Ажилд орсон шинэ ажилтан тухайн албан байгууллагын өгсөн үүргийн дагуу туршилтын хугацааг заавал дуусгах Б.Баяртогтох шаардлагатай. Үүнийг ч орчин цагийн ажиллах хүчний ангид багтах хэн бүхэн мэддэг болсон.
Албан байгууллагадаа чухам хэн гээчийг авч ажиллуулах гэж байгаагаа урьдчилан харах нь зүйн хэрэг. Гэвч өнөөдөр хөндөх сэдэв бол туршилтын ажилтан нэрээр хүмүүсийн оюуны өмчийг авч ашиглаж байгаа тухай юм. Компаниуд туршилтын ажилтнуудаар төсөл, санаачилга гаргуулж, хугацаа нь дуусмагц явуулчихаад гаргасан төслийг нь өөрсдийн нэрээр хэрэгжүүлдэг хуншгүй явдал гаргах болж.
Энэ мэт асуудлын дийлэнх хохирогч нь гол түлхүү маркетинг, хүний нөөцийн менежерүүд гэж болохоор.
Хөдөлмөрийн гэрээнд оюуны өмчийн заалт дутагддаг
Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж бидэнд “Нэг эзэнтэй, гэр бүлийн компаниуд энэ тал дээр их асуудалтай. Мэдлэг, ур чадвар сайтай хүмүүсээр хамаг хүнд хэцүү ажлаа нугалуулж аваад, шалтагтай, шалтаггүй халах, эсвэл анхнаасаа тодорхой гэрээ хийдэггүй. Халахдаа шалгуурт тэнцээгүй, дотоод журам зөрчсөн гэдэг ч бичсэн төсөл, туурвисан бүтээлийг нь ашигладаг” хэмээв.
Нэрээ хэлээгүй бас нэгэн эх сурвалж “Аливаа бүтээгдэхүүний зураг төслийг гаргахад оролцсон хүмүүсийн хөдөлмөрийн гэрээнд оюуны өмчийн талаар юу гэж заасныг харъя гэдэг юм шиг байна лээ. Яахав нийтлэг жижиг байгууллагын хөдөлмөрийн гэрээнд энэ талаарх заалт бараг байдаггүй. Бүтээгдэхүүний загвар, нэр төрлөө байнга шинэчилж, өөрчилж, баталгаажуулж байдаг компаниуд бий. Тэд хөдөлмөрийн гэрээндээ оюуны өмчийн талаар заалт оруулаад давуу эрх эдэлчихдэг юм” гэлээ.
Хөдөлмөрийн гэрээнд “Талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт өөрчлөлт оруулж болно” гэж заасан байдаг. Гэвч ажил эрж яваа хүмүүсийн зүгээс хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт барагтай бол гаргадаггүй.
Карьерын замнал өнөө цагт өөрчлөгдсөн. Тогтсон төсөөллөөр бол карьерын өндөрлөгт хүрэхийн тулд шат, шатаар ахиж, хаалгачаасаа хаан болдог байв. Харин өнөө цагт карьерыг Jungle Gym буюу хүүхдийн өгсдөг, зүүгддэг, гулсдаг, савалдаг, авирдаг тоглоомоор зүйрлэх болжээ. Хятадын тэргүүн баян Жак Ма “30 нас хүрэхээсээ өмнө бүх зүйлийг турш. Ажлаа соль, бүү ай” гэсэн байдаг. Тиймээс айж эмээлгүй чадвараа зохих хэмжээнд үнэлж, хөдөлмөрийн гэрээ шаардаж, шаардлагатай бол гэрээнд нэмэлт заалт оруулж байхыг мэргэжилтнүүд зөвлөлөө.
Залуучууд хамтарч, апп, программ, тоглоом бүтээх нь элбэг болжээ. Зарим нь бүтээлээрээ мөнгө олж, гадаад, дотоодын тэмцээн уралдаанаас шагналт байр эзэлж, амжилттай яваа. Нэг хэсэг нь сонирхлоороо хийгээд л өнгөрдөг. Харин бүр овсгоотой нэгэн нь бүтээлээ гадаадын зах зээлд гаргаж, олон арван мянган ам.доллар олдог жишээ ч бий. Харамсалтай нь найз нөхдөөрөө нийлж хийсэн ажилд эрсдэл элбэг тохиолддог. Нэгдүгээрт, гэрээ хийдэггүй. Үүнээс болж шагнал урамшуулал, орлого олсон хойноо түүнийгээ хуваахад гол асуудал үүсдэг байна.
Туршилтын хугацаанд оюуны бүтээл хийлгэж аваад халчихдаг
Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн дизайнер “Анх таван сайхан найз нийлж нэгэн апп бүтээсэн юм. Анхны амжилтаа ч гаргаж, 2.5 сая төгрөгийн шагнал авч, татвараа төлөөд үлдсэнийг нь тав хуваагаад л авсан. Сайн апп учир байнга л амжилттай байсан. Гэвч сүүлд шагналаа тав хуваах гэтэл “Тийм гэрээ хаана байгаа юм” гэсэн.
Уг нь 3000 ам.долларын төсөл авсан ч хувааж чадаагүй. Яах вэ, аппликэйшний санаа нь нэг хүнийх байж болох ч хөгжүүлэлт, тэмцээн, нэмэлт санаа нь биднийх байсан. Энэ бүгд оюуны өмч шүү дээ. Миний зохиосон логог хаяж, ахиад апп бичиж байгаа сураг дуулдсан. Захиж хэлэхэд, хэчнээн сайн найз байсан ч мөнгөн дээр унадаг тул анхнаасаа гэрээ хийж байгаарай” хэмээн гашуун туршлагаа хуваалцсан юм.
