Израиль, Иорданы хооронд байрлах Сөнөсөн тэнгисийн усны түвшин жилд нэг метрээр буюу маш хурдацтай ширгэж байгаа талаар байгаль орчин хамгаалах EcoPeace Middle East байгууллага мэдээлжээ. Хүмүүсийн буруутай үйл ажиллагаа Сөнөсөн тэнгис мөхөхөд хүргэсэн байна.
“Мөхөж буй Сөнөсөн тэнгис” нэртэй цуврал дээр ажиллаж байгаа зурагчин Мориц Кустнер өнгөрсөн хоёрдугаар сард тус бүс нутгийг зорьсон аж. Тэрээр “Сөнөсөн тэнгисийг ганцхан улс шийтгээд байгаа юм биш. Энэ бүс нутаг тэр аяараа түүнийг шийтгэж байгаа мэт байна” гэжээ.
Сөнөсөн тэнгист Иордан голын сав газар гэх мэт хүрээлэн буй орчноосоо ус татах зайлшгүй хэрэгцээ байдаг. Гэтэл 1960-аад оны үед усны эх үүсвэрүүдийн урсгал өөрчлөгдсөн байна. Жишээ нь Израилчууд улсаа усаар хангахын тулд ус дамжуулах хоолой барьжээ.
Эрдэс олборлох үйлдвэрүүд Сөнөсөн тэнгисийн усны түвшин багассаны гол шалтгаан гэж шинжээчид үзэж байна. Сөнөсөн тэнгисийн эрдэс бодис эмчилгээний шинж чанараараа гайхагддаг. Гоо сайхны болон зарим өргөн хэрэглээний бараануудын найрлаганд хэрэглэх нь цөөнгүй.
Дээрээс нь Ойрхи Дорнодын хуурай, халуун уур амьсгал нь усны түвшнээ нөхөх боломж олгодоггүй байна.
Өнгөрсөн жил Израиль, Иордан хоёр Сөнөсөн тэнгисийн усны түвшинг тогтворжуулахаар $900 сая ам. долларын гэрээ хийсэн юм. Улаан тэнгисээс Сөнөсөн тэнгис хүртэл хоолой барьснаар зөвхөн Израиль, Иордан улсууд усаар хангагдаад зогсохгүй жилдээ 300 сая метр куб усыг Сөнөсөн тэнгис рүү шахах юм. “Энэ бол 1994 онд Иордантай хийсэн энх тайвны хэлэлцээрээс хойш хийсэн хамгийн чухал, ач холбогдолтой гэрээ” хэмээн Израилийн эрчим хүч, усны нөөц хариуцсан сайд Силван Шалом хэлж байсан юм.
Сөнөсөн тэнгисийн давстай усанд орох гэж дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирдэг. Энэ газар одоог хүртэл хүмүүсийн хамгийн их сонирхол татсан газруудын нэг хэвээр байна.
Сөнөсөн тэнгис буюу Давст тэнгис нь дэлхий дээрх хамгийн их давсны найрлагатай буюу давсжилтын хэмжээ нь 34 хувьтай тэнгис. Сүүлийн жилүүдэд болж буй үйл явдлуудын улмаас түүний давсжилт улам ихэсч байгаа юм.
Энэ сарын эхээр Сөнөсөн тэнгисийн усны түвшин буурч байгаа талаар олонд нийтэд хүргэх үүднээс орон орны усан сэлэлтийн 30 тамирчин Сөнөсөн тэнгист сэлэн, Иорданаас Израил хүртэлх 14 км замыг туулжээ. Тэд нүд амаа хамгаалахын тулд нүүрэндээ тусгай маск зүүсэн ч нэг тамирчны хэлснээр сэлэх явцад түүний нүдийг хүчлээр түлж байгаа мэт мэдрэмж төрсөн гэнэ.
Зурагчин Кустнерийн хэлснээр, “Тэнд хүн амьдрах боломжгүй. Улам их давстай болсон. Та Сөнөсөн тэнгисийн уснаас амсвал ус нь хортой мэт” болжээ.
Эх сурвалж: cnn.com