Оросын
Ерөнхийлөгч маргааш 55нас хүрнэ. Санкт-Петербург хотын захиргааныхан энэ өдрийг
тохиолдуулан В.Путины Кони Полгрейв нэртэй хайртай нохойд нь зориулан хөшөө
босгохоор болжээ. Хөшөөн дээр нь "Ерөнхийлөгчийн хамгийн хайртай Кони
нохойд" хэмээн бичих гэнэ. Тэгвэл зохиолч Игорь Косицын, Татьяна Чертова
нар "Ерөнхийлөгчийн амралт" нэртэй хоёр үзэгдэл бүхий инээдмийн жүжиг
бичсэн байна. Дашрамд дурдахад энэ зохиолыг ном болгон хэвлэсэн бөгөөд маргааш
худалдаанд гарах аж. Энэ жүжгийг Оросын гурван ч театр тоглохоор болсон
тухайгаа мэдэгджээ. Жүжгийн үйл явдал нь Ерөнхийлөгч амрахаар очсон Сибирийн ой
дахь нэгэн шилтгээнд өрнөдөг юм байна.Зохиолчийн ярьснаар энэ жүжигт болж
байгаа үйл явдлууд нь амьдрал дээр тэдэнд тохиолдсон аж.