний хөгжлийн болон санхүүгийн боловсролын хүрээлэнтэй. Түүнчлэн “Хөгжиж буй орнуудын хөгжлийн зөвлөл” гэж байгууллага бий. Ерөнхийдөө, Монголын өнөөгийн болон ирээдүйн чадварлаг удирдлагуудыг бэлтгэж, тэднийг хаа ч гологдохгүй хэмжээнд хүргэхээр хичээж байна.
-Удирдлагын түвшинд шинэчлэл хийж байж нийгэмд өөрчлөлт хийх байх, тийм үү?
-Бид хэрэглээгээрээ уралддаг нийгмээс бүтээлээрээ уралддаг чанарын нийгэм рүү шилжих хэрэгтэй. Гэхдээ та төрийн удирдах алба хашдаг хүн, брэндийн цүнх барьж болохгүй гээд хуульчилж болохгүй. Нийгэмд албан болон албан бусаар нөлөөгөө тогтоосон лидерүүдийн соёл тогтоодог. Нөгөө талаас, байгууллага, хамт олныг удирдаж буй хүмүүс өөрсдөө ч мэдлэг, мэдээллээ байнга тэлэх шаардлагатай. Москвад 20 жилийн өмнө олон улсын харилцаагаар төгссөн гээд өнөө цагт гайхуулах нь утгагүй болчихлоо шүү дээ.
Тасралтгүй суралцаж, хөгжихгүй л бол хоцрогдох, мартагдах, “хаягдах” аюулд бидний зарим нь ороод байна. Танд нэг сонин жишээ ярья. Хүмүүс аливаа ажил хөөцөлдөхдөө, хувийн болон бизнесийн шийдвэр гаргахдаа мэргэ, төлөг хийдэг цөөхөн хэдэн хүнд ханддаг болж. Ингээд тэд салбарын мэргэжилтнүүдээс ч илүү агуулга бүхий мэдээлэлтэй болжээ.
Бүгд нэг хүнд хүсэл мөрөөдлөө яриад байвал тэр хүн автоматаар илүү хурдан, илүү их мэдээлэлтэй болно. Дүн шинжилгээ хийдэг газар олон чухал шийдвэр, мэдээлэл гарах ёстой. Гэтэл энэ үйл явц өөр хэн нэгэн рүү шилжсэн хачирхалтай үзэгдлийг ойлгох хэрэгтэй болж байна. Үүнийг бид рационал итгэлцүүр буюу бодит байдлыг харах чадвар гээд байгаа юм. Ухаалаг байдал, бодит байдал хоёр ойртвол систем эрүүлжиж буйн илрэл.
-Хэн хүний үзэл санаа өөр байдгийн адилаар баялагт хүрэх арга нь ч өөр байдаг байж мэдэх юм?
-“Huawei” компанийн үзэл санааны зөвлөх, Хятадын томоохон менежментийн сургуулийн профессор хүнтэй бид уулзсан юм. Тэр хүн “Бид урт хугацаанд бага ашиг өгдөг төслүүдэд хөрөнгө оруулдаг. Бид богино хугацаанд их ашиг өгөх биш, хувь хүнийг, байгууллагыг хөгжүүлэх, сургах төсөлд хөрөнгө оруулах философи баримталдаг. “Huawei” компанийн хамгийн том эрсдэл бол их ашгийн араас орох” гэж хэлсэн юм. Байгууллагын эрүүл соёл бий болоход хугацаа ордог. Энэхүү соёлын төлөвшлийг хувь хүн хураасан баялгаа хэрхэн захиран зарцуулж байгаагаас харж болно.
Санхүүгийн технологийн гарааны компаниудад шинэ боломж гарч ирсэн
-Ирээдүйн удирдлагуудыг аль салбарт бэлтгэх нь чухал вэ?
-Бидэнд байгалийн баялгаас өөр баялаг байхгүй гээд хойш сууж болохгүй. Бид яагаад монгол залуучуудыг бусдын баялгийг удирдахад сургаж болохгүй гэж. Санхүүгийн технологийн чиглэлийн гарааны компаниудад маш их боломж гарч ирсэн.
Дараагийн 10 жилд банкны салбарын 60 хувийг банк биш, санхүүгийн технологийн компаниуд бүтээдэг болно гэсэн судалгааг Нью-Йоркийн санхүүгийн институтээс гаргасан байна лээ. Бид өөр улс орны хэрэгцээг хангаж чадах бүтээгдэхүүн, үйлчилгээг эрэлхийлдэг, аль ч салбар руу хөрвөх чадвартай хүмүүсийг бэлдэх зүгт хандах ёстой гэж бодож байна.
Г. Сайнзаяа