Н.Тэмүүлэн: Хөдөлмөрийн гэрээнд бүх учир бий
Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Зохиогчийн эрхийн газрын ахлах мэргэжилтэн Н.Тэмүүлэнтэй уулзаж дараах тодруулгыг авлаа.
-Шинээр ажилд орж буй залуу хүмүүс нэг зүйл дээр алдаа гаргаад байдаг юм байна. Тэр нь туршилтын хугацаандаа төсөл, эрдэм шинжилгээний бүтээл бичиж боловсруулж өгөөд, удалгүй халагдчихдаг. Гэтэл төсөл нь хэрэгжээд явдаг. Энэ тохиолдолд яах ёстой вэ?
-Төсөл дотроо олон янз байдаг. Эхлээд тухайн төсөл үйл ажиллагааны арга, үйл ажиллага заасан уу, эсвэл шинжлэх ухааны үндэслэл, тооцоо судалгаа, баримтад тулгуурласан уу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулиар шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг зохиогчийн эрхээр хамгаалдаг. Харин аливаа үйл ажиллагааны арга, үйл ажиллагаа зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдахгүй. Хөтөлбөр бол 100 хувь үйл ажиллагааны аргыг заасан байдаг учир зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй.
-Хуульд энэ талаар юу гэж заасан байдаг вэ?
-Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд “Албан үүргийн дагуу туурвисан бүтээлийг ашиглах онцгой эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлж болно” гэж заасан байдаг. Тэгэхээр ажилтан ажил олгогч хоорондоо хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаад, ажилтан тухайн ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргийн дагуу тухайн бүтээлийг туурвисан бол зохиогчийн эрхийг ажил олгогч эзэмшинэ гэсэн үг.
Гэхдээ гэрээнд өөрөөр заагаагүй бол гэдгийг энд онцлох хэрэгтэй. Хэрэв гэрээнд албан үүргийн дагуу туурвисан бүтээлийн зохиогчийн эрхийн ажилтан өөрөө эдлэхээр зааж өгсөн тохиолдолд тухайн бүтээлийн зохиогчийн эрхийг зохиогч өөрөө эрхтэй боломжтой болно.
- Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд “Албан үүргийн дагуу туурвисан бүтээлийг ашиглах онцгой эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлж болно” гэж заасан байдаг.
- Ажиллаж байх хушацаандаа туувирсан бүтээлийн зохиогчийн эрхийг хэн эдлэх тал дээр маргаан их гардаг.
- Ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийн дагуу бүтээл туурвисан тохиолдолд зохиогчийн эрхийг ажил олгогч эдэлнэ.
-Туршилтын хугацаанд бичсэн төсөл, санаачилгыг нь хэрэгжүүлмээр байгаа ч тухайн хүнийг ажилд авмааргүй байлаа гэж бодъё. Энэ тохиолдолд бүтээлийг нь үнэлэх ёстой юу?
-Энэ тохиолдолд тухайн төсөлийг бичсэн хүнтэй тохиролцож бүтээл ашиглах онцгой эрхийг шилжүүлж авах юмуу эсвэл төлбөр төлж ашиглах ёстой байдаг. Гэхдээ зохиогчийн эд хөрөнгийн бус амины эрх бол хэзээ ч гэрээгээр шилждэггүй.
-Иймэрхүү асуудлаар маргаан их гардаг уу?
-Энэ тал дээр маргаан маш их гардаг. Ихэвчлэн ажиллаж байх хушацаандаа туувирсан бүтээлийн зохиогчийн эрхийг хэн эдлэх тал дээр маргаан их гардаг. Гэтэл хуулийн зохицуулалт нь ажил олгогчийн даалгасан үүргийн дагуу оюуны өмч туурвисан бол ажил олгогч захиран, зарцуулах эрхийг эзэмшинэ гээд заачихсан байна. Тиймээс гэрээндээ зохиогчийн эрхийн асуудлыг нарийвчлан зохицуулаад өгвөл дараа нь ямар нэгэн маргаан гарахаас сэргийлэх сайн талтай.
-Найз, нөхөд ярьж тохиролцсоны үндсэн дээр бүтээл туурвисан тохиолдолд зохиогчийн эрхийг хэн нь эдлэх вэ?
-Нэг санаа зорилгоор хамтын бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бүтээсэн бүтээл бол хамтын бүтээл юм. Энэ төрлийн бүтээлийн зохиогчийн эрхийг бүтээл туурвигчид хамтран эзэмшдэг.
-Хамтын бүтээлийн зохиогчийн эрх авах хүсэлтэй хүмүүс олширч байна уу?
-Мэдээж. Сүүлийн үед программ хангамжийн чиглэлээр залуучууд нэгдэж, бүтээл туурвих нь их болсон. Компани ч байгуулж байна. Тэд зохиогчийн эрхээ хамт эзэмших хүсэлт их тавьдаг. Дүгнэж хэлэхэд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан үүргийн дагуу бүтээл туурвисан тохиолдолд зохиогчийн эрхийг ажил олгогч эдэлнэ. Зохиогч өөрөө зохиогчийн эрхээ эдлэхийн тулд гэрээгээр тусгайлан зохицуулсан байх шаардлагатай.
-Байгууллагын дотоод журам хуулийн дагуу байх ёстой, тийм үү?
-Тийм. Байгууллагын дотоод журам Үндсэн хууль болон бусад хуульд нийцсэн байх ёстой.
Г.Сайнзаяа